spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

ШРИЛА ГОУР ГОВИНДА СВАМИ: ВАЙШНАВ НЬ ХОЁР НҮҮРЭЭС АНГИД ХҮҮХЭД МЭТ ЭГЭЛ ЖИРИЙН БАЙХ ЁСТОЙ. Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Бямба, 08 Тахиа сарын 2016

..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй  хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох асар том саад юм.

Өдөржин, шөнөжин,  бүтэн хоногийн туршид бид ямар нэг хоёр нүүр гаргалгүйгээр гуру болон Гаурангад үйлчлэн зүтгэх ёстой. Хоёр нүүртэн нь өөрийгөө, гуру болон Гаурангийн аугаа албат маягаар харагдуулж болох авч түүний дүр эсгэлт гуру болон Гаурангаг хуурч чадахгүй. Тэд, тэр бол аугаа хоёр нүүртэн гэдгийг андахгүй сайн мэдэж байдаг. Үнэнээсээ унтаж байгаа хүнийг амархан сэрээж болох ч унтаж байгаа дүр эсгэгчийг сэрээнэ гэдэг боломжгүй. Та түүнийг сэрээж чадахгүй. Яагаад гэвэл тэр хоёр нүүртэн, дүр эсгэгч... Гуру болон Гауранга, садху – гуру, махажан нар бол патита-павана боловч капата-павана нар биш. Өөрөөр хэлбэл тэд хамгийн унан доройтсонуудыг аврагч мөн хэдий ч харин хоёр нүүртнүүдийн аврагч биш. Өөрийн зүрх сэтгэлд хоёр нүүрийг ургуулан хөгжүүлэгч нь залирхгаар Брахмалокад хүрч болох ч хэзээ ч ангижралыг хүлээн авахгүй.

Шрила Гоур Говинда Свами “Кришна-катхамрита-бинду”

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB