spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Дэлхий ертөнцийг удирдагч” Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Баасан, 11 Нохой сарын 2016

Арван хоёр сарын 9нд би ердийнхөөрөө л ном түгээж явлаа. Тэгээд хажуугаар өнгөрсөн нэг эрэгтэйд ном авахыг санал болгов. Тэрээр номуудыг итгэлгүйхэн гар дээрээ авснаа юун тухай номууд болох надаас асуув. Би ч түүнд энэ номууд бол Бурханы тухай болон Түүнд үйлчлэхүйн чухлын талаар номууд болох тухай хариуллаа.

-Шал дэмий зүйл. Бурхан хамгийн чухал нь гэж та бодож байна уу?! – гэж тэр эрэгтэй өдсөн янзтай дуугарав.

-Тэгэлгүй яахав. Гэхдээ та арай өөрөөр бодож байна уу ?

-Хамгийн чухал чинь би, бас миний мэргэжлийн хүмүүс.

-Та хэн бэ? Эрдэмтэн үү эсвэл сайд ч юм уу... Гэхдээ тэдэнтэй нэг их адилгүй ...

-Би сантехникч хүн! – гэж тэрээр сүрлэгээр мэдэгдээд, - Сантехникчид бол хамгийн чухал хүмүүс... Бидэнгүй бол энэ дэлхий ертөнц чинь нурна! Харин тэр Бурхан чинь юу вэ? Тэр байсан, байгаагүй юу өөрчлөгдөх юм? Бүгд бидэнд мөргөж сөгдөж байх ёстой! -  гэв.

Хариулах гэж яарсан ч би чухам юу хэлэхээ мэдэхгүй түгдрэв. Гэнэт нэг эмэгтэй биднийг чиглэн ирснээ, номуудаа үзүүлэхийг хүслээ. Миний ойлгож ядсан харцыг анзаарсан тэр эмэгтэй:

-Би зүгээр л Бурхан зүгт буцахыг хүсэж байна. Харин согтуу сантехникчид удирдаж байдаг энэ ертөнцөд үлдмээргүй байна, - гэж хэлсэн билээ.

(Чайтанйа Чандра Чаран дурсамжаас)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB