spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Энергийн багажны гайхамшиг Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Баасан, 25 Нохой сарын 2016

Рама навами баярын өмнөхөн бид Тушинская метро станц дээр номоо түгээж байлаа. Би метроны гарах хаалган дээр зогсож байв. Оюутнууд ч  ном тун сайн авч байсан юм.

Гэтэл гэнэт ард минь:

-Энэ юун номууд вэ ? – гэх дуу сонсогдов.

-Энэтхэгийн эртний гүн ухаан, - гэж би эргэж ч харалгүй  дуржигануулав.

-Одоохон шалгаадхая, - гэхэд нь харвал, нэгэн халзан эр жинсэн хантаазныхаа дотор халаас руу гараа явуулснаа тэндээс “энергийн багаж” гарган ирж байлаа. Тэгснээ гараа номон дээр тавиад багажиндаа хандан:

-Энэ номонд надад шаардлагатай мэдлэг байна уу?   - гэв. Багаж нь ч огцомхон хөдлөж номыг заалаа!

-Сайн байна! Хичнээн хувь бэ ?

Багаж  бүтэн тойрог хийв.

-Их сайн! Бараг л 100 хувь. Асуудалгүй, авъя!

Тэрээр халааснаасаа мөнгө гаргаж ирээд номыг авч, бидэнд талархаад, шидэт багажныхаа хамтаар цааш явж одсон билээ.

(Гамбхира дас дурсамжаас)

 

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB