spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Ухамсрын түвшин ба зүүд Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Баасан, 25 Нохой сарын 2016

Орчин үеийн материалист эрдэмтэд зүүд зэрэг байгалийн физик болон  онцгой үзэгдэлийн талаар мэдлэг хомс, баттай эх сурвалж бүхий мэдлэггүй байдаг. Энэ талаар Ведийн судар бичгээс олж, судалж болно.

Шримад Бхагаватамын 6.16.53-54, 7.7.25 болон 7.15.61 – д ухамсрын талаар гурван түвшинд хуваан тайлбарласан байдаг.

1.      Жаграта, сэрүүн үе /бета, 14-40 герц, альфа 7-14 герцэд/

2.      Свапна, зүүд нойрын үе /тхета, 4-7 герц/

3.      Сусупти, гүн нойрны үе /делта, 0.5 – 4 герц/

 Энэ гурваас гадна 4 дэх үе /туриа/ гэж байх ба энэ материаллаг биш юм. /ШБ. 6.5.12, 7.9.32, 7.15.54/. Энэ түвшинд Бурхантай харилцаж, түүнийг мэдрэх боломжтой. Багш шавийн гинжин хэлхээнд  мөн дараагийн 5 дах /турйатитах/ буюу бие даасан сүнс болон Бурхан Кришнагийн хоорондох хайрын харилцаа үүсч байдгийг дурдан тодорхойлсон байдаг.

Веданта Сударт зүүд нойрны талаар ийнхүү тайлбарласан байдаг.

1.      Зүүдийг Дээд сүнс тухайн бодгалийн үйлийн үрээс хамаарч үүсгэн бий болгож байдаг. /Ш.Б 6.16.55/

2.       Дээд сүнс нь бидний сэрүүн ахуй үедээ хийхийг хүсэж байсан зүйлийг зүүд хэлбэрээр биелүүлж, толилуулдаг. /Ш.Б 11.13.32/

3.      Зүүд нь Бурханы хий хуурмаг эрчмийн нэг юм. /Ш.Б 11.13.33/

4.       Судар бичигт мөн зарим зүүдийг зөн совин хэмээн тайлбарладаг. /Ш.Б 10.42.26-27/

 Асуулт: Хүн зүүднээсээ сэрэх үед тэр нь бодит биш гэдгийг мэддэг. Тийм учраас зүүдэнд ач холбогдол өгөх хэрэг байхгүй юм биш үү?

Хариулт: Амьд бодгалийн зүүдний түвшинд Бурхан нөлөөлж байдаг. Үүнтэй адилаар ангижрал хүлээс нь ч мөн Түүний эрхшээлд байдаг. /Ш.Б 3.7.10- 12/

Упанишадуудад мөн гүн нойрны талаар тайлбарлан бичжээ.

1.      Надис түвшин /биеийн түвшнээс зүрхний түвшинд хүргэх нарийн сувгаар дамжих/

2.      Зүрхний хавхлагаар дамжих

3.      Дээд сүнс – Бурханы дүртэй уулзах түвшин

Гэсэн 3 түвшин байх ба сүнс эхлээд нади сувгаар дамжин зүрхний хавхлагт орж Бурханы дүрийн орон дээр амрах гэж үзсэн байна.

Ш.Б 11.3.35, 1.10.21

  Бидний зүрхнээ орших сүнс нь үргэлжид гүн нойронд дарагдан байдаг. Дээд сүнс л түүнийг сэрээх чадвартай. Ш.Б 3.2.8

Үүний талаар Коран сударт өгүүлэхдээ “Шөнө таныг авч одох Тэрээр /унтуулах/, таны өдөр тутам юу хийж байдгийг чинь ч бас мэддэг” хэмээсэн байх юм.

            Харин зүүднээсээ сэрээд эргээд л эгэл нөгөө ХҮН болж хувирдаг. Үүнийг батлах 4 арга байдаг ба:

1.      Амьд бодгаль өөрийн үйлийн үрээ эдэлж дуусгах нь жам юм.

2.      Өөрийн талаархи дурсамж нь сэрэх үед даган сэргэдэг.

3.      Сударт тэрээр дахин өөрийн махан биедээ эргэж ирж буй хэрэг гэж үздэг.

4.      Мэдлэг дутуу учраас, /Бие даасан сүнс нь зүүд нойрны үедээ ангижралд хүрэх боломжгүй. Биеийн түвшнээс дээр дурдсан түвшинд хүрэх хэрэгтэй./  Ш.Б 11.3.39, 11.13.27- 28

 

 Мөн зарим зүүдийг хий үзэгдэл, сүгийн зүгээс бидэнд  харуулж мэдрүүлдэг. /Гаруда Пурана 2.23.1-12 /

 Гаруда  /Ханьгард ийнхүү асуув/:

1.      Хий үзэгдэл, сүг, төрлөө олоогүй сүнснүүд энэ хэлбэрт байхдаа юу хийдэг вэ? Тэд ярьдаг болов уу, Эрхэм Бурхан тэнгэр минь, Бурхадын эзэн минь надад хариулаач?

Бурхан хариулахдаа:

1.      Би чамд тэдний төрх, шинж тэмдэг болон хүсэл мөрөөдлийнх нь тухай айлдья. Тэд маш их өлсөж цангах тул өмнө нь амьдарч байсан гэр орондоо дахин очдог.

2.      Хий биед орших тэд хүмүүсийн зүүдэнд илэрч тодорч байдаг.

3.      Тэд гэр бүлийн гишүүд, эхнэр хүүхдүүдийнхээ зүүдэнд орж ирдэг.

4.      Хүн  зүүдэндээ нүүргүй эсвэл эвгүй төрхтэй морь, заан, шар үхэр болон хүн харах, мөн унтаж байхдаа өөрийнхөө дээрээс харах зэрэг нь бүгд сүгийн хийж буй үйлдэл байдаг.

5.      Хүн зүүдэндээ холбоотой гинж харах аваас түүний өвөг дээдэс нь өлсөж байна, хоол өргөхийг хүсч байна гэсэн үг юм.

6.      Мөн хэн нэгний хүү, эхнэр, эцэг, гэрийн тэжээвэр амьтад, ах зэрэг нь гэрээсээ гарч явж байвал энэ нь мөн хий үзэгдэл, сүгийн хийж буй үйлдэл юм.

7.      Зүүдэнд чинь хэн нэгэн танаас  идэж уух зүйлтэй холбоотой юм гуйгаад байвал буян үйлдэх хэрэгтэй гэсэн үг.

 Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа (Туласи махарани деви даси)

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB