spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Кали эринд амьдрагчдын аврагдах арга зам Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Пүрэв, 05 Хулгана сарын 2017

Нарада Муни, Брахма бурханаас асууруун: “Кали-юга буюу Төмөр эринд, доор унагсад хэрхэн яаж аврагдах вэ?”.

   Брахма хариулсан нь: “Үнэндээ энэ нь ведийн судар бичгүүдэд агуулагдаж байдаг нууц билээ. Үүнийг таньж ухаарсан хүн  Кали эриний зовлон  зүдгүүрийн далайг туулан гарч чадах ажгуу. Цэвэр ариуныг олохын тулд хүмүүн Дээд Бурханы Бодгаль Нараянагийн Ариун Нэрийг давтан унших хэрэгтэй”.

    Брахмын хариултыг сонсоод Нарада Муни асуув: “Тэдгээр Нэрүүд чухам ямар нэрүүд вэ?”.

    Брахма: “Харе Кришна, Харе Кришна, Кришна Кришна, Харе Харе / Харе Рама, Харе Рама, Рама Рама, Харе Харе. Энэхүү гучин хоёр үеэс тогтох арван зургаан үг нь Кали эриний устган сүйтгэх нөлөөг эсэрүүцэж чадах цорын ганц арга юм. Бүх Ведүүдийг судлаж үзээд би үүнээс өөр ямар ч аргыг олсонгүй. Энэхүү арван зургаан үгнээс тогтох маха-мантра нь жива буюу амьд бодгалиудын бүдүүн бөгөөд нарийн материаллаг бүрхүүлийг үгүй болгох чадалтай. Бүхний Дээд Эзэн, Шри Кришна үүлэн дундуур нэвт цухуйх гэрэлтэн цацрах нар лугаа адил Түүнийг дуудан буй сүнсний өмнө Өөрөө илрэн залрах болно”  хэмээн хариулав.

 

    Кали-сантарана Упанишад. 2.7

 

Орчуулж бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB