spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Ведийн одон орон судлал Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Даваа, 09 Хулгана сарын 2017

Нэрт одон оронч Николай Коперник,  Дэлхийн хөдөлгөөнт мөн чанар болон бие даасан гариг эрхэслэг чанар, сансар огторгуйд ганцаар оршдоггүйн тухай өөрийн алдарт онолыг 1543 онд хэвлүүлж байжээ. Гэтэл үүнээс  1000 жилийн өмнө, ведийн эрдэмтэн Арьябхатта, Дэлхий нь Нарыг тойрон эргэдэг хэмээн бичиж байсан байна: “Завин дээр суун сэлж яваа хүнд эрэг дээрхи модод хөдлөж байгаа мэт харагддаг шиг Дэлхий дээр амьдарч байгаа хүмүүст Нар хөдлөж байгаа мэт харагддаг” хэмээгээд цааш нь тэрээр, Дэлхий бөөрөнхий ба өөрийн тэнхлэгийн дагуу Нарыг тойрон эргэж, сансар огторгуйд “өлгөгдсөн  мэт тогтож байдаг” гэж батлажээ.

Таталцлын онол ч эртний одон орон судлаачдад тодорхой зүйл байжээ. Ведийн орон орны томоохон бүтээлд тооцогддог “Сурья Сиддхантад”(манай эриний 487 онд)  их мэргэн Бхаскачарья бичихдээ: “Объектууд Дэлхий дээр унаж байгаа нь түүний татах хүчний улмаас болж буй юм. Дэлхий, Нар, Сар болон өөр бусад гаригууд мөн татах хүчний улмаас өөр өөрсдийн орбит, тойрог замууддаа тогтож байдаг” гэсэн байна. Гэтэл Исаак Ньютон таталцлын  хуулийг дөнгөж 1687 онд нээсэн билээ.

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB