spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Исаак Ньютон ба их тэсрэлтийн онол Print E-mail
User Rating: / 3
PoorBest 
Бямба, 28 Хулгана сарын 2017
Исаак  Ньютон их эрдэмтэн байсны зэрэгцээ Бурханд итгэл бишрэлтэй нэгэн байсан гэдэг. Гэвч түүний танилууд нь, эрдэмтэн найз нөхөд нь түүнийг орчлон ертөнцийг удирдан залж байдаг бодгаль байдаг гэж ярихад нь огт итгэдэггүй эсэргүүцдэг байж. Тэд байнга л түүнтэй маргадаг байв. Тэгэхэд нь Ньютон нэгэн нэртэй сайн мужаанаас тэнгэрийн эрхсүүдийн загварыг хийж өгөхийг хүссэн байна. Тэр мужаан ч  ур ухаанаа шавхан, гариг эрхсийн маш гоёмсог загвар хийжээ. Тэр загвар бүхэлдээ манай нарны гаригсын системтэй их адилхан болсон байж.

Гариг эрхэс болон дагуулууд нь яг л бодит юм шиг хөдлөж байв. Үүнийг харсан найз нөхөд нь маш ихээр ихээр гайхацгааж,  Исаак Ньютоноос түүнийг хэн хийсэн,  хэрхэн хийсэн талаар нь асуув. Ньютон: “Хэн ч хийгээгүй. Өчигдөр манай гэрт тэсрэлт болоод тэгээд л энэ загвар бий болчихсон” хэмээн хариулжээ. “Чи чинь юугаа худлаа яриад эхлэв?” гэж найзууд нь даажигнахад Ньютон: “Та нар манай орчлон ертөнц их тэсрэлтээс үүссэн гэж батладаг шүү дээ. Тэгвэл ийм байх боломжтой  байна гэж үү ? Энэ нь яг л хэвлэлийн үйлдвэр дэлбэрснээс болж номууд бий болчихсон гэсэнтэй  адилхан” гэж хариулжээ.

 

 

Бэлтгэсэн: Балабхадра дас

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB