spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

КАЛАРИ ПАЯТТУ –ВЕДИЙН ТУЛААНЫ УРЛАГ Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Даваа, 20 Бар сарын 2017

Калари-паяттуг газар дэлхий дээрхи нэн эртний тулааны  урлагуудын нэг гэж үздэг. Түүнийг ойролцоогоор 6000 орчим жилийн өмнө үүссэн гэж ч яригддаг. Түүний тухай дайн тулааны урлагийн дүрэм, хууль журмын талаар өгүүлдэг Дханур ведэд дурдсан нь бий. Чухамхүү энэ л урлагийг Дроначарья Пандавууд болон Кауравчуудад заан сургасан юм.

Калари-паятту нь тулааны урлаг төдийгүй амьдралын хэв маяг. Энэ урлаг нь Өмнөд Энэтхэгт одоо хүртэл хадгалагдан үлдсэн бөгөөд Калари-паяттугийн уламжлалд бүс олгох, зэрэг олгох, шагнал урамшил олгох, зэрэг дэв, хэргэм олгох дэг жаяг байдаггүй. Үндсэн зарчуудмынх нь нэг нь бие, ухаан, оюун ухааныхаа тэнцвэрт байдлыг маш тогтвортой барьж байх явдал. Үүрэг зорилго нь өрсөлдөгчөө ялах биш өөрийгөө ялахад оршдог. 

Калари-паятту нь 8 янзын амьтны хөдөлгөөнийг ажигласны үндсэн дээр үүсэн бий болсон нь сонирхолтой. Эдгээр найман амьтан нь морь, тогос, могой, зодоонч тахиа, заан, бар, арслан, зэрлэг гахай юм.

Бэлтгэсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB