spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ САЙЖРУУЛДАГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Пүрэв, 30 Нохой сарын 2017

1 – СҮҮ

Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн.  Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай.

Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. 

2 - ШАР ТОС Шар тос нь эмэгтэй хүний аура буюу гэрлэн бүрхүүлийг цацарсан гэрэлтэй болгодог. Шар тосыг хэрэглэхдээ халуун сүүнд дусаах байдлаар хэрэглэх хэрэгтэй ба энэ нь гоо сайхны жинхэнэ коктейль болно. Халуун сүүн дээр бага зэрэг шафран, жаахан шар тос, үл ялигхан зөгийн бал болон ямар нэг ургамал нэмээд ийм коктейлийг хийх боломжтой. Жишээлвэл шатавари хэмээх хүчтэй эмэгтэй энерги өгдөг ургамал бий. Мөн эм энергийг нэмэгдүүлдэг ургамлын тоонд solomon’s seal(купена), окопник (comfrey), чихэр өвс, чаванпраш ордог. 3- ЗӨГИЙН БАЛ Зөгийн бал нь гоо сайхны үндсэн гариг Сугарын бүтээгдэхүүн юм. Иймээс эмэгтэй хүн зөгийн балыг хүнсэндээ ямагт хэрэглэж байх хэрэгтэй. 4- ЦЭЦГИЙН ЦАЙ Гоо сайхандаа нухацтай анхаардаг эмэгтэйчүүдэд, хар болон ногоон цайны оронд цэцгийн цайг онцгойлон санал болгож байна. Кофе болон энгийн цай нь бөөрөнд сайнгүй нөлөө үзүүлдэг бөгөөд бөөрийг усгүйжүүлж, хуурайшуулдаг. Хэрэв эмэгтэй хүний бөөр ачаалалтай болоод ирвэл тэр эмэгтэй амгалан тайван бус харагдаж эхлэх ба царай зүс нь тийм ч өнгөлөг толигор харагдаж чадахгүй. Харин цэцэгсийн цай уух аваас маш эерэг нөлөөг үзүүлнэ. Цэцгийн цайнд каркаде, балжингарам, жасмин буюу малига цэцэг, сарнай, нохойн хошууны гэх мэт цайнууд орно. Марианна Полонски (ведийн зурхайч, сэтгэл судлаач) Орчуулж бэлдсэн: Балабхадра дас
 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB