spacer.png, 0 kB

Хайлт


Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 239
Web Links: 5
Visitors: 198488
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Хөгжил Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008
 
Алт нүүрс төнхөж хөрсөө сэндийчсэн хөгжил

Ашиг хонжоо зүүдэлж хүнээ байсан хөгжил

Үнэтэй машинаар гангарч стресс нээсэн хөгжил

Үйтэн хуараар гоёж сэтгэлээ хаасан хөгжил

Чамин архи бүтээж аюул лонхолсон хөгжил

Шар хэвлэлд залагдаж алдар далласан хөгжил

Уран цэцэн үгсээр уралдаж урхидсан хөгжил

Утаан үүл урлаж тэнгэрээ чимсэн хөгжил

Сайхан үг амлаж сонгуульд ялсан хөгжил

Сайдын сэнтий булаалдаж ичихээ мартсан хөгжил

Шашин шүтлэгээр бамбайлж хүндлэл олсон хөгжил

Шаргал хувцас өмсч нэгнээ мэхэлсэн хөгжил

Элдэв суваг үзүүлж цаг барсан хөгжил

Эротик кино гаргаж нүүр түлсэн хөгжил

Техникийн хүчинд эрдэж байгалиа бассан хөгжил

Тэнгэр, лусаа мартаж биедээ эрдсэн хөгжил

Амьтны мах зооглож хэлээ гялайлгасан хөгжил

Ардын сургаалаа орхиж ахмадаа хялайсан хөгжил

Буян нүгэл хоёрыг танихаа байсан хөгжил

Бурхан, чөтгөр хоёрыг тоохоо больсон хөгжил

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB