spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

ХЭН НЬ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА ВЭ? Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Пүрэв, 12 Туулай сарын 2018

Нэг шавь нь Шрила Прабхупадад, түүний номлол явуулахаар зэхэж буй африкийн нэг улсад төр засаг нь ном хилээр оруулахыг хориглодог, үүнийг контрабандын(тус улсын зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх) гэмт хэрэг гэж тооцдог бөгөөд ялангуяа шашны номуудыг бол бүр ч хориглодог хэмээн гомдол мэдүүлэв.

Тэгэхэд нь Шрила Прабхупада түүнээс: “Тэд тэгвэл юу оруулахыг зөвшөөрдөг юм бэ? Тийш нь юу оруулвал болох вэ?” гэж асууж. Хариуд нь шавь, “Үгүй яахав, бүх төрлийн бүтээгдэхүүнүүд, жишээ нь хуурай сүү” гэж хариулав. Шрила Прабхупада: “Хуурай сүү гэнээ?! Сайн байна! Нилээд хэсэг хуурай сүү авч, сүүг нь савнаас гаргаад оронд нь хайрцаг болгонд “Бхагавад-гита”-г хийгээд тийш нь нэвтрүүл. Тэгээд тэнд түгээ” хэмээн хэлж гэнэ.

Энэ үед хажууд нь байсан нэг энэтхэг хүн: “Свамижи, та шавь нараа хууль зөрчихийг сургаж байна уу даа? ! Свами хүн гэдэг чинь ... байх ёстой. Ачарья, номын багш шавь нараа хууль дүрмийг дагаж мөрдөхөд  сургадаг байх ёстой баймаар” гэв. Шрила Прабхупада:  “Кришна “Бхагавад-гитад” айлдахдаа, биднийг номлох ёстой гэсэн. Энэ бол хамгийн гол хууль. Хэрэв тэдгээр үл бүтэх этгээдүүд намайг номлохыг хориглож байгаа бол тэд л хуулийг зөрчиж байгаа хэрэг. Харин би биш” хэмээн хариулсан гэдэг.

Шрила Бхактивигьяна Госвами лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB