spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

БУРХАН БУДДА, ШАНКАРАЧАРЬЯ НАР ЮУНЫ ТУЛД ЗАЛАРСАН БЭ? Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Пүрэв, 12 Туулай сарын 2018
Хүн адгуус амьтныг алж хөнөөхөө зогсохгүй бол тэрээр шашин болон  Бурханыг танин ойлгож чадахгүй. Энэ нүгэл хилэнц нь түүнд саад болно. Бурхан Будда нь хэдийгээр Кришнагийн хувилгаан ч гэлээ тэрээр Бурханы тухай юу ч яриагүй. Учир нь  ялгаагүй, хүмүүс түүнийг ойлгохгүй байх байсан. Тэрээр  ганц л зүйлийг буюу адгуус амьтдыг алж хөнөөх явдлыг зогсоохыг хүссэн.

Шрипада Шанкарачарья хүмүүний хамгийн гол зүйл бол бурханлаг эхлэл юм гэдгийг нотлохыг,  бас хүмүүсийг өөрийнхөө Ведэд хийсэн зохиомол тайлбараар атеист үзэл буюу бурхангүй үзлээс нь ангижруулахыг хичээсэн юм. Энэ бол аугаа багш нар буюу ачарья нарын нууц. Заримдаа тэд Ведийн жинхэнэ утга санааг нуун дарагдуулдаг ба түүнд өөр маягийн тайлбар өгдөг. Заримдаа бурхангүй үзэлтнүүдийг араасаа дагуулахын тулд шинэ шинэ онолыг бий болгон номлодог. Иймээс ч Шанкарачарьягийн гүн ухаан нь пашанди нар буюу бурхангүй үзэлтнүүдэд зориулагдсан юм.

(Чаитанья-чаритамрита, Мадхья-лила. 25.42 шүлгэнд хийсэн тайлбар)

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB