spacer.png, 0 kB

РАХУ БОЛОН КЕТУ ГАРИГУУД. ТЭДНИЙГ АРГАДАХ, ЗАСАХ АРГА ТЕХНИКҮҮД Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Баасан, 05 Тахиа сарын 2018

1-р хэсэг

Өнөөдөр би та бүхэнд энэ хоёр гаригт ямар засах арга хэрэгсэл авбал эерэг нөлөөтэй байдаг тухай бага зэрэг ярьж өгье. Тэр ч байтугай таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч... Миний хүсч байгаа зүйл гэвэл та бүхнийг Раху, Кету битгий хэт их түгшээгээсэй гэж л бодож байгаад юм. Өнөөдөр таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч дурын мөчид, ямар нэг гаригийн мөчлөгийн улмаас эсвэл ямар нэг таагүй үйл явдлаас болж идэвхижчих магадлалтай учраас тэр. Тийм болохоор эртнээс тэдэнтэй учир зүйгээ олж байвал дээр.

.. Рахугийн хувьд засах аргууд нь загас хооллох, бэлэвсэн эмэгтэйд болон уяман өвчтэй хүнд өглөг хандив өгөх явдал байдаг. Хэрвээ та тийм хүмүүсийг олвол шүү дээ. Мөн мансууруулах төрлийн зүйлд ямар нэг байдлаар донтон татагдсан хүмүүс туслах нь маш сайн нөлөөтэй. Жишээлвэл, архичид, мансууруулах зүйл хэрэглэгчид гэх мэт...Өөрөөр хэлбэл хүнд тэрхүү зуршлаас нь ангижрахад туславал маш сайн нөлөөтэй. Ингэснээрээ та Раху, Кету гаригуудыг амирлуулан тайвшруулчихаж буй хэрэг юм.

Гэхдээ туслахдаа буяны буюу саттва гунад туслах нь зүйн хэрэг. Жишээ нь, буруу, нүгэлт амьдралаар амьдардаг хүмүүст хэрхэн зөв, илүү дхармын хэв маяг бүхий амьдралаар амьдрахад нь тухай заан сургаж, тайлбарлах замаар. Бидний эргэн тойронд Дхармаг зөрчиж байдаг буюу мансууруулах зүйл хэрэглэдэг, архи уудаг болон Дхармын зам мөрөөс ямар нэг байдлаар холдож гажсан хүмүүс хэзээд байдгийг та мэднэ. Тэгвэл тэдний энэ мунхгийн харанхуйг зөвхөн мэдлэгээр л эмчлэх боломжтой. Ийм учраас хэрвээ та тийм хүмүүст зөвлөн сургаж, тэднийг буруу амьдралын хэв маягаас нь хөндийрүүлж чадвал энэ нь та тийм байдлаар Рахуг аргадлаа гэсэн үг юм. Түүнчлэн тэр ч байтугай хэрэв та өөрөө ямар нэг мансууруулах төрлийн зүйл хэрэглэдэг байлаа ч жишээ нь уудаг, тамхи татдаг байлаа гэхэд хэрэв нөгөө хүн тань мансууруулах зүйл хэрэглэхээ боливол таны төөрөг дээрхи Раху, Кету тодорхой хэмжээгээр эерэгжинэ гэсэн үг. ..

 

.. Түүнчлэн Раху түгшээж байдаг хүмүүст өгөх бас нэг чухал зүйлүүдийн нэг юу вэ гэвэл дэмий зүйл ярих болон бусдыг шүүмжлэхээсээ татгалзах явдал юм. Дэмий чалчаа яриа хийгээд шүүмжлэл нь Рахугийн хүчийг маш их нэмэгдүүлдэг. Бид хэн нэгнийг шүүмжлээд юм уу эсвэл дэмий хов жив яриад эхлэх үеэр үүнийг зогсооно гэдэг үнэхээрийн хүнд гэдгийг бид бүгд мэднэ. Үгүйдээ нэг удаа тийн шүүмжилсэн байлаа ч. Энэ нь яг л мансууруулах зүйл шиг байдаг. Ийм тохиолдолд тийм тэвчил хийгч нь 40 хоногийн эсвэл 108 хоногийн тэвчлийг /хэнийг ч үл шүүмжлэн/ барих хэрэгтэй. Эсвэл та өөрийн насан дээр нэгийг нэмсэнтэй тэнцэх тооны долоо хоног дээрхи тэвчлийг барих хэрэгтэй.

Жишээ нь, та 30 настай бол та 31 долоо хоног элдэв дэмий зүйл ярихгүй, хэнийг ч шүүмжлэхгүй байх хэрэгтэй гэсэн үг... Үнэн хэрэгтээ энэ бол маш хүчирхэг тэвчил. Өнгөц харвал дэмий зүйл ярихгүй, шүүмжлэхгүй байх нь туйлын хялбар санагдана. Гэвч чухам үнэндээ энэ нь маш, маш хүнд хэцүү. Яагаад гэвэл доод гунуудын далд ухамсар дахь нөлөөлөл үүнийг хийлгэхийг хүсч байдаг. Яагаад? Яагаад гэвэл Раху нь зарчмын хувьд эготой холбоотой...

 Мөн орон гэргүй хүмүүст өргөл хандив өгөх нь маш ач тустай. Гэхдээ хоол хүнс хэлбэрийн өглөг өгөх нь сайн. Болж өгвөл ариуссан хоол хүнсийг.. Мөнгө өгч болох л юм. Гэхдээ орон гэргүй хүмүүс нь хэрэв ариун гэгээн хүмүүс эсвэл ямар нэг аялан номлогч гэгээнтэн биш л бол мөнгө өгөхгүй байсан нь дээр. Учир нь гэвэл та тэндээс сөрөг муу кармаг өөртөө авах үр дагавартай учраас тэр юм.

Ведийн зурхайч Мариана Полонскийн лекцээс орчуулсан:

Балабхадра дас

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB