spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

АМЬД БОДГАЛИУД НЬ БУРХАНЫ ӨЧҮҮХЭН ЖИЖИГ ДУУРАЙМЛУУД ЮМ Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Баасан, 05 Тахиа сарын 2018

Бурханыг нээн танихуй бичээсүүдэд өгүүлснээр, Дээд Эзнийг сач-чид-ананда хэмээх үгсээр тодорхойлсон байдаг. Сат гэдэг нь “мөнх”, чит гэдэг нь “мэдлэгээр дүүрэн”, ананда нь “цэнгэл жаргалаар дүүрэн”, виграха нь “бие даасан бодгаль” гэсэн утгуудыг илэрхийлдэг. Тиймээс Дээд Эзэн буюу Дээд Бурхан нь цор ганц, дахин давтагдашгүй, мөнх, цэнгэл жаргалаар бялхаж байдаг, өөрийгөө бүрэн таньж мэдсэн нэгэн болж таарч байна. Энэ бол Дээд Эзний талаархи ердөө л товч өгүүлэмж. Түүнтэй эн тэнцэх хийгээд Түүнийг даван гарах нь үгүй.

  Амьд бодгаль нь (жива) Дээд Бурханы өчүүхэн жижиг дуураймал юм. Ийм ч учраас түүнд мөнх амьдрал, мэдлэг, аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл угаас оршин байдаг. Амьд бодгалиудын эдгээр гурван чанар Дэлхий дээр ч, дээд гаригсын систем болох Бхуварлока, Сварлок, Жаналок, Таполок, Махарлок, Брахмалок гэх мэт гаригууд дээр ч илэрч байдаг. Тэр гаригууд дээрхи байдал олон дахин хүчтэй илрэх ба тэдэнд илүү их цэнгэл эдлэх боломжийг олгодог...

Амьд бодгаль болгон энэ материаллаг ертөнцөд аль болох л илүү их цэнгэл жаргал тэмүүлж байдаг. Чингэвч аз жаргалгүй хэвээрээ үлддэг. Аз жаргал тэр ч байтугай бүхий л дээд гаригсын системүүд дээр ч хол хэвээр байдаг. Хэдийгээр тэндэхийн оршин суугчид маш урт удаан амьдарч, санаанд багтах бүх материаллаг эд баялгийг ашигладаг ч гэлээ...

  Материаллаг байгалийн хууль ийм. .. Шалтгаан нь бидний жинхэнэ мөн чанартай нийцэх аз жаргал нь материаллаг үйл ажлаар утган авч байгаа аз жаргалаас ялгаатайд оршино...

  Уснаас гарган ирээд хуурай газарт хаясан загас аз жаргалтай байж чадахгүй. Тэр ч байтугай түүнд аз жаргалтай байх бүхий л нөхцлийг нь бүрдүүлээд ч. Тэр усандаа л амьдрах ёстой. Үүн шиг сач-чид-анандын өчүүхэн жижиг хэсэг болсон амьд бодгаль нь энэ ертөнцөд яагаад ч аз жаргалтай байж чадахгүй. Өөрийн хуурмаг, манантсан ухаанд хичнээн янзын материаллаг төлөвлөгөө зохиогоод ч. Амьд бодгальд огт өөр, трансцендент аз жаргал буюу бурханлаг аз жаргал хэрэгтэй...

   Шрипад Шанкарачарьягийн өргөн барьсан материаллаг үйлээс онолын байдлаар татгалзах арга нь магадгүй цөөн тооны бүлэг хүмүүст туслаж болох боловч Шри Чаитанья Махапрабхугийн уриалан дуудсан чин бишрэлийн үйлчлэл зүтгэлийн арга нь бурханлаг буюу сүнслэг аз жаргалд хүрэх хамгийн шилдэг, намгийн баттай арга зам юм. Үнэн хэрэгтээ энэ үйлчлэл нь материаллаг ертөнцийн дүр төрхийг өөрөө бүрдүүлэн бий болгодог ажгуу.

Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Өөрийн дотоод руу аялахуй” номоос орчуулж бэлдсэн: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB