spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

ӨӨРИЙГӨӨ УХААРАХУЙН ЗАМД АНХААРАХ ГОЛ ЗҮЙЛ Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Даваа, 03 Гахай сарын 2018

Би өөрийгөө энэ гэр бүл, энэ үндэстэн, энэ итгэл бишрэлийн систем, энэ арьсны өнгө зэрэгт харьяалагддаг гэж тооцож байгаа цагт Кришна ухамсрыг олж авч чадахгүй. Хүн өөрийнхөө тухай өөрийгөө америк, энэтхэг, хар арьстан, ийм, тийм гэр бүлийн гишүүн, аав, ээжийнхээ хүү, охин, нөхрийнхөө эхнэр, эхнэрийнхээ нөхөр гэж бодож байсан цагт тэрээр материаллаг нэршлүүдийн хальсан дор оршсоор байна. Би бол бурханлаг сүнс. Харин энэ бүх нэршлүүд зөвхөн бие махбодид л харьяалагддаг. Гэвч би бол бие биш. Бидний хэн маань ч ойлгож мэдвэл зохих зүйл  энэ. Хэрэв би бие биш юм бол би хэн нэгний ээж эсвэл эцэг нь байж чадах уу? Дээд эцэг бөгөөд ээж бол Кришна. Бид зүгээр л эцгийн, ээжийн, ах, эгчийн дүрд тоглож буй тайзан дээрхи жүжигчид.. Майяа буюу материаллаг байгаль биднийг “Энэ бол чиний гэр бүл. Энэ бол чиний ард түмэн” хэмээн шогшрон дуудаж бүжиглүүлж байна. Бид яг л сармагчин шиг бүжиглэж байна.

Амьд бодгаль нь байгалийн тодорхой гунатай холбоотой байдаг болохоор байгаль түүнийг түүний өөрийнх нь оршин буй тэр гунатай нь тохирсон байдлаар үйлдэж ажиллахыг тулгадаг. Ийм учраас л хүн “Би бол энэ”, “Би бол тэр” хэмээн бодож байдаг. “Бхагавад гитад” агуулагдаж байгаа энэ мэдээлэл нь хүмүүнийг ангижралд хөтлөн аваачдаг танин мэдэхүйн процессын үндсэн зарчим юм.

Амьдралын материаллаг үзэл төсөөллөөс ангижруулах боломж олгох мэдлэг бидэнд амин чухал хэрэгтэй. Гэвч харамсалтай нь эрдэмтэн, гүн ухаантан, улс төрчид болон нийгмийн удирдагчид хэмээн нэрлэгдэгч нар нь тэднийг өөрсдийнхөө бие махбодид улам улмаа татагдах байдал руу түлхэн тэднийг мэхлэсээр. Амьд бодгаль нь зөвхөн хүний бие махбодид л Кришна ухамсрыг олж авах бололцоотой авч мэхлэгчид, луйварчид тэдний бие махбодийн нэршил гуншинг өөгшүүлэн тэр боломжийг нь үгүй болгосоор байна. Тийм болохоор бид тэднийг хүмүүний соёл иргэншлийн хамгийн заналт дайсан  хэмээн тооцдог.

А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада

“Кунти хатны залбирал” номын “Уягдал татагдлын уяа хүлээсийг таслахуй” бүлгээс

Бэлтгэсэн: Балабхадра дас

 
Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB