spacer.png, 0 kB

Хайлт


Сүм барих төсөл

Монголын Кришнагийн ухамсрын анхны сүм барих үйлсэд өгөөмөр сэтгэлийн хандив өргөнө үү! Хүн бүр ведийн соёлын төв болох Шри Кришнагийн сүм барихад оролцох боломжтой.

    tmpl

Та хандивын мөнгөө биеэр ирж хандивлаж болох ба мөн доорхи дансанд хийж болно. Хандивийн данс: ХААН банк 5037232456 /төг/ эсвэл  та зүгээр л барилгын материал-хэрэгсэл,  өөрийн туршлага болон зөвлөгөөгөөр туслах эсвэл энэ ариун үйлсийн талаар бусдад хэлэх,  бусад хүмүүсийг өөрсдийнх нь нөөц бололцоо, нөхцөл байдлынхаа боломжоор оролцохыг нь  уриалан дуудах гэх мэтээр туслалцаа үзүүлж болно. Ингэснээр та мөнхийн ач тусыг хүртэх нь дамжиггүй.

 

 Бурхан Кришнагийн    сүмийг зүгээр л барьж      эхэлснээр хүн      

 долоон амьдралынхаа    туршид үйлдэж асан      нүгэл хилэнцээсээ     

ангижрах ба      өөрийн өвөг дээдсийг тамаас     авармуй.    

 Сканда-Пуран  

 

Статистик

Members: 57
News: 239
Web Links: 5
Visitors: 198439
spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Жая Радха-Мадхава Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Пүрэв, 07 Хонь сарын 2008
 
(“Гитавали”-гаас)

 

(жая) радха-мадхава кунжа-бихари

гопи-жана-валлабха гири-вара-дхари

йашода-нандана, бража-жана-ранжана

йамуна-тира-вана-чари

 

 

Радхын амраг хайрт Кришна вээр

Вриндаваны ой шугуйд

Амраг хайрын тоглоом цэнгэлээ өрнүүлмүй.

Вражийн малчдын хайрыг булаасан тэрвээр

Аугаа уул Говардханыг хялбараар өргөсөн билээ.

Яшода ээжийн хайртай хүү,

Вражийн оршин суугчдын баяр баясгалан тэрээр

Ямуна мөрний эрэг дагуухь ой шугуйгаар

Ямагт хэрэн зугаацаж явмуй.

 

Шрила Прабхупада энэ дууг дуулах маш их дуртай байсан билээ. Тэрээр энэ дууг лекц эхлэхийнхээ өмнө дуулдаг байсан юм. Аллахабад, Горакхпурт лекц хийж байх үедээ энэ дууны эхний хоёр мөрийг дуулмагцаа транс буюу гүн бясалгалд орсон юм. Хэсэг хугацааны дараа орчноо мэдрэх чадвартай болуут тэрээр: ”одоо зүгээр л Харе Кришнаг” дуулцгаагтун гэж билээ. Шрила Прабхупада хэлэхдээ, энэ дуу бол “Вриндаваны маш тодхон дүрслэл хийгээд түүнд Шримати Радхарани, Вриндаван, Говардхан, Яшода ээж, Вриндаваны малчид бүгд багтсан байдаг” хэмээн ярьдаг байсан юм.

Жич: Энэ дууг Шрила Прабхупадын дуулснаар Audio булангаас татан авч сонсож болно.

 

Орчуулсан: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB