spacer.png, 0 kB

Хичээл№1 Удиртгал хичээл - Ведийн зурхайн тухай үндсэн ойлголт Print E-mail
User Rating: / 8
PoorBest 
Мягмар, 12 Хонь сарын 2008

Lesson1_clip_image001.jpg

                                 Ведийн зурхайн тухай үндсэн ойлголт

Хичээл №1

Ведийн зурхай гэж юу юм бэ? Өрнийн зурхайгаас юугаараа ялгаатай юм бэ?гэж та асууж болно.

Вед нь нэн эртний ариун судар бичээс юм. Эдгээр нь 5000 жилээс ч өмнө оршин байжээ. Ведийн мэдлэгийн аугаа өргөн далай нь материаллаг болон бурханлаг эрдэм мэдлэгийг бүхэлд нь хамардаг. Энэхүү эрхэм нандин төгс төгөлдөр мэдлэгийг Бүхний Дээд Бурхан Шри Кришна ариун гэгээн мэргэд, риши нарт нээн өвлүүлжээ. Зурхайн ухаан нь ведийн эрдэм мэдлэгийн нэгээхэн хэсэг болдог ба эрт дээр цагаас багш шавийн барилдлагаар уламжлагдан иржээ. Ведийн зурхай нь хамгийн анхдагч зурхайн ухаан бөгөөд олон мянган жилийн тэртээд ч манай дэлхий дээр оршин байсан байна. Харин одоо бол зөвхөн энэтхэгийн газар нутаг дээр л оршин байна. Аажмаар тэрээр вавилоны, персийн, грекийн, хятад, түвдийн гэх мэт өөр бусад соёлд шингэн оржээ. Ведийн зурхай болоод өрнийн зурхай хоёрын хооронд онцгой хэд хэдэн ялгаа бий.

Нэгдүгээрт, ведийн зурхай нь өнө эртний уламжлал дээр тулгуурлан бий болсон байхад өрнийн зурхайн түүхэн хөгжил нь яг л шатрын хөлгийг санагдуулам байдаг. Зурхайн ухаан нь өрнөдөд дундад зууны үед бараг үгүй болсон бөгөөд Сэргэн Мандалтын Эринд дахин сэргэсэн байдаг. Гэвч дараа нь Эрүүл Сэтгэлгээний Эринд дахин мөхлийн байдалтай болсон. Ерөнхийдөө тэрээр Европ тив дээр 19-р зууны төгсгөлийг хүртэл устан алга болсон юм. Тэрээр одоо зөвхөн Англид л оршин байдаг. Бидний мэдэх өрнийн зурхай нь түүхийн хувьд ойролцоогоор 130 жилийн настай юм. Харин ведийн зурхай нь олон мянган жилийн туршид тасралтгүйгээр хуримтлагдан бий болсон маш хүчтэй, амьд, баян тансаг сан хөмрөгтэй. Гэтэл өрнийн зурхай нь ийм тасралтгүй үргэлжилсан өв уламжлал үгүй юм.

Хоёрт, ведийн зурхай нь Ведийн мэдлэгийн нэгэн хавсралт ухаан болдог. Түүнд ведийн гүн ухаан, сэтгэлгээ нэвт шингэсэн байдаг. Энэ нь тэгэхлээр энэ чиглэлийн эрдэмтэн мэргэд нь ведийн гүн ухааныг нэвтэрхий мэддэг, ведийн арин гэгээн хүний амьдралын хэлбэр маягийг мөрддөг байсныг нотлох юм. Харин өрнийн зурхай нь гүн ухааны цэгцтэй суурь үгүй, гүн ухааны бэлтгэл үгүй, бурханлаг ёс журмыг даган баримтлах тухай ойлголт байдаггүй.

Эдгээр нь зөвхөн техникийн зарим нэг ялгаатай тал юм. Цааш нь дурдвал маш олон ийм мэт ялгааг олж харж болно.

Хүний төрөх үеийн карт буюу хувь төөрөг нь таныг төрөх үеийн од эрхэс, гариг,Газар дэлхийн билэг тэмдэг болдог. Энэ нь бурханлаг хэл бөгөөд түүний тусламжтайгаар Бурхан хүнд өөрийнхөө хувь тавиланг мэдэх боломж олгодог.

Хувь тавилан, сайн дур ба ведийн зурхай

Ведийн зурхайгаар бол амьдрал нь хувь заяа болон сайн дур хоёрын харилцан нөлөөлөл гэж тодорхойлдог. Бидний хувь тавилан бол бидний урьд өмнө нь илэрхийлэн гаргасан сайн дурын үр дүн юм. Амьдралдаа бид өмнө тулгарах маш олон сонголтуудтай тулгардаг. Бидэнд ‘а', эсвэл ‘б' хувилбарыг сонгох эрх чөлөө байдаг. Сонголт хийсний дараагаар бид энэ л сонголтынхоо үр дагаврыг амсах хэрэгтэй болдог. Энэ үр дүн нь тэрхэн дороо эсвэл хэдэн мянган амьдралын дараа ч ирж болох юм. Үр дүн нь сайн ч байна уу муу ч байна уу ямартай ч тэрээр тогтсон хугацаандаа ирэхдээ л ирнэ. Их мэргэн ухаантан Чанакъя Пандит ‘Арван мянган үхэр сүрэг дотроос тугал эхийгээ танин олдог шиг Таны хийсэн үйл Таныг заавал олох л болно' гэж хэлсэн байдаг. Үйлийн үр дүн нь бхакти йогоор хичээллэн өөрийгөө Бурханд бүрнээ даатгасан хүмүүсээс бусад бүхий л хүмүүст үйлчилдэг.

Нэгэн жишээ татъя. Нэгэн хүн өөрийн урьд төрөлд хийсэн муу үйл/карма/-ийн эрхээр ядуу гэр бүлд төржээ. Тэрээр гэмт хэрэг, гуйланчлал газар авсан тийм нэг хотод амьдардаг байж. Тэгэхээр тэр хүнд хоёр сонголт байна. Тэрээр өөрийн амьдралд тохиолдож буй муу муухай бүхний төлөө амьдарч буй нийгмээ шүүмжлэн буруушааж, тэр нийгмээс өс хонзонгоо авахын тулд гэмт хэргийн замд орсноор эд хөрөнгөтэй болж баяжих нэг боломж байна. Эсвэл тэрээр өөрийнхөө хариуцлагыг ухамсарлаж боловсрол мэдлэг олох, цэвэр хөдөлмөрөөр өөрийнхөө нөхцөл байдлыг сайжруулахаар оролдож болно. Тэрээр нэг дэх боломжийг ашиглаж хэд хэдэн байгууллага хүмүүсийг тонон дээрэмдэж гэж бодъё. Тэгвэл түүнийг эцсийн эцэст барин авч буруу хэрэг үйлдсэнийх нь төлөө шоронд хорино. Гэвч тэрээр шоронд орсон ч гэлээ түүнд сонгох боломж мөн л нээлттэй хэвээр үлдэнэ. Тэрээр нэг бол дүүрсэн гэмт хэрэгтэн болох юмуу эсвэл өөрийн доторхи үзэл бодлоо өөрчилж засан сайжирч болно. Сонголт болгон өөрийн хариу үйлдэлтэй. Иймэрхүү байдлаар хүний амьдрал нь хувь тавилан/карма/ болон сайн дур хоёрын маш төвөгтэй харилцан үйлчлэл байдаг.

Зурхай нь нэгэн төрлийн хэл юм

Төөрөг рүүгээ эргээд буцъя. Төөргийн картыг хараад зурхайч гариг эрхэс, орд, гэрүүд, тэдний харилцан нөлөөллийг судалдаг. Энэ бол оддын хэл юм. Тэдгээрийг судлан зурхайч нь тухайн хүний талаар маш олон мэдээллийг өгч чадна.

Ведийн зурхай нь хүний амьдралын үндсэн дөрвөн зорилго болох Дхарма /өөрт ногдсон үүрэг/, Артха/санхүү, эд баялаг/, Кама/гэр бүлийн аз жаргал,үр хүүхэд, хүсэл мөрөөдөл, таашаал ханамж/, эцэст нь Мокша/ангижрал/-д хэрхэн хүрэх тухай асар үнэт мэдээллүүдийг өгдөг. Мөн хүний зан араншин, хувь тавилан, амьдралын бүхий л асуудлуудыг цогцоор шийдэхэд тусална.

Нарны орд буюу төрсөн сараар хүний хувь талиланг гүн гүнзгий, бүрэн тодорхойлох боломжгүй юм. Нэг сард төрсөн байтугай хэдхэн минутын зайтай төрсөн хүмүүс хоорондоо асар их ялгаатай байдаг.

Ведийн зурхай нь хора/төөргийн зурхай/, ганита/од гаригийн байршлын тооцоолол/, самхита/шинж тэмдэг, зөн совин/ гэсэн гурван хэсгээс бүрддэг. Их мэргэн Вараха Михира ведийн зурхайч нь энэхүү гурван ухааныг сайтар мэдсэн байх ёстой хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг.

Ганита нь гола, ганита гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Хора буюу төөргийн зурхай нь дотроо джатака, нимитта, прашна, мухурта гэсэн 4 хэсэсгт хуваагддаг.

Жатака нь төрсөн хугацааг/төрсөн он, сар, өдөр, цаг,минут/ үндэслэн тухайн хүний хувь тавилан, төөргийг гаргах ухаан юм. Нимитта нь байгалийн аливаа үзэгдэл болон ан амьтан, жигүүр шувуудын байдал төрх, зөн совингоор ирээдүйг зөгнөх салбар ухаан, прашна гэдэг нь асуулт гэсэн санскрит үг бөгөөд хүний асуулт тавьж буй цагийг үндэслэн тухайн хүний төрсөн цаг минутыг үл харгалзан тухайн хүний асуусан зүйлд төгс төгөлдөр хариулт өгөх салбар ухаан ба мухурта нь аливаа нэг чухал ажил үйлийг эхлэх нэн таатай цаг мөчийг тооцоолох салбар хэсгүүд юм.

Ведийн зурхайн ухаан нь мөн хүний эрүүл мэндийн байдал, өвчнийг оношлох, өвчний үндэс, шалтгаан, түүнийг эмчлэх болон од эрхэсийн сөрөг муу нөлөөг хэрхэн саармагжуулах тухай тайлбарладаг. Орчин үеийн техник, технологиор оношлож үл чадах өвчнийг ч ведийн зурхайн аргаар хялбархан оношлох боломжтой. Энэ талаар тусгайлан тайлбарладаг эмчилгээний зурхай гэсэн нэмэлт хэсэг байдаг.

 
< Prev
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB