| Ведийн зурхайн үйлчилгээ |
|
|
| Мягмар, 12 Хонь сарын 2008 | |
1. Ведийн тоон зурхайн төөрөгТаны зан төрх, дотоод мөн чанар, нийгэмтэй харьцах байдал, таны сайн болон муу тал, найз нөхөрлөлийн байдал, анхаарч сэрэмжилж явбал зохих зүйлс, эрүүл мэндийн ерөнхий байдал, тохирох үнэт эрдэнийн чулууд, тохиромжтой өнгүүд, жилийн сайн болон муу цаг мөчүүд, амжилтанд хүрч чадах насууд, эзэмшвэл зохих мэргэжил, санхүүгийн боломжууд гэх мэт өөр бусад олон олон зүйлийн тухай мэдээллийг тоон зурхайн ухаан танд хэлж өгнө. Хэмжээ 10 орчим хуудас Үнэ: 15000төг Жич: Энэ төөргийг хийхэд таны төрсөн он, сар, өдөр байх шаардлагатай. 2. Ведийн одон зурхайн төөрөгТөрөх үеийн есөн гариг таны төөргийн арван хоёр гэрт байрласнаар таны хувь тавиланд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлно. Үүнд: Эрүүл мэндийн ерөнхий байдал, гадаад төрх, оюун ухаан, эд баялаг, хоол унд, ах дүүгийн байдал, үл хөдлөх хөрөнгө, байшин сууц, тээврийн хэрэгсэл, эцэг, эхийн байдал, боловсрол мэдлэг, үр хүүхдийн байдал, тэдний тоо, өвчин эмгэг, өр зээл, хань ижлийн байдал, худалдаа наймаа, насны хэмжээ, дайсан, өв хөрөнгө, аз хийморь, шашин шүтлэг, мөргөл жуулчлал, ажил мэргэжил, нэр төр, нийгэмд эзлэх байр суурь, найз нөхдийн байдал, орлого ашиг, ангижрал гэгээрэл, алдагдал хохирол, Санчир гаригийн сөрөг нөлөөт мөчлөг Садэ-сатийн тухай гэх мэт зүйлсийн талаар танд мэдээлэл өгөх болно. Шаардлагатай тохиолдолд онцгой сөрөг нөлөөт гаригийн үйлчлэл нөлөөг саармагжуулах арга хэрэгслүүд. Мөн гариг эрхсийн их, бага үеүд таны ирээдүйд хэрхэн нөлөөлж, түүний үр дүнд амьдралд тань ямар онцлог чухал үйл явдал тохиолдож болохыг урьдчилан мэдээлнэ. Тухайн цаг мөчид онцгойлон сэтгэл түгшээж байгаа асуултуудад хариу өгнө. Энэ асуултуудаа та бичиж илгээх хэрэгтэй. Хэмжээ 15-20 хуудас Үнэ : 35 000төг Жич: Энэ төөргийг хийхэд шаардлагатай мэдээллүүд: 1. Таны овог, нэр, хүйс 2. Таны төрсөн он,сар, өдөр, цаг, минут 3. Төрсөн газар 4. Таны төрсөн цаг, минут маш тодорхой байх шаардлагатай. Хэрвээ төрсөн цаг, минутаа тодорхой мэдэхгүй байгаа тохиолдолд 30 минутын завсарт төрсөн цаг, минутыг үнэгүй олж өгнө. 5. Таны асуултууд 6. Таны амьдралд тохиолдож байсан хэд, хэдэн онцгой үйл явдлууд он,сар, өдөртэйгөө байх хэрэгтэй. Энэ нь таны төрсөн цаг, минутын үнэн зөвийг нягтлах, мөн түүнийг төрсөн цаг минутыг тодорхой олоход тус дэм болно. Үүнд гэр бүл болж байсан, үр хүүхэдтэй болж байсан, аваарь осол, азгүй тохиол, эцэг, эх, ойр дотныхны нас нөгчиж байсан цаг мөчүүд 3. Асуудал проблемыг шийдвэрлэх одон зурхайн төөрөгВедийн одон зурхайн төөрөг цогцоороо багтахын зэрэгцээ таны амьдрал яагаад жам ёсоороо, хэвийн өрнөхгүй байгаагийн учир шалтгааныг үндсийг тайлбарлаж, асуудал бэрхшээлийн кармын дэлгэрэнгүй анализ, асуудал бэрхшээлт нөхцөл байдлаас гарах арга замыг өгүүлнэ. Өөрийгөө хэрхэн олох вэ? Та нийгэмд ямар байр суурь эзлэх ёстой вэ? Таны амьдралын учир зорилго юу вэ? Хувь тавилангаа хэрхэн сайжруулах вэ? Амьдралын хамгийн хүнд бэрх цаг мөчүүд хэзээ вэ? . Таны асуултуудын хариунууд. Заслын арга хэрэгслүүд. Тусгай мантраг сонгож өгөх. Мөн тохирох үнэт эрдэнийн чулуу, мацаг гэх мэтийг сонгон олж өгөх. Жич: Таны төрөл төрөгсөд ойр дотныхны талаархи бага зэрэг мэдээлэл нэмж шаардагдаж болно гэдгийг анхаарна уу. Ведийн одон зурхайн төөрөг хийхэд шаардлагдах мэдээллүүдийн нэгэн адил мэдээлэл танаас шаардагдана. Хэмжээ: 20-25 хуудас Үнэ: 50000төг 4. Сэдэвчилсэн асуултТанд одон зурхайн бүрэн төөрөг хийлгэх хэрэгцээ шаардлага байхгүй бол үүний зэрэгцээ таны амьдралд зайлшгүй шийдвэл зохих ямар нэг асуудал байгаа бол бидэнд хандана уу. Жишээ нь, таны хувь төөргөөр та ямар ажил, мэргэжил эзэмшвэл илүү амжилт олж болох, ямар бизнес эрхэлвэл илүү ашиг олж болох, гэр бүл, үр хүүхдүүдийн байдал ямар байх, өвчилж болзошгүй өвчин эмгэг юу байх гэх мэт болон өөр бусад зүйлүүд. 2-3 төрлийн асуулт байж болно. Үнэ: 15000төг 5. Хүүхдийн тоон зурхайн төөрөг/0-7 настай хүүхдэд хамаарна/Таны хүүхдийн зан чанар, ирээдүйд эзлэх байр суурь, эзэмшвэл зохих мэргэжил боловсрол, түүнийг зөв сайн, дуулгавартай болгон хүмүүжүүлэх зөвхөн тухайн хүүхдэд тохирсон өвөрмөц арга, ирээдүйд амжилтанд хүрэхэд тус болох сайн чанаруудыг хэрхэн хөгжүүлэх, амжилтанд хүрэхэд нь саад болох чанаруудыг хэрхэн саармагжуулах гэх мэт мэдээлэл багтана. Хэмжээ 3-4 хуудас Үнэ 15000төг 6. Аливаа үйл эхлэх тааламжтай сайн цаг сонгохАливаа үйл эхлэх таатай өдөр, цагийг олж сонгох(жишээ нь, гэр бүл болох, шинээр ажилд орох, бизнесийн үйл ажиллагаа эхлэх, аялал жуулчлалаар явах, хүүхдийн сэвлэг үргээх, байшин барилгын суурь тавих, эмчилгээ эхлэх, эд зүйл худалдах, худалдан авах гэх мэт) Жишээ нь нар болон сар хиртэх үеэр сахил хүртэх нь маш тааламжтай байдаг. Мөн сар нь зурхайн ухаанд шингэн зүйлийг бэлэгддэг учраас тэргэл сартай өдөр мэс засал хийлгэвэл цус ихээр алдах магадлал өндөр байдаг гэх мэт. Аливаа үйлийг эхлэх сайн цагийг бид компьютерийн тусгай программыг ашиглан 48 минутын нарийвчлалтай гаргаж өгнө. Үнэ 10000төг 7. Асуултын зурхайТаны өдөр тутмын амьдралд тохиож буй асуудлыг шийдвэрлэхэд туслах зурхайн ухаан. Асуулт нь ямар ч төрлийн байж болно. Жишээ нь, худалдах, худалдан авах, эрүүл мэнд, үр хүүхэд, гэр бүл, ажил мэргэжил, бизнес гэх мэт. Харин нэг удаад зөвхөн 1 асуултанд хариулахыг анхаарна уу. Асуултаа та утсаар, мессежээр, э-майлээр асууж болно. Э-майлаар асууж буй тохиолдолд тухайн асуулт тавьж буй цаг, минут, асуулт тавьж буй газар зэргээ тодорхой бичсэн байх шаардлагатай. Мөн түүнчлэн тухайн цаг мөчид санаанд тань орсон 1 ээс 108ын дотор ямар нэг тоог илгээх ёстой. Компьютерийн тусгай программыг үндэслэн таны асуултанд хариулна. Үнэ 2500төг 8. Төрсөн цаг минутыг тодорхойлохХүмүүсийн ихэнхи нь өөрийн төрсөн цаг минутаа тодорхой мэддэггүй. Харин ведийн зурхайн ухаанд таны амьдралд тохиож байсан онцлог үйл явдлуудын он, сар, өдрийг үндэслэн таны төрсөн цаг, минутыг нарийвчлан тодорхойлж өгөх боломжтой. Ийнхүү өөрийн төрсөн цаг минутаа олсноор өөрийн хувь тавилангаа мэдэх боломжтой болно. Төрсөн цаг, минутаа тодорхойлуулахын тулд та өөрийн амьдралд тохиож байсан онцгой 3-4 үйл явдлыг он, сар, өдрийн хамт илгээх хэрэгтэй. Жишээ нь, гэр бүл болж байсан цаг мөч, үр хүүхэдтэй болж байсан, аваарь осолд орж байсан, мэс засал хийлгэж байсан, томоохон шагнал, цол авч байсан гэх мэт. Төрсөн цаг, минутыг тодорхойлохын тулд та төрсөн өдрөө маш тодорхой мэддэг байх хэрэгтэй. Үнэ: 15000 төг 9. Ведийн зурхайн заслын арга хэрэгслүүдВедийн зурхай нь заслын өвөрмөц арга хэрэгслүүдээрээ бусад төрлийн зурхайн засал, арга хэрэгслээс ялгарна. Үүнд: тодорхой төрлийн тарни - мантра унших, мацаг барих, ам тангараг өргөх, тахилга өргөл үйлдэх, өргөл хандив барих, өглөг өгөх, эргэл мөргөл хийх гэх мэт. Заслын арга нь хүний хувь тавиланд тохиож буй сөрөг муу кармаг саармагжуулж, эерэг сайн кармаг илрэн гарч ирэх нөхцөл бололцоог бүрдүүлж өгдөг. Ингэснээр хүн өөрийнхөө хувь тавиланд эерэг өөрчлөлт гарч буйг бодитойгоор мэдэрч чадна. Ажил албаны байдлыг сайжруулах, арилжаа бизнесийг өргөжүүлэх, гэр бүлийн эв түнжингүй байдлыг засах, гэр бүл салалтаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдлыг сайжруулж өвчин эмгэгийг саармагжуулах, үр хүүхэдгүй хүмүүст үр хүүхэдтэй болох арга заслыг тодорхойлон зааж өгөх, аз хийморийг сайжруулах, санхүүгийн байдлаа нэмэгдүүлэх гэх мэт. Үнэ: 25000 төг 10. ЖИЛИЙН ӨНГӨ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХИрж буй жилд тухайн хүний амьдрал, ажил төрөл, эрүүл мэндийн байдал ямар байх талаар одон зурхайн болон тоон зурхайн ухааны аль аль тооцооллыг үндэслэн төлөв байдлын мэдээллийг бичиж өгнө. Шаардагдах мэдээлэл: таны төрсөн он, сар, өдөр боломжтой бол цаг, минут. Төрсөн газар. Овог, нэр. Хүйс. Хэмжээ: 2-3 хуудас орчим Үнэ: 15000 төг 11. Хосуудын болон бизнесийн түншүүдийн нийцэмжХосуудын болон бизнесийн түншүүдийн зан характер, хувь тавилангийн нийцэмжтэй ба сөрөг талын тухай мөн хоорондын харилцаагаа ямар байдлаар хамгийн эерэг байдлаар хөгжүүлж болох тухай зөвлөгөө Ведийн тоон зурхайн үүднээс тухайн хос зан характер, сэтгэл зүйн байдлаараа, түүнчлэн хувь тавилан буюу кармын талаасаа хир зэрэг нийцтэй байгааг харьцуулан тайлбарлана. Мөн одон зурхайн үүднээс хос хоёрын төөргийг харьцуулан 9 гариг тус бүрийн нийцэмжийг тооцоолон гаргаж, тайлбарыг хийнэ. Үнэ 15000 төг 12. Төөргөн дээрхи Сарны байршлаар хувь тавилангтодорхойлохТаны төрсөн он, сар, өдөр, цаг, минут зэргийг үндэслэн таны төөргөн дээрхи Сарны байршлыг компьютерын тусгай программыг үндэслэн тодорхойлж, энэ байршил таны хувь тавилан, зан характерт ямар нөлөө үзүүлэхийг хэлж өгнө. Сар нь 2.5 хоногт 1 ордоос нөгөө ордод шилждэг бөгөөд Өрнийн зурхайн Нарны байршлыг үндэслэсэн төөргөөс хамаагүй илүү үнэнд ойр гэдгийг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Нар нь 1 ордоос нөгөө ордод 1 сарын туршид буюу 30 хоногийн хугацаанд шилжин өнгөрдөг. Энэ хооронд өч төчнөөн хүн төрөх боловч хувь тавилангаараа эрс ялгаатай байдгийг та бид мэднэ. Түүнээс гадна хүмүүс өөрийнхөө Нарны байршлыг таблицаас хараад “би үхрийн орд, би ихрийн орд” гэж ярьцгаадаг. Гэтэл энэ нь харамсалтай нь тийм биш байдаг. Жишээ нь Өрний зурхайгаар бол 3 сарын 21 –нээс 4 сарын 20-ны хооронд төрсөн хүмүүс Хонины ордод хамаарна гэж ярьдаг. Гэтэл энэ нь дандаа ийм байдаггүй. 1980 оны 3 сарын 23нд төрсөн хүн байлаа гэхэд Загасны ордод төрсөн байх жишээтэй. Иймээс бид Сарны байршлаар хувь төөргийг тань хэлж өгөхийн зэрэгцээ Нарны байршлыг тань тодорхойлон, таны төөргийг хамтад нь илгээх болно. Энэ үйлчилгээ нь ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ тул та яарагтун.
13. Алганы зураас болон төрсөн огноог үндэслэн зурхайн цогц зөвлөгөөг өгөхГэр бүл, нөхөрлөл, түншлэл, бизнес, ажил мэргэжил, мэргэжил сонгох, аялал жуулчлал, эрүүл мэнд, нүүдэл, шилжин суурьшилт, гэр бүлийн нийцэмж, өвчин эмгэг, эмчилгээ, бурханлаг эрэл хайгуул гэх мэт Та асуултуудаа урьдчилан бэлдсэн байх шардлагатай. Энэ төрлийн зөвлөгөө-үйлчилгээг биечлэн өгнө. Үнэ 15000 төг
Доорхи хаягаар холбогдон зөвлөгөө, үйлчилгээг авна уу. Э-майл хаяг: This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it Харилцах утас: 99786426 Дансны дугаар: Завхан аймаг, Улиастай сум, Монгол Шуудан Банк 107-р салбар Дансны дугаар(хадгаламжийн): 17000002865 Б.Болдсүх |


