spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Цэвэр чин бишрэлтний адислал Print E-mail
User Rating: / 0
PoorBest 
Мягмар, 12 Хонь сарын 2008

Шрила Прабхупадын анхны шавь нарын нэг Киртананда прабху нэрт нэгэн чин бишрэлтэн байв. Тэрээр хожим нь ИСККОН-оос гарч өөрийн сургаал номлолыг үндэслэсэн юм. Нэгэн удаа түүнийг Кришнагийн ухамсрын хөгжилд үнэтэй, нэн чухал үйл хэрэг гүйцэтгэснийх нь дараа Прабхупада ихэд талархаж: “Хүссэн адислал ерөөлөө гуйгтун” гэсэн байна. Киртананда прабху: “Шрила Прабхупада, хожим ирээдүйд надад юу тохиолдохыг би мэдэхгүй. Тийм болохоор надтай юу тохиолдсон ч тэр ч бүү хэл би майагийн занганд орсон ч намайг бурханы оронд хүргэнэ үү” хэмээн хүсчээ. Шрила Прабхупада ч үүнийг түүнд амласан байна. Хэдий энэхүү Прабхупадын шавь өөрийн багшийн сургаал номлолоос хазайж өөр номлол урсгал үүсгэн байгуулсан ч тэрээр гарцаагүй Кришнад хүрэх болно. Энэ бол цэвэр чин бишрэлтний адислал юм.

Өөр нэгэн түүх. Шрила Прабхупада нэгэн удаа өөрийн шавь нараас: “Токиод хэн сүм нээхийг хүсч байна вэ ?” хэмээн асуужээ. Япон тухайн үедээ Кришнагийн ухамсрыг түгээн дэлгэрүүлэхэд хамгийн хүнд бэрх улс орон гэж тооцогдож байв: санкиртан хийгчид энэ улс оронд нэг ч хүнийг зогсоож чадахгүй байлаа. Яагаад гэвэл япончууд тун ч завгүй байдаг бөгөөд үргэлж яарч сандарч явдаг, зогсож саатах хэн ч байдаггүй байв. Одоо ч японд чин бишрэлтэнгүүд тун цөөхөн бөгөөд тэнд багашиг нэг сүм байдаг. Энэ бол том амжилт л даа. Учир нь Япон бол маш их материаллаг улс орон бөгөөд тэдний бурхан шүтээн нь техникийн хөгжил дэвшил билээ.

Шавь нар нь бүгд толгой гудайлган дуугүй болцгоов. Шрила Прабхупада: “Би тэр хүнд онцгой адислал хүртээнэ” гэв. Гэвч бүгд мөн л дуугүй. Энэ нь бараг гүйцэлдүүлж болшгүй даалгавар гэдгийг тэд сайн ойлгож байлаа. Гэнэт Судама Випра прабху толгой өндийлгөн: “Прабхупада, би явъя” гэв. Прабхупада ч түүнийг адислан ерөөсөн байна. Ийнхүү Судама Випра прабху Японыг зүглэсэн бөгөөд тэнд тэрээр хүндээр хөдөлмөрлөж эхэлсэн юм: үнэнч гишүүдийг олох, ном тараах, номлох, хандив цуглуулах гэх мэтээр. Нийгэмлэг ч бүрэлдэн бий болов. Прабхупада ч мөн түүнд сэтгэл ихэд ханамжтай байсан юм.

Дараа нь Судама Випра Свами/ тэрээр санньясийн сахил хүртсэн юм / буцан материаллаг амьдралд татагдан орж гэрлэн, ердийн материаллаг амьдралаар амьдрах болжээ. Тэрээр ДОХ-оор өвчлөн нас нөгчих үед, нөхрөө урьд нэгэн цагт чин бишрэлтэн байсныг ч үл мэдэх түүний эхнэр нь амь тавих сүүлийн мөчдөө тэрээр аман дотроо: “Прабхупада... Та .. намайг авахаар... ирээ юу” гэх сонин жигтэй авиаг бувтнахыг сонссон байна. Дараа нь тэр эмэгтэй нэгэн чин бишрэлтнийг олж уулзан, түүний нөхрийг үхэх мөчид “ямар нэг Прабхуда гэгч этгээд” ирсэн тухай ярьсан байдаг.

Кришнагийн ухамсрын тулд хийх бидний бүх хүчин чармайлт тэр нь бүр өчүүхэн тун ч өчүүхэн жаахан байлаа ч энэ нь Бурхан болон бидний номын багшийн хувьд маш их үнэ цэнэтэй юм. Кришна Өөрөө ч энэ замд ямар ч алдагдал хохирол гардаггүй тухай өгүүлсэн байдаг.

Бид Ням гариг бүрд цуглацгааж бурханлаг хувцас өмсөцгөөж, тилак тавьж, дуулж бүжиглэцгээдэг. Бид энэ бүхнийг уйтгар гунигт автсан байх цагтаа ч, залхуу хүрч байлаа ч, хийхийг хүсэхгүй байх үедээ ч хийдэг. Бид үүнийг Кришнагийн тулд хийдэг. Кришна бидний хүчин зүтгэлийг заавал үнэлнэ. Тэр ч бүү хэл бидний программд хэн ч ирэхгүй байлаа ч. Хоёулаа, гурвуулаа цуглагцгаагтун. Кришнагийн хувьд цуглагсадын тоо хэмжээ чухал бус. Тэр таны, та нарын зүрхийг толидон харж байгаа. Тэр тэнд заавал илрэн залрах болно. Евангелийн сударт бичсэнчлэн: “Миний нэрийн өмнөөс хоёулаа, гурвуулаа ч болсон цугласан тэр газарт Би Өөрөө орших болно” гэсэн байдаг.

 

“Садху-санга” сониноос орчуулан сийрүүлсэн: Балабхадра дас

 
< Prev
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB