spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

КАРМИ
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Пүрэв, 30 Нохой сарын 2017

Сурвалжлагч: Тэгэхээр “амьдралдаа амжилт гаргаж” , өөрийгөө умартан зүтгэх хөдөлмөрийг болон  тэмцлийг хүндэтгэвэл зохихуйц гэж тооцох хэрэггүй гэсэн үг үү?

Шрила Прабхупада: “Бхагавад-гитад” өөрийн хөдөлмөрийн үр дүнгээр цэнгэл жаргал эдлэхээр зүтгэж байгаа карми нарыг мудха буюу илжиг  хэмээх үгээр тодорхойлсон байдаг. Яагаад тэднийг илжигтэй адилтгасан хэрэг вэ? Яагаад гэвэл илжиг нуруундаа хүнд хүчир ачаа зөөн өдрийн турш ажилладаг бөгөөд эзэн нь энэ хөдөлмөрийнх нь төлөө түүнд хэсэгхэн өвс өгдөг. Тэрээр угаалгын газрын үүдэн дээр зогсоод дахин нуруун дээр ачаа ачих хүртэл өвсөө хивэн зогсдог. Түүнд: “Хэрэв би энэ угаалгын газраас явж одвол  хаанаас ч идэх өвсөө олчихно шүү дээ. Яах гэж би энэ хүнд хэцүү ачааг зөөх ёстой гэж ?” хэмээн бодох ухаан дутдаг. 

Read more...
 
ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ГОО ҮЗЭСГЭЛЭНГ САЙЖРУУЛДАГ ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Пүрэв, 30 Нохой сарын 2017

1 – СҮҮ

Сүү нь зүгээр л хайрын ундаа юм. Учир нь үхэр бол тодорхой зорилготойгоор буюу хүмүүсийг хайрлаж сургахын тулд илгээгдсэн.  Ийм учраас сүүг жирийн нэг хоол хүнсний бүтээгдэхүүн гэж тооцдоггүй. Энэ бол хайрын хүнс юм. Сүүг ууснаар бидний нарийн бие хайраар дүүрдэг. Нэг зүйл онцолж хэлэхэд сүүг амтлагчтай уух нь илүү ач тустай.

Гоо үзэсгэлэнг сайжруулахад хамгийн зохимжтой амтлагчуудын нэг нь шафран буюу гүргэм юм. Шафран нь маш онцгой амтлагч бөгөөд тэрээр эмэгтэй хүний эмэгтэйлэг чанарыг хүчтэй нэмэгдүүлдэг ургамал. Та сүүн дээр эмэгтэй хүний организмд ач тус бүхий ямар нэг ургамал нэмбэл энэ нь катализатор шиг сүүний ач тустай чанарыг арав дахин нэмэгдүүлдэг. 

Read more...
 
ШИНЭ ЭРИН -ДАЛАЙ ЛАМЫН ДАРААГИЙН ДҮР ХЭН БАЙХ ВЭ?
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Пүрэв, 02 Нохой сарын 2017

Энэ түүхийг Шрила Прабхупадын нэг шавь Бхактисиддхартха ярьсан билээ. Тэрээр 1991 онд Вермонт дахь хуралд буддистуудтай хамт оролцож байсан аж. Энэ ретритэд Далай Лам мөн оролцож байв.  Буддистуудуудаас гадна маш олон хүн цугласан байлаа. Эцэст нь хурлын тэргүүлэгчид ч ирж. Хурлын төгсгөлд Далай Лам хуралд оролцогсдыг бүгдийг нь цуглуулаад хэлсэн байна: “Би сүүлчийн Далай Лам. Би ийм зөгнөлийг хэлмээр байна. Надаас хойш Далай лам гэж байхгүй болно” гэжээ.

Read more...
 
ГЭНЭТИЙН ЦОЧРОЛ БОЛ БУРХАНЫ НИГҮҮЛСЭЛ ЮМ.
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Ням, 15 Тахиа сарын 2017
   ...Ингээд үр дүнд нь болзолт сүнс аймшигтай ихээр зовж шаналдаг. Гэхдээ тэрээр маш ихээр бүдүүлэгжиж, эрүүл ухаанаа гээсэн болохоор  гав дөнгө зүүж яваа гэдгээ ухамсарладаггүй. Ийм зүйл байдаг гэдгийг анзаардаг ч үгүй бас мэддэг ч үгүй. Ухаан мэдрэхүй төдийчинээ бүдүүн, баараг болсон учраас боолчлогдсон гэдгээ тэрээр сэхээрдэггүй. Хуурамч итгэл найдваруудад бүрэн  автсан сүнс нь өөрийн сута, митра, рамана буюу эхнэр, хүү, охин, найз нөхөд, танилууд, төрөл төрөгсдийнхөө хүрээллээс аз жаргалыг олчих санаатай оролдсоор байдаг. ..Бүхний Дээд  маш өршөөнгүй. Каруна маяа. Заримдаа Тэрээр гэв гэнэт цочрол илгээдэг. Яг л цахилгаан гүйдэл шиг. Урьдчилж төсөөлөөгүй ямар нэг таагүй зүйл болмогц мөнөөхь болзолт сүнс гэнэтийн цочролд ордог. “Өө, энэ чинь юу билээ?” гэж.  Аре баба! Гэнэтхэн. Тэр “юу болох нь энэ вэ ?” гэж уулга алддаг.  Ийм зүйл болдог. Тийм үү?
Read more...
 
МЭХЛЭГЧИЙГ ТАНИХ АРГА
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Ням, 01 Тахиа сарын 2017

Бостонд өнгөрүүлсэн ням гариг бүрд бид Кембриж Коммонс парк руу очиж киртан зохион байгуулдаг байлаа. Тэнд ихэнхидээ олон янзын рок хамтлагууд тоглодог байсан юм л даа. Ийм учраас  дуулж, бүжиглэх гэж, сэргэн хөгжих гэж, эсвэл зүгээр л бусадтай уулзах гэж, зарим нь зүгээр зүлэг ногоон дээр суух гэж олон мянган залуус тийш ирдэг байв. Ням гариг бүрд Сатсварупа бишрэлтэнгүүдийг дагуулан ирж тэнд бүжиг дуу зохион байгуулдаг байлаа. Ингээд л бидэн дээр шинэ шинэ залуучууд нэмэгдэн ирдэг байсан юм. Энэ үеэр зарим бишрэлтнүүд цэцэрлэгт хүрээлэнгээр явж ном түгээн, хандив цуглуулна. Тэр үед (1960-1970) бурханлаг(spiritual) амьдралд тэмүүлэх залуусын хандлага маш хүчтэй байсан юм. Миний дөхөж очсон нэгэн залуу тун ч нөхөрсөг, найзархаг нэгэн байлаа. Тэрээр ийм төрлийн асуудлуудыг ихээхэн сонирхдог гэж хэлсэн ба тэрээр хэдийнээ гуру буюу номын багштай болсон бөгөөд тэр багш нь Бурхан гэж надад хэллээ. Тэгэхэд нь би түүнээс: “Та яагаад түүнийг Бурхан гэж бодож байгаа юм бэ?” гэж асуув.

Read more...
 
ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН ДЭЭД ЗОРИЛГО
Нийтлэл өгүүллүүд - Хоол
Мягмар, 29 Хонь сарын 2017

Цагаан хоол идэхийн эмчилгээний, эдийн засгийн, ёс суртахууны ашиг тусаас болон шашны үзэл онол, тэр ч байтуай кармын хуулиас гадна цагаан хоол идэхийн өөр нэг онцгой тал нь бурханлаг буюу сүнсний талын ашиг тус юм. Цагаан хоол идэхийн хамгийн гол давуу тал нь тэрээр хүмүүнийг Бурханыг хайрлах хайр хийгээд Түүнд татагдах тэрхүү жам ёсны татагдлын хөгжилтөнд үлэмж тус нэмэр болдогт оршино. “Шримад-Бхагаватам” судрын тайлбарт Шрила Прабхупада өгүүлэхдээ: “Сүнсний өөрийгөө танин ухамсарлахуйд хүрэхийн тулд амьдрал нь хүнд заяагдсан. Хэрэв тэрээр түүнд хүрэхийг хүсэх аваас зөвхөн Бурханд өргөсөн хоол хүнсийг л идэх ёстой. Бурхан өөрийн чин сүсэгтнээс хүнсний ногоод, жимс, сүүн бүтээгдэхүүнүүд, үр тариагаар хийсэн ямар ч хоолыг хүлээн авдаг. Ийнхүү Бурхан өргөлийг хүлээн авсны дараагаар чин сүсэгтэн нь үлдсэн прасадыг(хишиг) хүртэж болно. Ингэснээр хүн оршихуйн төлөөх тэмцэлтэй холбоотой өөрийн бүхий л зовлон зүдгүүрээс цаг хугацааны аясаар ангижрах болно” гэсэн байдаг.

Read more...
 
ЭНХ ТАЙВАН, АМАР АМГАЛАНГИЙН НУУЦ
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Лхагва, 09 Хонь сарын 2017

(Шрила Прабхупадын 1957 оны наймдугаар сард Жавахарлал Неруд (Энэтхэгийн анхны ерөнхий сайд) бичсэн захидлаас)

“Энэтхэг орон барууны амьдралын хэв маягийг дуурайн цаг хугацаагаа дэмий үрэх ёсгүй. Энэтхэгийн соёл өндөр түвшний соёл гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Гэвч үүний сацуу шинжлэх ухааны хөгжил дэвшлийн замаар материаллаг дэвжил баяжилд хүрэхийг та санаархаж буй нь нууц биш. Харин энэхүү шинжлэх ухааны мэдлэг гэж юу вэ? Бурханлаг байдал – энэ нь мөн л дэвшилтэт шинжлэх ухааны мэдлэг мөн. Материаллаг шинжлэх ухаан нь  олон  тооны хүмүүст материаллаг хөгжил дэвшлийг нь ч авч ирж чадахгүй. Морьгүй сүйх тэрэг, утсан ба радио холбоо хийгээд өөр бусад хийсвэр хуурмаг тансаг байдал нь материаллаг хөгжил цэцэглэлтийг авч  ирнэ гэж та үнэхээр бодож байна гэж үү? Үгүй ээ, энэ боломжгүй.
Read more...
 
ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УТГА УЧИР (Шашны талаасаа)
Нийтлэл өгүүллүүд - Хоол
Пүрэв, 20 Морь сарын 2017

Бүхий л үндсэн шашны судар номууд хүнийг шаардлагагүйгээр өөр бусад амьд амьтдыг алахыг хориглосон байдаг. Хуучин Гэрээнд: “Бүү ал”(Үүсэл, 20.13) гэсэн заалт байдаг. Энэ нь зөвхөн хүнийг л алахыг хориглосон номлол хэмээх алдаатай үзэл маш өргөн тархсан. Гэвч эртний еврей хэлний lo tirtzach гэсэн үгний оновчтой орчуулга нь “бүү ал”гэсэн утга бөгөөд доктор Рубен Алкалайн “Эртний еврей англи хэлний бүрэн тольд” эртний еврей хэлэн дэхь tirtzach гэсэн үг нь зөвхөн хүнийг төдийгүй бүхий л төрлийн аллагад хамаарах үг гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.
Хэдийгээр Хуучин Гэрээнд хоол хүнсэндээ махыг зохистой хэрэглэх талаар олон янзын заавар байдаг ч жам ёсоороо бол хүн зөвхөн цагаан хоол хэрэглэх ёстойд эргэлзэх зүйл үгүй юм. ..Хожмын үеийн хуучин гэрээний номуудад аугаа зөгнөгчид махан хоол идэхийг буруушаасан байдаг.

Жишээлэхэд, зөнч Даниилийн номын (1.3-18)д цагаан хоолны дэглэм сахихын давуу талыг нотолсон түүхийг өгүүлсэн байдаг. Зөнч Исаин өгүүлсэн номонд: “Би хонь болоод тэжээмэл амьтдын тань маханд цадлаа. Тугал, хурга, ямаадын цусыг би үл хүснэ. (...) Та нар өөрсдийн залбирал мөргөлөө хэдий олшруулавч би түүнийг тань үл сонсоно: Та нарын гар цусанд будагджээ”(Исаия, 1.11.1.15)гэсэн байна.
Ихэнхи христ шүтлэгтнүүд Иисус Христос мах идэж байсан бөгөөд энэ тухай Шинэ Гэрээний хэд хэдэн газарт дурдсан байдаг гэдэгт итгэлтэй байдаг. Тэдний ихэнхийнх нь хувьд энэ бол цагаан хоол идэхийн эсрэг томоохон шалтгаан болдог. .. Грекээр “мах” гэсэн үг нь kreas(махан) гэж тэмдэглэгддэг бөгөөд энэ үгийг Ийсус Христостой холбоотойгоор Шинэ Гэрээний хаана нь ч дурдаагүй байдаг. Шинэ Гэрээний хаана ч Иисус мах идэж байсан гэж шууд өгүүлээгүй. Үүнтэй ч нэр алдарт зөгнөгч Исаин Иисус Христийн илрэл залралын тухай нэрт зөгнөл тохирдог: “Се, Дева Түүнийг хэвлийдээ хүлээн авч, Хүү төрүүлэх ба Түүнд Эммануил гэмээх нэрийг өгнө. Тэрээр зөвхөн сүү болон зөгийн балаар хооллох болно. Мөн түүнчлэн Тэр туранхай мууг нь түлхэн зайлуулж, сайн сайхныг шилж сонгохгүй” гэсэн байна.

Read more...
 
ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УТГА УЧИР (Эдийн засгийн талаасаа)
Нийтлэл өгүүллүүд - Хоол
Лхагва, 21 Могой сарын 2017

Хүмүүс гол хэрэглээ болсон мах болон үр тариагаа гарган авахын тулд мал сүргийг өсгөж үржүүлдэг. АНУ-ын ХАА н яамны мэдээлснээр Америк улсын үйлдвэрлэж буй нийт үр тарианы 90 орчим хувийг тэжээмэл амьтад болох гахай, үхэр, хонь, тахиа гэх мэтийн тэжээлд зарцуулдаг ажээ. Мах гарган авахын тулд үр тариаг ашиглах нь дэндүү ухаалаг бус алхам юм. АНУын ХААн яамны нотлож байгаагаар, нэг килограмм мах гарган авахын тулд 16 килограмм үр тариагаар мал сүргээ тэжээдэг гэжээ.

Баян чинээлэг улс орнууд мал сүргээ үр тариагаар тэжээдэг төдийгүй, ядуу буурай улс орнуудаас худалдан авдаг уургаар баялаг бүтээгдэхүүнээр тэжээдэг аж. Хоол хүнс тараах газар зүйн мэргэжилтэн Георг Боргстрём, африкийн газрын самарны(газрын самар нь уургийн агууламжаараа махнаас дутдаггүй) гуравны нэгийг Баруун Европын мал сүрэг болон шувуудын тэжээл болгон ашигладаг гэсэн байна.
Ядуу буурай хөгжилтэй орнуудад хүн жилд дунджаар 200 кг орчим үр тариа хэрэглэдэг ба түүний дийлэнхи нь хоол хүнсэнд агуулагддаг бол хоол хүнсний мэргэжилтэн Лестер Брауны үзэж байгаагаар дундаж европ, америк хүн жилдээ 1000 орчим кг үр тарианы бүтээгдэхүүн хэрэглэдгээс 90 орчим хувь нь малын тэжээлд зарцуулагддаг гэжээ.
Ийм мэт баримтууд нь дэлхий дээрхи өлсгөлөнгийн асуудал бол хиймлээр бий болсон гэдгийн баталгаа болно.

Read more...
 
ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УЧИР (Карма буюу үйлийн үр талаасаа)
Нийтлэл өгүүллүүд - Хоол
Лхагва, 21 Могой сарын 2017

Карма хэмээх санскрит үг нь “үйл” гэсэн утгатай ба энгийнээр ойлгоход ямар ч материаллаг үйл нь өөртөө үр дагаврыг дагуулдаг бөгөөд энэ нь хүнийг материаллаг ертөнцөд уядаг. Хэдийгээр кармын тухай ойлголт нь дорнын гүн ухааны ойлголт авч Барууны олон хүмүүс кармын хуулийг цаг хугацаа, таталцлын хүч гэх мэт байгалийн суурь, хэн ч зөрчишгүй хууль гэдгийг ойлгож эхэлж байна. Бидний үйл бүхэн өөртөө тодорхой үр дагаврыг дагуулдаг. Кармын хуулиар бол хэрэв бид өөр бусад амьтдад өвдөлт, зовлонг учруулвал бид тэр хэмжээгээр зовлонг амсах болно. Энэ нь дан ганц хүнд ч биш нийгэмд бүхэлд нь хамаатай.

Яаж карма нь дайн дажинд хүргэдэг болохыг ойлгуулахын тулд энгийн нэг жишээг Ведүүдэд иш татсан байдаг. Заримдаа хулсан ойд хулсны мөчир хоорондоо үрэлдсэнээс болж түймэр гардаг. Гэвч түүний гарсан жинхэнэ шалтгаан нь мод биш, түүнийг ганхуулагч салхи байдаг. Мод бол зүгээр л түүний дамжуулагч. Үүнтэй адилаар кармын хуулийн ойлгоц дээр үндэслэн, тэдний хооронд цөмийн дайны түймрийг асаах жинхэнэ буруутан нь Нэгдсэн Улс ч биш, ЗХУ ч (хуучнаар) биш юм гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Жинхэнэ шалтгаан бол гэм зэмгүйдэлхийн оршин суугч мэт царайлсан нөхдийн хураан хуримтлуулсан кармын үл мэдэгдэм салхи билээ.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Results 1 - 20 of 356
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB