Нитяананда! Гауранга! Харе Кришна!
Лхагва, 29 Тахиа сарын 2008

Вишнужана Свамигийн тухай өгүүлэх нь

Вайяасаки даса (04-16-08)

Лос-Анжелесийн төв уруу хөдлөхөөр Сэвэнт энд Броудвэй дэхь Буллокийн их дэлгүүрийн өмнө зогсож буй бүхээгтэй тэрэг уруу хүн бүр л урам зоригтойгоор орж байх юм. Очих газар нь бохир, хүн ихтэй, тийм сайхан биш ч Лос-Анжелес дахь шашны бүлгүүдийн хувьд хүмүүст өөрсдийгөө танин мэдүүлэхээр очдог газар юм.

Чин бишрэлтнүүд булангийн автобусны зогсоолын ойролцоох гудамжны дагуу зогсоход Вишнужана киртан эхлэхээс өмнөх гуру-пранама мантраг аялан нэгэн хэмнэлээр тамбураа татаж эхэллээ.

Чин бишрэлтэнгүүд хариуд нь мөн магтан дуулж, зарим нь дунгийн хясаандаа задгай мөнгө цуглуулж эхлэв. Удалгүй уг нь бол завгүй хөлхөж байдаг Лос-Анжелесийн хотын төвийн дэлгүүр хэсэгчдийн анхаарлыг туйлын бахдалтай дуулал, бүжиг татаж эхлэв.

Мянга мянган хүмүүс Бурхан Кришнагийн Ариун Нэрийг сонссоноор үр шимийг нь хүртэнэ. Вишнужана тамбураа тоглон уянгалуулан дуулж, урагш хойш найгах нь чин бишрэлтнүүдэд түүний Нарада Муни сүмдээ трансцендентал винагаа тоглон байсан дүрийг нь санагдуулна. Хажуугаар явах хүмүүс түүнд сэтгэл татагдан зогсож, үзэхэд чин бишрэлтнүүд тэдэнд “Бурхан Зүг Буцахуй” сэтгүүлээ тарааж бүтэн сайн өдөр болдог Хайрын Дайллагад урьж байв.

 

KirtanКиртан үргэлжлэн байх зуур Вишнужана мрдангад шилжив. Хэдийгээр тэр гараа хамгаалан үргэлж бээлий өмсдөг ч гурав дөрвөн цаг тасралтгүй тоглосны дараа гараас нь цус гарч эхлэв.

Гэвч тэр үдээс хойшийн турш магтан дуулахаа үргэлжлүүлж, трансд орсон мэт бөмбөрөө зогсолтгүй цохиж байлаа. Бороо орсон ч тэр үргэлжлүүлэн бурхныг магтан дуулж, чин бишрэлтнүүд түүнийг даган дуулж байв.

Зарим заримдаа тэр цугласан олонд хандан номлол айлдан бурхны үгийг сонордуулахын тулд түр зогсож байлаа. Хааяа тэрээр Кришнагийн түүхүүд болон Прабхупадагийн тухай яриулахаар чин бишрэлтнүүдээс дуудаж байв.

Лос-Анжелесийн нэг тиймхэн газар тэр баяр хөөрийн байдал үүсгэж, Ариун Нэрийг магтан дуулснаар уур амьсгал нэн даруй оюунлаг бишрэлийн байдалтай болсон байлаа.

Ихэнх чин бишрэлтнүүд ихэвчлэн сэтгүүл тараахад оролцдог бол Вишнужана өдөржингөө магтан дуулдаг юм. Түүнийг сэтгүүл тараахаар завсарлага авах бүрт киртаны байдал өөрчлөгддөг тул түүнийг магтан дуулахаа үргэлжлүүлэхийг үргэлж гуйдаг аж. Түүнийг дуулж байхад сэтгүүл болон урилга түгээх нь бүр ч илүү хялбар байдаг билээ. Реватинандана өдөр бүр 12-15 “Бурхан Зүг Буцахуй” сэтгүүл худалдаалахад тэргүүн эгнээнд явдаг. Энэ нь нэг чин бишрэлтний хувьд томоохон амжилтад тооцогдоно.

Лабангалатика дд: Чин бишрэлтнүүд бид цөөхүүлээ, арав орчим л боловуу, өдөр бүр дор хаяж зургаан цагийн туршид санкиртанд явдаг байсан. Үүгээр л би Кришнагийн ухамсартай анх танилцсан юм. Вишнужана гайхалтай байсан. Бидний материаллаг оршихуйн биеийн улмаас энэ нь хэцүү санагдах үе байдаг байсан ч буцаж ирэхдээ бид тэр чигээрээ Кришналокад /Кришнагийн гариг/ очсон мэт болдог байв. Киртан маш их ариусгах чанартай.  Вишнужанагийн оролцоотойгоор Ариун Нэрийг магтан дуулах нь Кришнагийн ухамсрын хамгийн гайхамшигт мөчүүд байсан юм. Тэр бүхний анхаарлын төвд байдаг байлаа.

Дхриштадюмна: Лос-Анжелесийн сүмд нэгэн түүх яригддаг байлаа. Вишнужанагийн тэргүүлэн явуулсан анхны томоохон киртануудыг Лос-Анжелест маш сайхан зохион байгуулсан сайн зохион байгуулагч бол Тамал Кришна юм. Гэхдээ Тамал хүн бүрийг дунгийн хясаатай явж мөнгө цуглуулахыг хүсдэг байсан юм. Вишнужана хэзээ ч цуглуулж байгаагүй. Тэр зөвхөн киртаныг удирдахыг л хүсдэг байв. Прабхупадаг ирэхэд Тамал уулзан “Вишнужана мөнгө цуглуулахгүй байна, Шрила Прабхупада, тэр зөвхөн магтан дуулахыг л хүсэж байна” хэмээн гомдоллодог байв. Прабхупада харин эргэж харан инээмсэглээд “Тиймээ, тэр магтан дуулсаар л ангижралд хүрсэн шүү дээ” гэсэн билээ. Ингэснээр Вишнужанагаар мөнгө цуглуулуулах гэсэн Тамалын төлөвлөгөө төгссөн юм даа. Энэ нь Вишнужана мөнгөний тухай боддоггүй байсан гэсэн үг л дээ.

Таван цаг орчмын үед тэд сүм уруугаа буцав. Тэд тэнд усанд орж, сундара-аратид бэлэн болцгоов. Вишнужана оройны хөтөлбөрт зориулж нэг, хоёр киртаныг хоёуланг дууллаа. Чин бишрэлтнүүд түүнийг киртан хөтлөн явуулахыг эрхэмлэдэг. Реватинандана хааяа л хөтөлдөг. Судама мөн адил заримдаа хөтөлдөг. Тамал ч хүртэл заримдаа хөтөлнө. Боломж гарвал Мадхудвиса тэргүүлдэг ч хүн бүр Вишнужанаг дээрд үздэг тул Вишнужана ихэвчлэн хөтлөн явуулдаг.

Kirtan2

Арати дуусмагц прасадамаар дайллаа. Тэгээд хүн бүр Холливууд Боулевард уруу явлаа. Санкиртан хийх шинэ газар нь Даймонд Жим хэмээх орчин үеийн рестораны урд. Тэнд тэр чигээрээ баярын байдалтай, тун ч хөгжилтэй, ердөөсөө ч ажил гэж санагдахгүй байв. Бүх юм л маш гоё. Ла Сиенэга уруу киртан шилжсэнээс хойш Вишнужана улам бүр гайхалтай болсон. Чин бишрэлтнүүд үнэхээр амь орсон мэт болсон; учир нь тэр бол тийм сайн номлогч юм. Тэр мөн өдөрт наймаас арван цаг киртаныг тэргүүлж явуулж

Өдөр тутмын байдалд арай нэг жаахан өөрчлөлт оруулахын тулд Вишнужана хагас бүтэн сайн өдрүүдэд Сансэт Стрип уруу санкиртаны ажиллагааг авч явдаг.

Kirtan-3Сукадейва: Би Сансэт Боулевардын хавьцаа алхаж байгаад киртан явж байхыг сонссон юм. Кришнагийн тааллаар, би үүнийг үзэхээр булан тойроход чин бишрэлтнүүд тэнд байж байлаа. Лос-Анжелесийн сүмийн маш олон чин бишрэлтнүүд болон Тамал Кришна, Судама, Умапати нартай цуг Вишнужана киртаныг тэргүүлж байлаа. Би коллежид байхдаа Харе Кришна мантраг урд нь сонссон байсан л даа.

Би мөн зарим нэг тайван цугларалтад очиж мантраг сонссон байсан юм. Тэгээд би зүгээр л тэдэнтэй цуг суугаад магтан дуулж эхэлсэн. Тамал хүрч ирээд надад хэсэг хүж, карт өгөөд намайг сүмд урьсан юм. Би эхний өдрөө л тийшээ нүүж очсон яагаад гэвэл Судама намайг тэнд хоноглохыг урьсан юм л даа.

Мадхудвиша: Вишнужана өөрөө ая зохиочихдог. Прабхупада түүнд Врндавана рамяа стана хэмээх нэгэн дууг түүнд ая зохиолгохоор өгсөн юм. Тэр түүнд маш гоёмсог ая зохиосон. Вишнужана киртанд бүр уусдаг байсан юм. Тэр өдөржингөө киртанд явчихаад сүмд буцаж ирээд оройны аратигаас өмнө Шүтээнүүдэд зориулан бхажан дуулж эхэлдэг байсан. Тэгээд тэр оройны аратиг тэргүүлдэг байсан юм. Тэр зүгээр л тасралтгүй үргэлжлүүлээд л байдаг байв. Тэр үнэхээр Ариун Нэрэнд бүрмөсөн автсан байсан юм.

  Kirtan-4

[Вайяасаки даса Адхикаригийн өгүүллийг Радха-Дамодар Виласагаас илгээв]

http://nitaai.net/forums/frame.html?http://nitaai.net/forums/viewtopic.php?pid=4739#p4739 –ээс Орчуулсан: Д. Эрдэнэсувд