Прабхупадын алтан цаг
Пүрэв, 07 Хонь сарын 2008
Энэ тун сайхан түүх билээ. Эхэндээ магадгүй тийм бус ч санагдаж болох юм.
prabhupada1_clip_image002.gif

Энэтхэг нутагт төрсөн нэгэн хүн өөрийн бүхий л амьдралаа гудамжинд өнгөрөөжээ. Тэрээр гуйлга гуйж, заримдаа хулгай хийж голоо зогоодог байв. Тун ч доод түвшний нэгэн байжээ. Нэгэн удаа тэрээр «Back to Godhead» («Бурхан зүгт буцахуй») сэтгүүлийг олж үзэв. Энэ нь ойролцоогоор 69-70 оны үе юм. Сэтгүүлийн нүүрэн дээрээс тэр Шрила Прабхупадын зургийг олж харав. Энэ бол дэлхий нийтээр олон тооны шавьтай, баян чинээлэг, хүчирхэг, олон сүм хийдийг бүх тивүүдэд барьж байгуулсан олон улсын гуру болохыг уншиж мэдэв. Гэвч түүний хувьд Шрила Прабхупадын бугуйн дахь цаг онцгой анхаарлыг нь татжээ. Энэ нь «Ролекс» фирмийн цаг байв. Тэрээр энэ цагийг хармагц шууд л энэ цагийг заавал өөрийн болгоно доо гэсэн бодол толгойд нь буув. Энэ бодлоо тээсээр тэр Бомбейн сүмд иржээ. Чин бишрэлтэн болж, гал тогоо цэвэрлэх, шал угаах гэх мэт энгийн ажил үйлчлэл хийх болов. Үүний хамт тэрээр цаг үргэлж бусад чин бишрэлтнүүдийн адилаар Шрила Прабхупадын ирэхийг тэсч ядан хүлээж байлаа. Мэдээж тэр түүний цагийг хулгайлах боломжийг л хүлээж байсан хэрэг. Кришна ба нэгэн хулгайчийн тухай үүнтэй төстэй нэгэн түүх байдаг.

Нэгэн удаа Прабхупада энэ сүмд хүрэлцэн ирэв. Хулгайч Шрила Прабхупадаг хармагц зүрхэнд нь хуралдан байсан бүх бохир бузар арилан алга болж шууд трансцендент аз жаргалыг мэдэрсэн байна. Түүний төлөвлөж байсан бүх төлөвлөгөө тэрхэн дор алга болов. Тэрээр өөрийгөө ямархан өөдгүй амьтан болохыг мэдэрсэн бөгөөд түүнд тун ч ичгэвтэр байлаа. Тэр дотроо: “Бурханы ийм цэвэр чин бишрэлтэнгээс би хэрхэн яаж юм хулгайлахыг бодож чадаг байна?” хэмээн бодов.

Асар том мөргөлийн өрөөнд дүүрэн чин бишрэлтэнгүүд хийгээд олон тооны хүндтэй, нөлөө бүхий хүмүүсээр дүүрсэн байв. Прабхупада лекцээ дуусгаад таниимын тэртээ булан руу ширтэн харав. Тэрээр нөгөөхь “бхактаг” ажиглаж, өөр лүүгээ ойртон ирэхийг хүсэв. Тэр ч хүлцэнгүйгээр Шрила Прабхупада руу дөхөв. Прабхупада түүнд аминчлан ямар нэг зүйлийг хэлж сургаж байв. Гадна байдлаас нь харвал Прабхупада энэ чин бишрэлтэнг тэр үед ИСККОН-д энэтхэгийн чин бишрэлтэн тийм ч олон бус байснаас болж сониучирхан дуудсан мэт санагдаж болох боловч үнэндээ энэ нь өнгөцхөн дүгнэлт болох байв. Тэр чин бишрэлтэнгийн хувьд энэ нь маш чухал гүн гүнзгий үйл явдал болсон юм. Учир нь тэр хоёрын яриа төгсөх тэр мөчид Прабхупада нөгөөхь цагаа гарнаасаа тайлан авч түүнд өгсөн байна. Тэр чин бишрэлтэн ч маш балмагдан сандарчээ... Чухам энэ үед л тэрээр “энэ бол миний номын багш. Би түүнд өөрийгөө даатгах ёстой юм байна” гэдгийг шууд ойлгосон юм. Тэрээр Шрила Прабхупаас бурханлаг сахил хүртсэн агаад өнөөг хүртэл Бомбейн сүмд амьдарсаар буй юм.

(Бурханы адислалт Сухотра Прабхугийн лекцээс.)

 

Орчуулсан: Балабхадра дас