ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УЧИР (Карма буюу үйлийн үр талаасаа)
Лхагва, 21 Могой сарын 2017

Карма хэмээх санскрит үг нь “үйл” гэсэн утгатай ба энгийнээр ойлгоход ямар ч материаллаг үйл нь өөртөө үр дагаврыг дагуулдаг бөгөөд энэ нь хүнийг материаллаг ертөнцөд уядаг. Хэдийгээр кармын тухай ойлголт нь дорнын гүн ухааны ойлголт авч Барууны олон хүмүүс кармын хуулийг цаг хугацаа, таталцлын хүч гэх мэт байгалийн суурь, хэн ч зөрчишгүй хууль гэдгийг ойлгож эхэлж байна. Бидний үйл бүхэн өөртөө тодорхой үр дагаврыг дагуулдаг. Кармын хуулиар бол хэрэв бид өөр бусад амьтдад өвдөлт, зовлонг учруулвал бид тэр хэмжээгээр зовлонг амсах болно. Энэ нь дан ганц хүнд ч биш нийгэмд бүхэлд нь хамаатай.

Яаж карма нь дайн дажинд хүргэдэг болохыг ойлгуулахын тулд энгийн нэг жишээг Ведүүдэд иш татсан байдаг. Заримдаа хулсан ойд хулсны мөчир хоорондоо үрэлдсэнээс болж түймэр гардаг. Гэвч түүний гарсан жинхэнэ шалтгаан нь мод биш, түүнийг ганхуулагч салхи байдаг. Мод бол зүгээр л түүний дамжуулагч. Үүнтэй адилаар кармын хуулийн ойлгоц дээр үндэслэн, тэдний хооронд цөмийн дайны түймрийг асаах жинхэнэ буруутан нь Нэгдсэн Улс ч биш, ЗХУ ч (хуучнаар) биш юм гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Жинхэнэ шалтгаан бол гэм зэмгүйдэлхийн оршин суугч мэт царайлсан нөхдийн хураан хуримтлуулсан кармын үл мэдэгдэм салхи билээ.

Кармын хуулиар бол махан хуушуур худалдаалж буй ойрхны дэлгүүр, мухлаг нь чухамдаа Цагаан Ордон, Кремлиэс илүүтэй хүн төрөлхтөнд заналхийлж буй цөмийн дайны шалтгаан болно. Бид болзошгүй цөмийн дайны тухай бодлоосоо болж айн дагжих атлаа өдөр тутам болж буй автомачлагдсан нядалгааны газруудын үйл ажиллагааг тайван амгалан харж байдаг. Гэтэл энэ нь цөмийн дайны галд бүхэл бүтэн ард түмэн устан сүйрэхээс бага аймшигтай биш.

Амьтны мах идэгч хүн нь өөрөө хэнийг ч алаагүй хэмээн хэлж болох ч үнэн хэрэгтээ дэлгүүрт нямбайхан савласан махыг худалдан авахдаа түүний оронд хэн нэг нь энэ аллагыг үйлдүүлэхийн тулд мөнгө төлдөг. Үүний үр дүнд тэр хоёр хоёулаа буюу аллага үйлдэгч, төлбөр төлөгч хоёр кармын үр дагаврыг амсах болно. ..

Жордж Бернард Шоу нийгмийн хоёр нүүр царайг шүүмжлэн:

Бидний замыг гэрэлтүүлж хайрла,
эрхэм Бурхан минь хэмээн Бурханаас бид гуйна
Бэхэн хар дайны хар дарсан зүүд биднийг унтуулахгүй тарчлаана.
Инээд
алдан ингэж хэлэх бид, амандаа

Эгэл гэмгүй амьтдын махыг зажлана.

Хэн кармын хуулийг мэднэ вэ тэд амар амгалан байдалд хоосон номлол, үзүүлбэрээр хүрч чадахгүй гэдгийг мэдэж байдаг. Үүний оронд харин хүмүүст гэм зэмгүй амьтсыг(хэвлийд байгаа хүүхэд мөн хамаарна) алах нь ямархуу үр дагавартай болохыг тайлбарлаж өгөх хэрэгтэй. Мэдээжийн хэрэг, энэ нь хүн төрөлхтний нуруун дээрхи ачааг хөнгөвчлөх нь дамжиггүй. Дэлхий ертөнц дээр ноёрхон буй асуудал проблемыг шийдвэрлэх асуудлыг зөвхөн хүн төрөлхтний жинхэнэ зовлон бол бурханлаг байдал хангалтгүй явдал гэдгийг ойлгох чадвартай цэвэр ухамсар бүхий хүмүүс л чадна. Нүгэлтнүүд хэзээд оршин байсан, хойч ирээдүйд ч оршин байх авч тэднээр нийгмийг удирдуулахыг зөвшөөрөх хэрэггүй.

Махыг хоол хүнсэндээ хэрэглэгчид, ургамлыг хөнөөснөөр хүч хэрэглэж байгаа хэрэг хэмээн цагаан хоолтнуудыг байнгад буруушаасаар ирсэн. Ургамлыг хөнөөх гэдэг нь цагаан хоолтнуудын эсрэг хамгийн өргөн дэлгэр тархсан аргументуудын нэг юм. Үүний хариу болгож хэлэхэд, болсон жимс, олон төрлийн хүнсний ногоод, самарнууд, үр тарианы бүтээгдэхүүнүүд, сүү зэргийг хүн ямар нэг аллага үйлдэлгүйгээр хүлээн авдаг. Харин бидний ургамлын амь тасалдгийн тухайд гэвэл, ургамал нь амьтнаас ухамсрын хувьд илүү доогуур түвшний бөгөөд тэдэнд учруулах зовлон нь мал нядалгааны газарт амсаж буй амьтдын зовлонтой харьцуулшгүй.

Энэ нь бид цагаан хоолтнууд нь ургамлыг хөнөөдөг, энэ аллага нь мөн л хүчирхийлэл гэдгийг бид эсэргүүцэхгүй гэсэн санаа л даа. Гэхдээ бид огт хоолгүйгээр оршин байж чадахгүй. Ведүүдэд өгүүлснээр, жива живасйа живанам буюу оршихуйн төлөөх тэмцлийн явцад нэг амьтан нь нөгөө нэгийнхээ хоол болдог гэсэн байдаг. Тийнхүү асуудал проблем хүчирхийллээс бүрэн дүүрэн зайлсхийх явдал бус. Энэ нь бараг л боломжгүй. Харин өөр бусад амьд амьтаст аль болох хамгийн бага зовлон шаналлыг учруулж, өөрийгөө зайлшгүй хэрэгцээтэй хоол хүнсээр хангахад оршино.

Өөр бусад амьтдын амийг хөнөөх нь, тэр нь ердөө нэг ургамал байсан ч эргэлзээгүйгээр нүгэл хилэнц юм. Гэвч дээд захирагч Кришна, Түүнд хандан өргөсөн бүхнийг хүлээн авч, чингэснээрээ биднийг нүгэл хилэнцээс ангижруулдаг. Бэлдсэн хоол хүнсээ Бурханд өргөхдөө бид дайны талбар дээр олон хүнийг хөнөөсөн цэрэг мэт хариуцлагаас мултардаг. Даргынхаа тушаалаар давшилтанд орж, дайснаа хөнөөсөн цэрэг медалиар шагнагддаг. Харин хэрэв тэр цэрэг өөрийн дур зоргоор хэн нэгнийг хөнөөвөл шийтгэл хүлээх болно Үүнтэй адилаар хэрэв бид зөвхөн прасад буюу Бурханд өргөсөн хоол хүнсийг идэх аваас бид ямар ч нүгэл үйлдэхгүй. Үүнийг Бхагавад-гитад(3.13) батлан: “Түүнд өргөсөн хоол хүнсийг хүртсэн Бурханы чин бишрэлтнүүд нь бүхий л нүгэл хилэнцээс ангижирдаг. Харин түүгээр зөвхөн цэнгэхийн тулд хоол хүнсээ бэлтгэгчид зөвхөн ганц нүгэл л идмүй”. Энэ нь манай номын үндсэн утга санаа болох цагаан хоол нь хэдий чухал боловч хамгийн дээд зорилго биш хэмээх үзэл санаа өөд хүргэж байна

“Ведийн хоолны урлаг” номоос

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас