ЯМАДУТУУД БУЮУ ЭРЛЭГИЙН ЭЛЧ НАРЫН ТУХАЙ ТҮҮХ
Пүрэв, 30 Луу сарын 2019

90 ээд оны дунд үес билээ. Бишрэлтнүүд ширээний ард зогсоод ном түгээж байлаа. Ширээ тийш нэгэн хүн ойртон ирээд, “Үхэлтэй учрах цаг дор” номыг их л бодлогошронгуй эргүүлж эхлэв. Энэ номны хавтсан дээр нас нөгчиж буй Ажамилагийн дэргэд ямадутууд буюу эрлэгийн элч нар зогсож буй зураг байдаг. Дараа нь тэр хүн ямадутууд руу заагаад: “Тэднээс хэрхэн ангижирч болох вэ?” хэмээн ном зарж байсан бишрэлтнээс асуулаа. Мөнөөхь бишрэлтэн түүнээс: “Та эдний талаар яаж мэддэг болсон юм бэ?” хэмээн эргүүлэн асуув. Ингээд тэр хүн өөрийн түүхээ түүнд ярьж өгчээ.

“Би нэгэн бүлгийн гишүүн байсан ба нэг удаа хүндээр шархтан эмнэлэгт хэвтэж байгаад гарсан юм.. Миний шарх маш хүнд байсан тул би ухаан алдсан байлаа. Ухаан алдах үед маань над руу эдгээр амьтад дайрсан” – гэж тэрээр эрлэгийн элч нарын зураг руу заагаад, - “Харин би одоо амьдралын хэв маягаа өөрчилж дахиад эдэнтэй таармааргүй байна” хэмээлээ.

Мөнөөхь бишрэлтэн түүнд номууд болон эрхи авахыг зөвлөв. Эрихэн дээрээ Кришнагийн ариун нэрийг давтаарай хэмээн зөвлөжээ. Нөгөө хүн ч зохих ёсны өргөл мөнгийг өгч, номууд болон эрхи авсан байна. Хэсэг хугацаа өнгөрсний дараа тэрээр сүмд ирж, эрхин дээрээ 16 тойрог уншдаг болсон, мөн архи уухаа больж, цагаан хоолтон болсон тухайгаа ярьжээ.

Гэвч бүлгийнхэн нь түүнийг бүлгээсээ  гарахыг зөвшөөрөөгүй бөгөөд ганцхан түүнийг хөнөөх зам л үлдсэн байв. Хэн нэг бишрэлтэн түүнд Ариун Нэрийг анхааралтай уншихыг зөвлөсөн ба тэр цагт Кришна энэ байдлаас гарах ямар нэг арга зам бодох бизээ хэмээжээ. Хэдэн сарын мөнөөх эр хуврага болохоор шийдэн хэмээн дахиад л сүмд ирсэн байна. Тэрээр бүх зүйл өөрөө шийдэгдсэн  тухай ярьсан аж. ..

Бүлгийнхэн нь түүгээр доог тохуу хийн: “Манайд нэг гэгээнтэн бий боллоо. Бидний нүгэл тэгэхээр үргэн зайлж, үнс нурам болж байгаа байх даа!” гэцгээнэ. Нэг удаа бид ээлжит ажиллагаагаа явуулсныхаа дараа амжилтын баяраа тэмдэглэх гэж нэгэн рестораныг шөнийн турш хөлсөлж авсан байлаа. Найр ид дундаа өрнөж байх үес ресторанд манай дайсагнагч бүлгийнхэн дайран орж ирээд огт тоосон шинжгүй бидэн рүү буудаж эхлэсэн юм. Энэ үед би эрхин дээрээ мантра давтан уншиж байсан ба буудаж буй хүн болгоны дэргэд ямадут буюу эрлэгийн элч нар зогсоод хуруугаараа хүмүүс рүү чиглүүлэн зааж байхыг харав. Тэд бүгдэн рүү нь заасан бөгөөд гагцхүү намайг л анзаарч харахгүй байгаа мэт санагдаж байлаа.

Дараа нь ямадутууд алагдсан хүмүүс рүү очоод, тэдний нарийн биеийг чирэн гаргаж ирэв. Тэд айсандаа чангаар хашгирцгааж байсан юм. Нэг ямадут миний дэргэдүүр өнгөрөх зуураа: “Бид чамайг ч гэсэн барьж авах болно доо!” гэж бувтнахад нь би: “Горьдох хэрэггүй!” хэмээн хариулсан юм даа.

Чайтанья Чандра Чаран Прабхугийн лекцээс

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас