|

|
Статистик
Members: 57
News: 507
Web Links: 5
Visitors: 2997508
|
ХАР ТАМХИЧИН ЗАЛУУГИЙН АВРАГДСАН ТҮҮХ |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Даваа, 13 Хулгана сарын 2020 |
Нэгэнтээ Парист, Прабхупадыг айлчлан ирэхийн өмнөхөн манай сүмийн хаалгыг хэн нэг нь тогшлоо. Бид хаалга онгойлгон харвал үүдэнд маань арван ес, хорь орчим насны үс нь ширэлдэж, мансууруулах зүйл хэрэглэснээс болж харц нь сүүмийсэн нэгэн бохир заваан тэнүүлч зогсож байлаа. Тэрээр “Хоол” хэмээн бүгтхэн хоолойгоор хуухирлаа. Би ч түүнд: “Өгье, өгье. Чамд бид прасад л өгнө дөө” хэмээн хариуллаа. Тэр орох гэсэн боловч би түүнд: “Үгүй дээ, эхлээд явж угаал үйлд” гэсэн билээ. Бид түүнийг хооллож ундлаад, буцаав. Тэр өдрөө би Ялалтын хаалганаас холгүйхэн байрладаг парисын цэцэрлэгт гудмуудын нэгээр зугаалж явлаа. Алхах зуураа ариун нэрийг эрхин дээрээ уншиж явсан юм. Гэтэл гэнэт бутны цаана ширчигнэх чимээ дуулдлаа. Өнгийн харвал баахан хуучин сонин дээр хэвтэх мөнөөх тэнүүлчийг олж харав. Маргааш өдөр нь тэрхүү газрын хажуугаар өнгөрч явтал мөнөөхь эр тэндээс үсрэн гарч ирээд, дахиад л: “Хоол!” хэмээн шуухитналаа. Би түүнийг прасадамаар дайлахаа амлан сүм рүү очихыг урилаа. Олон ч бишрэлтнүүд түүнийг сайн мэддэг ажээ. Бид түүнийг Гахай дуут-Юүдэн малгайт хэмээн нэрлэсэн юм. Дараа нь тэрээр хаа нэг тийшээ алга болчихов. Хэсэг хугацаа өнгөрч Прабхупада ч хүрэлцэн ирлээ. |
Read more...
|
|
САРНЫ ҮНДСЭН ЧУЛУУ БОЛОХ СУВДЫГ ЗҮҮХИЙН АЧ ТУСЫН ТУХАЙ |
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
Даваа, 13 Хулгана сарын 2020 |
Ведийн зурхай хүний хувь тавиланд нөлөөлж буй гариг эрхсийг сөрөг нөлөөг бууруулах олон аргачлалыг өргөн барьдаг. Тэдгээрийн нэг нь үнэт эрдэнийн чулуу зүүх юм. Сувд нь Сарны үндсэн чулуу. Сар нь гаригсын хатан хаан гэгддэг ба үлгэр жишээ эмэгтэй хүн, ээж хүний бэлэгдэл болдог. Сар нь хүний ухаан, ус, шингэн зүйлс, биеийн зүүн хагас, амгалан тайван байдал гэх мэтийг бэлэгддэг. Сувд – амгалан тайван байдлын чулуу Сувд нь өөрийн зүүгч эзнээ амар амгалан, адгуу яаруу биш болгодог. Эмэгтэй хүний сэтгэл зүйд маш эерэгээр нөлөөлдөг. Тэрээр эмэгтэйчүүдэд сөрөг эмоцио дарах, түгшүүр сандралаа болон уураа ялан дийлэх гэх мэтэд нь тусладаг. Мөн сувд нь үнэнч байдал, зөөлөн эелдэг байдал, нийцэрхэг, эвсэг байдлыг бэлэглэдэг. Сувдыг зүүснээр эрчүүд нь тэвчээртэй байдлыг олж авдаг бол эмэгтэйчүүд нь өөрт шаардлагатай тэнцвэрт байдлыг, эелдэг чанарыг олж авдаг. Сарны энэхүү чулуу нь өөрийн эзнийг сайн сонсогч, сайн харилцан ярилцагч болгох ба нийгэм олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн нэгэн болгодог. Түүнчлэн сувд нь хэт өөрөө өөртөө автах үзэл, би, би гэх биемахбодийн үзлийг багасгахад тусладаг. |
Read more...
|
|
БӨГЖИЙГ ЯМАР ХУРУУНД ЗҮҮХ ЁСТОЙ ВЭ? |
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
Бямба, 30 Нохой сарын 2019 |
Юу юунаас илүүтэй өндөр чанартай чулууг зүүх хэрэгтэй. Хуруунууд нь чулууны нөлөөг биеийн бусад хэсгүүдэд тархаан түгээх онцгой чадварыг шингээсэн байдаг. Учир нь тэд тархи болон мэдрэлийн системийн нарийн сувгуудтай холбоотой. .. Долоовор хуруу: Бархасвадь Дунд хуруу: Санчир Ядам хуруу: Нар болон Сар Чигчий: Буд Баруун гарын эрхий: Нар Зүүн гарын эрхий: Сар |
Read more...
|
|
ХҮНИЙ АМЬДРАЛЫН ЗОРИЛГО - БУРХАНЫГ ХАЙРЛАХ ХАЙРАНД ХҮРЭХ |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Бямба, 30 Нохой сарын 2019 |
Хүмүүс яагаад иймэрхүү материаллаг сайн сайхан зүйлд дурлан тэмүүлдэг юм бэ? Мэдрэхүйгээ хангахын тулд. Тэд: “Надад сайхан эхнэр бий. Би сайн хүүхдүүдтэй. Би гайгүй сайн ажилтай болчихлоо. Би ерөнхийлөгч болно. Би ерөнхий сайд болно” гэх мэтээр бодоцгоодог. Энэ бүхэн мэдрэхүйн жаргал цэнгэл юм. Хүн урам хугарч, итгэл алдраад ирэх цагт, эд баялаг, ерөнхийлөгчийн суудал ч түүнийг аз жаргалтай болгохгүй юм байна гэдгийг ухаардаг. .. Аз жаргал огт өөр зүйлд бий: Кришнад тэмүүлэх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд энэ бүхэн мансууруулах зүйл хэрэглэснээс ухаан самуурах, хоосон чанарын гүн ухааны бодгаль бусын үзэлд төөрөхөөр л төгсөх болно... |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Даваа, 21 Тахиа сарын 2019 |
..Хэрэв бид хэн нэгнийг шүүмжлэх аваас бид өөрсөддөө тухайн хүний сөрөг карма болон сөрөг чанарыг авдаг гэдгийг ойлгох нь чухал. Үйлийн үрийн хууль ингэж үйлчилдэг. Үүн шиг бид мөн магтаж байгаа тэр хүмүүсийнхээ шинж чанаруудыг өөртөө авдаг. Ийм ч учраас Ведүүд биднийг цаг ямагт Бурханы тухай болон ариун гэгээн хүмүүсийн тухай ярьж, тэднийг магтан алдаршуулж байхыг уриалдаг. Энэ бол бурханлаг чанаруудыг олж авах хамгийн хялбар зам юм. Өөрөөр хэлбэл хэрэв та ямар нэг чанарыг өөртөө бий болгохыг хүсвэл тийм чанар бүхий хэн нэг ариун гэгээн хүний талаар унших юм уу эсвэл хэн нэгэнтэй тийм хүний талаар ярилцахад л хангалттай... |
Read more...
|
|
ЭХНЭР НЬ НӨХӨРТӨӨ ҮЛ ЗАХИРАГДАХ АВААС НИЙГЭМД ЭМХ ЗАМБАРААГҮЙ БАЙДАЛ НОЁРХДОГ |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Даваа, 21 Тахиа сарын 2019 |
Сурвалжлагч-эмэгтэй: Эмэгтэйчүүд, эрэгтэй хүнд захирагдаж байх ёстой гэж та батлаж байна уу? Прабхупада: Тиймээ, энэ бол жам ёсны зүйл. Эхнэр, нөхөр эсвэл эцэг, охин хоёроор жишээ авч болно. Охин эцгийн хувьд ямагт захирагдагч байр сууринд, эхнэр нөхөртөө захирагдах байр сууринд байх учиртай. Сурвалжлагч-эмэгтэй: Харин эхнэр нь нөхөртөө захирагдахгүй гэвэл юу болох вэ? Прабхупада: Тэгвэл эмх замбараагүй байдал бий болно. Нийгмийн тогтсон дэг жаяг алдагдана. Хэрэв эмэгтэй хүн эр нөхөртөө захирагдахгүй байх аваас нийгмийн эмх журам алдагдана. Чухамхүү ийм шалтгаанаас буюу эмэгтэйчүүд нь эр нөхөртөө захирагдахыг татгалзсанаас болж барууны орнуудад салалт ийм их байгаа юм. Шалтгаан нь үүнд оршино. |
Read more...
|
|
ХҮНД ӨГЧ БОЛОХ ХАМГИЙН ТОМ ТУС |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Пүрэв, 19 Бич сарын 2019 |
Кришнаг, севомукхе гэгдэх процессын тусламжтайгаар буюу үйлчлэлээр танин ойлгож болно. Севонмукхе хи жихвадау. Васудеваг танин ойлгох үйл нь үйлчлэлээр дамжих боломжтой ба тэрхүү үйлчлэл нь хэлнээс эхлэнэ. Хэл нь үндсэн хоёр төрлийн үүрэг функцыг гүйцэтгэдэг. Дуу авиа гаргах, амт мэдрэх. Ийм учраас Харе Кришна мантра тогтмол унших ба давтаж байх аваас мөн прасад буюу Кришнад өргөсөн хоол хүнсийг хүртэж байх аваас, энэ эгэл аргын тусламжтйагаар Васудева, Кришнаг танин ухамсарлах түвшинд хүрч болно. Тэр цагт Кришна Өөрийгөө бидэнд нээх болно. Энэ нь Кришнаг дан ганц өөрсдийн хүчин чармайлтаар танин ойлгочихож болно гэсэн үг биш ч хайраар үйлчлэн зүтгэхүйн ач тусаар бид шаардлагатай шинж чанаруудыг олж авах ба тэр цагт л Кришна бидэнд Өөрийгөө нээдэг (свайам эва спхурати адах). |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сургамжит түүхүүд
|
Пүрэв, 19 Бич сарын 2019 |
Нэгэн бүсгүй, ламтныг өвчтэй хэвтэж буй эцгийнхээ эрүүл мэндийн төлөө залбирахаар очихыг гуйжээ. Хуврага ч өвчтөний өрөөнд ормогцоо орны өмнө сандал тавьсан байхыг хараад түүнийг ирнэ хэмээн бэлдэж дээ хэмээн санав. -Та намайг хүлээж байгаа юу? – хэмээн хуврага асуулаа. -Үгүй ээ, та хэн бэ? – хэмээн өвчтөн эргүүлэн асуув. -Би лам хүн. Охин тань намайг таны эрүүл мэндийн төлөө залбирч өгөөч хэмээн урьсан юм. Таны орны дэргэд хоосон сандал байхыг хараад таныг, намайг ирнэ гэж мэдэж байжээ хэмээн санасан юм. -Аа, тэр сандал уу? ... хэмээн өвчтөн өгүүлснээ дуугаа намсган, -Би энэ тухай өөр хэнд ч хэлж ярьж байгаагүй... Бүхий л ухамсарт амьдралынхаа турш би сүм хийдэд очоод, тэндээс, үргэлж залбирч байх хэрэгтэй, залбирал нь хүнд олон зүйлийг өгдөг, зүрх сэтгэлий дулаацуулдаг гэх мэт зүйлсийг байнга л сонсдог байлаа. Гэсэн ч залбирлууд миний нэг чихээр ороод нөгөө чихээр гарчихдаг байсан юм... |
Read more...
|
|
БУРХАН КРИШНА, ШРИЛА ПРАБХУПАДАД ЦЭЦГЭН ЭРХИ БЭЛЭГЛЭСЭН ТҮҮХ |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Ням, 25 Хонь сарын 2019 |
Шрила Прабхупадын анхны шавь, Ачарья Прабхакар Мишра нь нэр хүндтэй Санскрит хэлний эрдэмтэн, багш байсан ба урлагийн мастерын болон философийн доктор цол зэргэмтэй нэгэн байсан билээ. 1970 онд Бахуширас дасын эмхэтгэсэн “Шрила Прабхупада лиламрита” номонд өгсөн ярилцлагадаа тэрээр 1954 оны Кришна Жанмаштамийн баяраар Шрила Прабхупада тохиолдсон зүйлийн талаар ярьсан байлаа. Тэрээр шөнийн 1:00 цагт сэрээд, Шрила Прабхупада, сүмийн дээд давхрын өрөөнд онгод хөөрөлтэйгөөр мриданга тоглохыг сонсчээ. Тэрээр дээд давхарч гарч харвал Шрила Прабхупада, сүмийн өрөөн дотуур дуулан киртан хийж байх ажээ. Прабхупада, хөлийнхөө өлмийг хүрсэн урт гэгчийн кадамба цэцгийн хэлхээ зүүсэн харагдав. Жхансид кадамба цэцэг туйлын ховор байдаг байсан бөгөөд олдлоо гэхэд сайндаа л гольфын бөмбөгний (дундаж хэмжээ нь 4.2 см голчтой) дайтай байдаг байв. Харин тэр үед Прабхупадын зүүсэн кадамба цэцгүүд нь теннисний бөмбөгний (дундаж хэмжээ нь 6.5-6.8 см голчтой) хэмжээтэй байлаа. Өрөө бүхэлдээ диваажингийн гаригсын гайхалтай үнэрээр дүүрэн сэнгэнэж байсан юм. |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Бямба, 24 Хонь сарын 2019 |
Ерээд оны дунд үе билээ. Дээрэм тонуул, гэмт явдал элбэг байсан үе. Би байруудаар явж ном түгээдэг байлаа. Нэгэн өдөр ердийнхөөрөө нэг айлын үүдэнд ирж хонхыг нь дарлаа. Үл таних эрэгтэй намайг дотогш орохыг урив. Юу ч үл сэжиглэн би номоо барьсаар орж явчихлаа. Ард минь хаалга хаагдаж, түлхүүр эргэх дуулдах үед л надад нэг л таагүй мэдрэмж төрөөд явчихав. Айснаасаа болж зүрх минь бараг л зогсчих шиг болов. Өмнө маань архи, дарс, мах гээд элдэв юм өрсөн том ширээ харагдсан нь нэг л дээрэмчдийн шинжтэй харагдлаа. Эндээс сайн зүйл горьдолтгүй гэдгийг гадарласан би номуудынхаа тухай яриад, дээрээс нь: “Энэ номууд хүнд хэцүү цагт та нарт туслана” гэчихэв. Тэнд байгсдын нэг нь хорсолтойгоор жуумалзан инээгээд ийн хэлэв: |
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| Results 1 - 20 of 408 |
 |

|
|
|