|

|
Статистик
Members: 57
News: 507
Web Links: 5
Visitors: 2938720
|
Нийтлэл өгүүллүүд -
Сургамжит түүхүүд
|
Баасан, 12 Хонь сарын 2016 |
АСУУЛТ: Та сонсоход маш амаргүй зүйлсийн талаар ярих юм. Яагаад иймэрхүү мэдээлэл энгийн хүмүүст ойлгоход хэцүү байдаг юм бэ? ХАРИУЛТ: Энэ мэдлэг нь хүн бүхэнд нээлттэй ч ихэнхи хүмүүс тэдэнд өөрсдөд нь таагүй зүйлсийг анзаарч ажиглалгүй өнгөрөөхийг хичээдэг. Өмнө өгүүлсэнчлэн, сохор дагагчдыг хүсч сонирхогч хүмүүс маш олон. Бид, хүмүүс болгоомжлол, хянамгай байдлаа умартан шашны удирдагчдыг сохроор хошууран дагах үед үүсдэг тун ч аюултай нөхцөл байдлын тухай байнга л сонссоор байна шүү дээ. Гэвч материаллаг соёлыг хамгаалах гэж урьдаас бэлдсэн хамгаалагчдын ярьж буй бүхнийг шижир алтан зоос мэтээр хүлээн авч байгаа тэр хүмүүстэй юу ч ярих билээ? Бид жинхэнэ мэдлэгийг жирийн мэдээлэл хэмээн, ухуулга сурталчилгааг мэргэн ухаан мэтээр хүлээн авч байна. |
Read more...
|
|
Төвдөд анх удаа энэтхэгийн ариун сүм олджээ |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Лхагва, 10 Хонь сарын 2016 |
Шива бурханы энэтхэг сүмийг Шигазе хотоос, Хятадын их сургуулийн судлаач бөгөөд мөн Төвдийн их сургуулийн төвд судлаач эрдэмтэн олж илрүүлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ. Түүх соёлын ийм дурсгал нь Төвдөд анх удаа олдсоныг цохон тэмдэглэсэн байна. Энэ нээлтийг анхлан төвд судлаач Цэтань-Доньжуб хийжээ. Энэхүү сүмийг 956 онд тухайн үеийн Шигазед амьдарч байсан непальчууд барьсан хэмээх дүгнэлтийг тэр эрдэмтэн гаргажээ. Сүм нь өөрийн төвд хийц, бүтэцтэйгээрээ ялгарч байгаа бөгөөд тэр ч байтугай барилгын ажлын явцын талаархи бичээс хүртэл үлдсэн байна. |
Read more...
|
|
Хятадын ард түмэн цагаан хоолтон(ногоон) болно. |
Нийтлэл өгүүллүүд -
Хоол
|
Бямба, 16 Морь сарын 2016 |
Холливудын алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нар хятадын ард түмнийг цагаан хоолтон болоход туслана. Энэ дэлхийн хамгийн шигүү хүн амтай орон болох Хятадын засгийн газар ард иргэдийнхээ махны хэрэглээг хоёр дахин бууруулах төлөвлөгөө гаргасан байна. Энэ нь хүн ардынхаа эрүүл мэндийг сайжруулах арга хэмжээ төдийгүй хүлэмжийн хийн хэмжээг бууруулахад мэдэгдэхүйц хувь нэмрээ оруулна гэж үзжээ. Сонин хэвлэлд мэдээлснээр Хятадын ардын нам энэ үйл хэрэгтээ Арнольд Шварцнеггер, найруулагч Жеймс Камерон нарыг татан оролцуулсан байна. Холливудын эдгээр алдартнууд махны хэрэглээг бууруулахад чиглэгдсэн шинэ, олон нийтийн мэдээллийн чанартай цуврал нэвтрүүлэгт оролцож байгаа ажээ. |
Read more...
|
|
СҮҮНИЙ ТУХАЙ ЭРТНИЙ АНАГААХ СУДАР АЮУРВЕДЭД |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Бямба, 18 Могой сарын 2016 |
Аюурвед сүүг тогтмол хэрэглэхийн чухлыг онцгойлон цохон тэмдэглэсэн байдаг. Түүнчлэн эрүүл хүн бүр сүү уух хэрэгтэй хэмээн батласан байдаг ба сүү шингээх чадваргүй хүнийг эрүүл бус, эмчилгээ хэрэгтэй гэж тооцдог байна. Эрүүлжсэний баталгаа нь дахин сүү ууж чаддаг болсон явдал нь байдаг аж. Сүүний ашиг тусын талаархи Аюурведийн томьёололд эргэлзэх огтоос хэрэггүй юм. Тэгвэл сүү яагаад тийм их ач холбогдолтой байдаг вэ? Энэ нь хэд хэдэн шалтгаантай: o Сүүнд эрүүл мэндийг тэтгэх олон чанарууд байдаг: - Вришя – Сүү дөнгөж шингэмэгц үржлийн эс (шукра-дхату)-ийг тэжээж байдаг афродизиак болдог. Афродизиак гэдэг нь бэлгийн идэвхийг нэмэгдүүлдэг буюу тэнцвэржүүлж байдаг бодис аж. - Ожася – Ожасыг буюу эдийн эссенцийг нэмэгдүүлдэг. - Дипана – Хоол боловсруулах галыг хүчжүүлдэг - Живанийя – Амь насыг батжуулж, цусны эргэлт болон биеийн эд эсийг сайжруулдаг. - Принана – биеийн эд эсүүдийг хангаж, тэжээж, тэтгэж байдаг. - Манаскар – ухааны үйлийг сайжруулдаг. - Баля – Хүч чадал өгдөг. |
Read more...
|
|
ХОРТ ХАВДРЫГ ЭМЧИЛСЭН НЬ (Герман мэс засалчдыг гайхашруулсан түүх ) |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Пүрэв, 16 Могой сарын 2016 |
2008 оны гуравдугаар сарын 18нд Лондонгийн шүтлэгтний гишүүн Шри Махешбхай Дхокья над руу утасдаж, түүний эхнэр Шримати Жаяшри Дхокья нилээд хурц, савны хорт хавдраар шаналж байгаа тухай мэдэгдээд, Лондонгоос Франкфурт руу эцсийн шатны мэс засалд орохоор явах гэж байгаа тухайгаа хэлсэн юм. Махешбхай надаас Шри Маяпурын бишрэлтнүүд түүний эхнэрийн төлөө Бурханд залбирч болох болов уу хэмээн асуусан билээ. Лондонгийн эмч нарын найдвар горьдлого хэдийнээ тасарсан бөгөөд эхнэрийг нь гурван сараас илүүтэй амьдарч чадахгүй, хавдар биеийн доод хэсэг, хэвлийн хөндий зэргээр хэдийнээ тархсан байна гэж мэдэгдсэн байна. Маргааш өглөө нь би энэ бүх байдлыг Панкажангхри прабхуд танилцуулж тайлбарласан бөгөөд түүнийг Шри Нримсхадева Бурханд залбирал өргөж, пужа хийж өгөхийг сэтгэлээсээ гуйсан билээ. |
Read more...
|
|
КРИШНА УХАМСРЫН НОМУУД НЬ ХҮМҮҮНД ДЭЭД АЧ ТУСЫГ АВЧ ИРНЭ. |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Лхагва, 01 Могой сарын 2016 |
...“Тэр үед би нилээд залуу байлаа. Бид Бейрут хотод (Ливаны) ном түгээдэг байсан юм. Тэр үед тэнд, яг хот дотор иргэний дайны гал дүрэлзэж байв. Христ шүтлэгтнүүд мусульмантайгаа тулалдаж байсан үе. Хотын нэг талд нь христ шүтлэгтнүүд, нөгөө талд мусульман шашинтууд байрлаж нэг нэгэн рүүгээ гар бөмбөг шидэцгээж байлаа. Бид нэгэн бишрэлтний хамт тийм ч томгүй орон сууцны хотхон руу орж явчихлаа. Тэр үед бид “Шри Ишопанишад” номыг түгээж байсан юм. Бид бүх давхруудаар нь орж, нилээд хэдэн ном түгээчихээд гарч ирлээ. 20-иод ширхэг ном түгээсэн шиг санадаг юм. Ингээд бид тэрхүү байгууламжаас 200 орчим метр холдож явтал түүн дээр бөмбөг дэлбэрч бүх байгууламж (!!!) хүнтэй, юутайгаа юу ч үгүй устан сүйрсэн билээ... Бид Кришна биднийг хэрхэн хамгаалсныг хараад, басхүү үхэхээсээ хэдхэн хормын өмнө Прабхупадын номыг авч, тэндээс хэдхэн үг ч болов уншиж, үгүйдээ л хавтасных нь зургийг үзэж амжсан тэр хүмүүсийн азтайг гайхан биширсэн юм. |
Read more...
|
|
Суут хөгжмийн зохиолч Моцарт урьд нь хэн байв? (2-р хэсэг) |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Лхагва, 18 Луу сарын 2016 |
.. Миний уур цухал хөдлөв. Шеллигийн өмнөөс энэ нь надад аймшигтай байсан гэдгийг би хүлээн зөвшөөрнө. Харин тэр...тэр бүгдийн анхаарлыг татсандаа нилээд баяртай байгаа бололтой байв. Тэр хөмсөг өргөн энэ саналыг дуртайяа хүлээн зөвшөөрсөн юм. Хариуд нь алга нижигнэтэл ташлаа. Охин босч, миний түүнд зориулан дөнгөж бэлдэж амжсан, тайзны төвд байрлуулсан сандлыг чиглэв. Энэ бол түүний хувьд хэт хөнгөн хийсвэр зүйл байсан юм. Модны сүүдэр дэхь тайван амгалан торон орон дээр өнгөрснөө санах нэг хэрэг, 200 гаран үзэгчдийн нүдэн дээр, олон нийтийг хамарсан ийм лекцэн дээр өөр хэрэг. Түүнчлэн өөр нэг оюутан танхимд эргэн орж ирсэн нь байдлыг улам дордуулав. Тэрээр өрөө рүүгээ гүйн очоод Вольфганг Амадейн захидлуудын бүрэн цуглуулгыг авч ирсэн юм. Тэгээд номоо таамгаар нээгээд залуу бүсгүй рүү тохуурхсан янзтай ширтэн байж хүсэв: |
Read more...
|
|
Миний амттайхан Бурхан минь |
Нийтлэл өгүүллүүд -
Дуу, яруу найраг
|
Лхагва, 18 Луу сарын 2016 |
Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг харахыг би яасан их хүснэ вэ Тантай хамт байхыг би яасан их мөрөөднө вэ Гэгээн дүрийг тань харахыг би дэндүү их хүснэм зэ Гэвч энэ нь яасан удаан санагдана вэ Миний амттайхан Бурхан минь М-м-м Бурхан минь М-м-м Эзэн минь Таныг танихыг би яасан их хүснэ вэ Тантай алхахыг би яасан их мөрөөднө вэ Харцанд тань өртөхийг тун ч их хүснэм Бурхан минь Харин энэ нь бүү удаг Эзэн минь (аллилуйя) |
Read more...
|
|
Суут хөгжмийн зохиолч Моцарт хэн болж төрсөн бэ? (1-р хэсэг) |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Пүрэв, 12 Луу сарын 2016 |
1756 оны нэгэн сайхан өдөр Ариун Римийн хаант улсын жижгэвтэр ванлигийн нийслэл Зальцбург хотноо Дэлхийн хамгийн алдар суут хүмүүсийн нэг Вольфганг Амадей Моцарт мэндлэсэн билээ. Моцартын амьдрал олон домогт үйл явдлуудтай холбогддог бөгөөд түүний үхэл ч олон тооны тайлбар, таамгуудаар дүүрэн. Моцартын эцэг Леопольд ордны капельмейстер (найрал дууны багш) байсан бөгөөд өнөр өтгөн гэр бүлтэй байжээ. Бүх хүүхдүүд нь эцгийнхээ зам мөрөөр замнасан бөгөөд гайхалтай хөгжимчид болцгоосон байна. Гэвч хамгийн бага Вольфи бүр хар багаасаа өөрийн хөгжмийн хосгүй авьяасыг харуулдаг байжээ. 6 настайдаа тэрээр анхны симфонио(4 хэсэгтэй симфони оркестерт зориулсан ярвигтай бүтээл) туурвисан бөгөөд 8 настайдаа анхны дууриа бичжээ. Эцэг нь өөрийн хөгжмийн гэр бүлийн хамтаар бүх Европ даяар аялан жуулчлаж байсан юм. Энэ үед авьяаслаг жаалхүүг Францын, Английн, Венийн, Берлиний гэлэн хуврагууд харах аз тохиож байв. .Моцартыг тусгай өрөөнд 4 цаг түгжээд, эцгийг нь түүнд ямар нэг зөвлөгөө хэлүүлэхгүйн тулд өөр өрөөнд байлгаж ямар нэг сэдэв өгөн түүн доторхи ая эгшгийн нийцлийг ялган салган ойлгож, түүнийг полифонийн бүх хуулийн дагуу баяжуулан хөгжүүлэх үүрэг өгдөг байв. Гэвч хагас цаг болов уу үгүй юу Моцарт хаалгыг тогшин бүх зүйл бэлэн болсон хэмээдэг байжээ. |
Read more...
|
|
Туласи-кантхимала буюу туласи хүзүүний эрхиний ач тус |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Мягмар, 03 Луу сарын 2016 |
Туласи-кантхимала буюу туласи хүзүүний эрхиний тухай Пуран болон бусад вед судруудаас авсан ишлэлүүд: “Хэн бээр Туласигаар эрхи хийж, түүнийгээ Шри Харид өргөл болгон өргөөд дараа нь өөрийн биедээ зүүнэ вэ тэр вайшнавуудын дундаас хамгийн шилдэг нь юм. Харин түүнийг эхлээд Бурханд өргөлгүйгээр зүүсэн хүн гарцаагүй тамд унах тавилантай” Сканда-пуран (311-312) Түүнчлэн Сканда пураны Картикка-прасанга хэсэгт: “Туласи кантхималыг зүүн Шри Жанарданад мөргөн бүхий хүмүүн 10 000 үнээг тус бүрд нь цэцэгтэй хамт өргөл болгон өргөсөнтэй тэнцэх хэмжээний ач буяныг хүртдэг. ” (327-328) гэжээ. |
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| Results 101 - 120 of 408 |
 |

|
|
|