|

|
Статистик
Members: 57
News: 507
Web Links: 5
Visitors: 2938815
|
Ганга мөрний онцгой шинж чанарын тухай |
Нийтлэл өгүүллүүд -
Шинжлэх ухааны баримт
|
Бямба, 17 Хулгана сарын 2015 |
Олон эрдэмтэд Ганга мөрний усанд шинжилгээ хийж түүний ариусган цэвэршүүлэх онцгой хүч чадлыг нотлосон байдаг. Жишээ нь, Ганга мөрний ус нь урт удаан хугацаанд хадгалахад мууддаггүй. Тэр ч байтугай улам ч цэвэр болдог. Түүнийг удаан хугацаагаар хадгалж болох ба энэхүү үл муудах чанар нь цэвэршүүлсэн усанд ч байдаггүй. Эрдэмтэд Гангын усны бурханлаг хүч чадлыг ойлгодоггүй тул энэхүү гайхалтай үзэгдэлд ямар нэг сэтгэлд хүрэхүйц тайлбар өгч чаддаггүй юм. Гэсэн ч энд би дөрвөн эрдэмтний нэрийг дурдаж, тэдний судалгааны үр дүнгээс танилцуулъя. |
Read more...
|
|
Майкл Жексоны сүүлчийн захидал |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Пүрэв, 08 Хулгана сарын 2015 |
“Би бүх амьдралаа алдар нэрийн дунд энэхүү хоосон хуурмаг алдар нэрийн дунд өнгөрөөсөндөө харамсаж байна. Би жинхэнэ үнэ цэнэтэй зүйл юу болохыг мартжээ. Би энэ бие биш, харин сүнс юм ” Поп хөгжмийн хаан Майкл Жексон залуусын жирийн нэг шүтээн байсангүй харин ч бүр гайхалтай бодгаль байжээ. Олон хүүхэдтэй хар арьст гэр бүлд төрсөн(тэрээр есөн хүүхэдтэй айлын долоо дахь нь байжээ) ядуу жаал хүү материаллаг байдлын хувьд мөрөөдөж болох бүх зүйлд хүрсэн: алдар нэр, эд баялаг, амжилт гээд л. Тэр ч байтугай тэрээр өөрийн гадаад төрхөө өөрчилж европ төрхтэй цагаан арьстан болсон билээ. Тэрээр анагаах ухааны ололт амжилтын ач тусаар хэзээ ч үхэхгүй хэмээн үхлийн эсрэг зоримог уриа дуудлагыг хийж байсан юм. Bottom of Form ЖеЖ Жексоны үй олон шүтэн бишрэгчид яг л түүн шиг хувцаслан түүний алдартай “сарны алхалтыг” хийж, түүний дуунуудыг дуулж, үхэлгүй мөнхийг мөрөөддөг байв. |
Read more...
|
|
Бурхангүй үзэлтэн ба хүчит салхи |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Мягмар, 16 Гахай сарын 2014 |
11р боть, 15р бүлэг 2011 оны 4 сарын 7 Өвлийн ихэнхи цаг хугацааг би мантра унших, судар шастир судлахад зориулан Вриндаванд өнгөрөөв. Дараа нь хаврын эхээр Дурбанд болох Ратха-ятра баярыг оролцуулан хэд хэдэн номлолын үйл ажиллагаанд оролцохоор Өмнөд Африкийг зорилоо. Би мөн өөрийн Өдрийн тэмдэглэлд шинэ бүлэг нэмэхсэн гэж ч бодож байлаа. Вриндаванд би нэг газраа л байсан болохоор номондоо шинэ бүлэг бий болгочих материал надад багахан байсан юм. Хэд хэдэн бишрэлтэн над руу захидал бичиж бичин туурвих ажлаа зогсоогоо юу хэмээн асууж билээ. “Бичиж туурвих нь надад хэдий таалагддаг гэлээ ч ямар нэг сонирхолтой зүйл тохиолдох тэр мөчийг хүлээх хэрэгтэй” хэмээн би хариулдаг байв. Энэтхэгийг орхин одоод тун ч удаагүй байтал сонин учралтай учрах учралыг удаан хүлээх шаардлага гарсангүй. Йоханснесбургт буугаад Дурбан хүрэхээр дараагийн онгоцонд суулаа. Онгоцонд суусан зорчигчдын олон төрөл анги надад их сэтгэгдэл төрүүлэв. |
Read more...
|
|
Алдаа гаргамтгай болон алдаа үл гаргагч шашин |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Мягмар, 25 Нохой сарын 2014 |
Бхагавад-гита 1.21-22. Лондон. 1973.07.18 Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада Прадьюмна: арджуна увача сенайор убхайор мадхйе ратхам стхапайа ме 'чйута йавад этан нирикше 'хам йоддху-каман авастхитан каир майа саха йоддхавйам асмин рана-самудйаме (Бхагавад-гита.1-21-22) Орчуулга: Аржуна айлтгасан нь: Ай алдаа эндэгдэл үл гаргагч минь ээ, бид энэхүү аугаа тулаанд хэний эсрэг өөрсдийн зэр зэвсгээ чиглүүлэх ёстой болоод байна гэдгийг болон энд улангасан тулалдахаар хэн хэн цугларсныг бүгдийг нь хармаар байна. Иймд миний тэргийг хоёр талын цэргийн хүчний дунд руу аваачна уу. Прабхупада: сенайор убхайор мадхйе ратхам стхапайа ме 'чйута [Бг. 1.21]. Үүний өмнөхөн Кришнаг Хришикеша гэж нэрлэж байсан. Хришикеша гэдгийн утга учрыг бид өмнө нь тайлбарласан. Харин одоо энд Кришнаг Ачьюта гэж нэрлэсэн байна. Чьюта гэдэг нь унасан гэсэн утгатай.Харин ачьюта гэж унаагүй гэдэг утгыг илэрхийлнэ. Бид унасан болзолт сүнснүүд билээ. Энэ материйн ертөнцөд бид дураараа цэнгэн жаргахаар ирсэн. Тийм учраас бид унасан. Хэрэв хэн өөрийн байр суурийг хадгалж үлдэж чаднав тэр унадаггүй. Эсрэг тохиолдолд тэр доош унах болно. Энэ бол унасан төлөв байдал. Энэ материйн ертөнц доторхи бүхий л амьд бодгалиуд Брахмагаас аваад өчүүхэн жаахан шоргоолж хүртэл бүгд унасан амьд амьтас, бүгд унасан сүнснүүд юм. Яагаад тэд унасан гэж? кришна бхулия джива бхога ванчха каре пашате маяа таре джапатия дхаре Унасан гэдэг нь амьд бодгалиуд материаллаг эрчим хүчний саварт атгагдсан гэсэн үг. Үүнийг унасан гэж нэрлэнэ. Энэ нь яг цагдаад баривчлагдсан хүнтэй адил. |
Read more...
|
|
Хүн бүр хэн нэгэнд үйлчлэн зүтгэхийг хүсдэг |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Лхагва, 29 Тахиа сарын 2014 |
"Бхагавад-гита" лекц 1-р бүлэг 16-19р шүлэг Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973-07-16. Лондон Прадьюмна: анантавижаям ража кунти-путро юдхиштхирах накулах сахадеваш ча сугхоша-манипушпакау кашьяш ча парамешв-асах шикханди ча маха-ратхах дхриштадьюмно вираташ ча сатьякиш чапаражитах друпадо драупадеяш ча сарвашах притхиви-пате саубхадраш ча маха-бахух шанкхан дадхмух притхак притхак [Бг. 1.16-18] Орчуулга: “Кунтийн хүн Юдхиштхира хаан өөрийн Анантавиджаяа нэрт дунгаа үлээсэн ба Накула болон Сахадева нар өөрсдийн Сугхоша ба Манипушпака нэрт дунгуудаа үлээв. Аугаа харваач Кашийн хаан, аугаа тулаанч Шикханди, Дхриштадьюмна, Вирата ялагдашгүй Сатьяки, Драупадийн хүү Друпада болон Субхадрагийн хүчит гарт хүү болон өөр бусад дайчин эрс өөр өөрсдийн дунгаа үлээв”. Прабхупада: Энд Дхриштраштраг притхиви-пати буюу газар дэлхийн эзэн хэмээн нэрлэжээ. Притхиви. Притхиви гэдэг нь энэ газар дэлхий гэсэн утгатай. Таван мянган жилийн өмнө энд өгүүлсэн ишлэлээс харвал Хастинапурын хаан бүхий л газар дэлхийн эзэн байсан гэдэг нь харагдаж байна. Притхиви-пати. Бүх гариг дэлхийг нэг л хаан, нэг л эзэн захирдаг байжээ. Харин гариг дэлхийн зарим нэг хэсгийг өөр бусад жижиг хаад захирдаг байсан байна. Друпада, Вирата, Кашья гэх мэт тийм хаад тэнд ирж нэгдсэн байлаа. Тэд тус бүрдээ өөр өөрийн гэсэн дунтай байсан ба түүнийгээ үлээсэн нь одоо тэд тулалдахад хэдийнээ бэлэн болсон гэдгээ зарлаж буй нь тэр аж. |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сургамжит түүхүүд
|
Пүрэв, 25 Бич сарын 2014 |
Эрт цагт нэгэн усчин амьдардаг байжээ. Тэрээр хулсан дамнуурганд хоёр сав өлгөн голоос ус авдаг байв. Гэвч хоёр савных нь нэг нь цоорхой байсан бөгөөд гэртээ ирэхийн алдад тал устай л ирдэг байж. Энэ байдал бүтэн нэг жил үргэлжилсэн байна. Эцэст нь цоорхой хувин тэсэлгүй эзэндээ хандан ингэж хэлжээ: “Надад туйлын ичгэвтэр байнаа эзэнтэн минь! Миний хийж байгаа ажил үнэхээр төгс биш байна. Хар л даа, би танд ердөө тал хагас л үйлчилж байна! Нөгөө хувинд бол асуудал алга. Тэр дусал ч ус асгадаггүй болохоор бардамнан сайрхаж болно. Харин би зам зуурт хамаг усныхаа талыг нь асгадаг учраас өөрийгөө бараг хэрэггүй эд гэж бодож байна!” гэв. |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сургамжит түүхүүд
|
Пүрэв, 04 Бич сарын 2014 |
(Болсон үйл явдлаас сэдэвлэв) Зуны нар эгц дээрээс Зулай төөнөн халуу шатаана Зусландаа буусан айлуудын гэр Зурсан юм шиг жигд ярайна Суунаглах утаа айлын гэрээс Шугамдсан юм шиг дээш зурайна Дэлгэж тавьсан ааруулын дээгүүр “Дээрэмчин” элээ хааяа эргэнэ Захын гэрээс жаахан борхүү Сав бариад усанд харайлаа Жаахан толгойн энгэрээс урсах Сайхан булаг дээр яаран очлоо |
Read more...
|
|
"Бхагавад-гита" лекц 1-р бүлэг 15р шүлэг |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Ням, 17 Хонь сарын 2014 |
Лекцийг уншсан Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада 1973.07-15. Лондон. Прадьюмна: Панчаджаньям хришикешо Девадаттам дхананджая Паундрам дадхмау маха-шанкхам Бхима-карма врикодарах (Бг.1.15) Орчуулга: “Эзэн Кришна өөрийн Панчаджанья нэрт дунгаа үлээсэн ба Арджуна түүний Дэвадатта нэрт дунгаа үлээв. Цадахаа мэдэхгүй идэгч, төсөөлж баршгүй үйлийн эзэн Бхима өөрийн Паундрам нэрт аймшигт дунгаа үлээв”. Прабхупада: Врикодара буюу Бхимасена цадахыг мэдэхгүй их иддэгээрээ алдартай. Түүнчлэн тэрээр хэнийг ч хийж чадамгүй үйлүүдийг хийж чаддаг. Тэр яг заан мэт их идэх ба хийхийг ч тэр хэмжээгээр хийдэг. Харин бид түүн шиг асар ихийг идчихээд ямар нэг ажил үйлчлэлийг хийж чадахгүй нь сайн хэрэг биш. Бид тансаг сайхан хооллоод, тэр хэмжээгээрээ ажил үйлчлэлээ эргүүлээд өргөн барьдаг байх ёстой. Энэ тухай Бенгали ардын нэгэн зүйр үг бий: пете кели петхе сояа. Хэрвээ хэн нэгэн ходоодоо хэдийчинээ хоолоор ханганав тэр нуруундаа төдийчинээ ачааг үүрч чаднаа гэж. Бхима-карма буюу түүний үйл хэргийн хувьд агуугийн агуу ба туйлын хэцүү үүрэг даалгаврыг тэр гүйцэтгэн биелүүлж чаддаг. |
Read more...
|
|
Ганга мөрний материаллаг орчлон дээр буун заларсан тухай түүх |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Даваа, 14 Морь сарын 2014 |
“Брахма-пуранд” Нарада Муни Брахма бурханаас Ганга нь хоёр дүр хэлбэртэй тухай сонсож мэдсэн тухай өгүүлсэн байдаг. Брахма бурхан өгүүлэхдээ: “Шива бурханы задгай тавьсан үсэнд тус тусдаа орших, басхүү тэднийг буулган ирж буй бодгалиудтай харгалзсан хоёр урсгал оршдог. Түүний нэг хэсэг нь олонд алдартай билээ. Тэрээр брахман Гаутамын ачаар энэ ертөнцөд буун заларсан буюу. Гаутама нь өөрийн ариун үүргээ нэр төртэйгээр биелүүлж, буяны үйл, бясалгал зэргийг үйлддэг байсан мэргэн юм. Харин нөгөө хэсгийг нь Шива бурханаас хүчирхэг Бхагиратха Махараджа хүлээн авсан ажгуу” гэжээ. Бхагиратха-Ганга “Ай хүндэт мэргэн Нарада минь, Сатья галавт Нарны удамд заларсан их хаан Сагара гэж амьдардаг байжээ. Тэрбээр Шайбья, Вайдарбхи нэрт хоёр эхнэртэй байсан ба тэд гоо үзэсгэлэнтэй, дур булаам бүсгүйчүүд байв. Шайбья нь Асаманьяса нэрт нэгэн хүүг төрүүлсэн бөгөөд харин Вайдарбхи нь Шива бурханы адислалаар хүч чадал, алдар нэрэнд нь хязгаар үгүй, бас тэднээс цацрах гэрэл туяа нь зуны нарыг ч давж гарахаар жаран мянган хүүг төрүүлжээ. |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сургамжит түүхүүд
|
Даваа, 16 Могой сарын 2014 |
Шөнө дөлөөр нэгэн хулгайч баян хуврагын гэрийг тонохоор шийджээ. Гэвч тэрээр тэдний өндөр чулуун хана өөд авирч байтал хана нурж, хөлөө гэмтээж орхиж гэнэ. Уур нь хүрсэн хулгайч хаандаа гомдол мэдүүлэв. Шударга үнэнч, энэрэнгүй өгөөмөр хаан гэрийн эзнийг дуудан ирүүлж, түүн рүү догшин ширүүнээр хараад: “За чи яаж өөрийгөө зөвтгөх вэ? Миний албат иргэдийг ийм байдалд хүргэх ямар эрх чамд байна?” гэв. Хуврага чичрэн байж: “Дээдэстэн минь, би бодол санаандаа хэн нэгнийг гоочлох санаа бодол үгүй билээ. Хананы хувьд надад ямар ч хар буруу санаа байгаагүй. Бүх буруугийн эзэн бол миний хөлсөлж авсан чулуучин. Би түүнийг ханыг нурахаар хий гэж хэлээгүй” гэв. Хаан: “Бүтэлгүй муу-чулуучныг нааш аваад ир”. Үхтлээ айж, салганатал чичирсэн чулуучныг хаан дээр авч ирэв. Хөмсгөө догшноор атируулдан, дуу хоолойгоо байдгаар нь өндөрсгөн байж хаантан: “Чиний хийсэн хана миний албатын хөлийг гэмтээв. Чамд өөрийгөө зөвтгөх сүүлийн боломж олгоё. Харин дүүжлүүр чинь хэдийнээ чамайг санаад ганхаж байгаа гэдгийг санаарай” гэлээ. |
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| Results 141 - 160 of 408 |
 |

|
|
|