spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Буун морилсон Бурханы хувилгаадууд
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Лхагва, 20 Үхэр сарын 2013

Йада йада хи дхармасйа гланир бхавати бхарата

Абхйуттханам адхармасйа тадатманам сриджами ахам

Шашин шүтлэг унан доройтож, бурхангүй үзэлтнүүд ноёрхох тэр газарт, тэр цагт ай Бхаратын үр удам минь ээ, Би морилон залардаг билээ. Бхагавад-гита 4.7

Read more...
 
Бурханы ивээл хайрын тухай
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Лхагва, 30 Хулгана сарын 2013

Нэгэн хүн жигтэй сонин зүүд зүүдлэжээ. Тэрээр нэг их элстэй далайн эргээр явж байх аж. Түүнтэй хамт Бурхан Өөрөө хамт явна гэнэ. Тэнгэрт түүний амьдралын дүр зураг анивалзах ба энэ болгоны дараагаар элсэн дээр хоёр хос мөр гарч байгааг тэр ажиглав. Нэг нь түүний хөлийн мөр, нөгөөх нь Бурханы хөлийн мөр ажээ.

Read more...
 
Шрила Прабхупада
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Лхагва, 30 Хулгана сарын 2013

Бурханы бишрэлтний яруу алдар бадартугай !

Бурангуй явдлын уруу намтар сөнөтүгэй !

Хари-н бишрэлтний гэгээн алдар мандтугай !

Хазгай явдлын бараан сүүдэр сөнөтүгэй !

Read more...
 
Шри Кришна-намаштакам
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Мягмар, 22 Хулгана сарын 2013

Шри Кришна-намаштакам

 

Шри Рупа Госвами

 

1

 

Ай аврал энэрлийн дээд Шри Харинам минь ээ!

Алмаз чулуудан гайхам зүүлт мэт

Алтран гялалзах Упанишадууд хүртэл

Бадам мэт Таны ялдам өлмийд

Баясал дүүрэн мөргөн сөгднөм

Ариун судрууд ядрахаа огоорон

Амрах чөлөөгүй Таныг л магтнам

Их йогчид, эрдэмт мэргэд

Гэгээн багш, гэгээрсэн бишрэлтнүүд

Таны өлмийд сөгдөн мөргөж

Дахин, дахин магтан алдрашуулмуу

Read more...
 
АРХИ, ТАМХИНААС ГАРГАХ ВЕДИЙН ЗУРХАЙН БА АЮУРВЕДИЙН ХОСОЛМОЛ ЭМЧИЛГЭЭ
Ведийн зурхайн үйлчилгээ - АЮУРВЕД
Лхагва, 16 Хулгана сарын 2013

Ведийн зурхай болон уламжлалт аюурведийн эмчилгээтэй хослуулан хүнийг архи, спиртийн хамааралт байдлаас гаргана. Зурхайн заслын аргын тусламжтайгаар тухайн хүнд нөлөөлж байгаа ад, донгийн хорлол, нэхлийг хөөн зайлуулна. Харин уламжлалт аюурведийн тан нь архи, дарсыг он удаан жил хэрэглэсээр хордож бохирдсон эрхтнүүд болох элэг, бөөр, зүрх, судас, цусны эргэлтийн системийг аажмаар цэвэрлэн, түүнээс хорт бодисыг гадашлуулах ба цэвэрлэгдэж, ариуссан бие, эрхтэнд удаан үйлчилгээт хор болох архи, дарсыг биед орохыг эсэргүүцэх дархлаа тогтох болно. Мөн тангийн агууламжид байх нэг ургамлын найрлага нь архи, дарс ууснаас ирэх цэнгэл, мансуурлын амтыг үгүй болгоно. Энэ нь архийг донтон, ахин дахин уух тэсч ядсан хүслийг оргүй унтраах нэг гол хүчин зүйл болно. Энэ тан хүний эрүүл мэндэд ямар нэг сөрөг нөлөөгүй 100 хувь ургамлын гаралтай бүтээгдэхүүн юм. Эмчилгээ, заслыг хослон хэрэглэснээр архинд донтон орсон ямар ч хүн архи, дарсны хамааралт байдлаас бүрэн гарах ба эргэн буцаж түүнд орохгүй. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи . This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it эмайл хаягаар эсвэл 99786426, 98657256 утсуудаар холбогдон асууж тодруулж болно. Та энд дарж архины эмчилгээ, заслын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг татаж авна уу. ТАТАХ



 
 
Аватар
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Лхагва, 16 Хулгана сарын 2013

       Чулуун баганан дотороос илрэн тодорсон бурхан минь

       Чин бишрэлт хүүхдүүдээ хамгаалан байдаг бурхан минь

Эрдэнийн чамин зүүлтээр цээжээ гоёсон бурхан минь

Эрхэмсэг үзэсгэлэнт дүрээрээ зүрхэнд залрагч бурхан минь

Read more...
 
Хаста одны үг
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Лхагва, 16 Хулгана сарын 2013

Өнө эртийн шүтээнээ өршөөлгүй булсан

Өмнийн нүглээ хэрхэн цагаатгах билээ хэмээн

Хамаг амьтны явдлыг хурц мэлмийдээ толилсон

Хаста мэргэн одноос залбирал үйлдэн асуулаа

Read more...
 
Өөрөө мэд
Нийтлэл өгүүллүүд - Дуу, яруу найраг
Мягмар, 15 Хулгана сарын 2013

Тойруу замаар олон хоног

Туйлж явна уу өөрөө мэд

Уулын жимээр цөөхөн хоног

Уйлж давна уу өөрөө мэд

Read more...
 
Раджапур(Майпур)-ын Джаганнатхын сүм дэхь Джаганнатха Бурханы тухай гайхамшигт түүхүүд
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Бямба, 12 Хулгана сарын 2013
Анхлан бүх дэлхийн олон бишрэлтэнгүүд Раджапурын(Майапурт орших) Бурхан Джаганнатхын тоглоом наадмын тухай ярьж байсныг энэ номонд эмхэтгэн оруулсан болно. Бурхан Джаганнатхын нар мэт ялгуун тунгалаг инээмсэглэл таны зүрх сэтгэлийг нэвт гийгүүлж, та бүхнийг Түүний гайхамшигт бадамлянхуан өлмийд үйлчлэн зүтгэх гэгээн хүслээр дүүргэн бялхаах болтугай!
Read more...
 
Загалмайн тухай сургамжит үлгэр
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Баасан, 04 Хулгана сарын 2013
Нэгэн хүн түүний хувь тавилан хэтэрхий хэцүү хүнд юм хэмээн бодох болжээ. Ингээд тэрээр Бурханд хандан: “Ай Эзэн минь, миний хүзүүнд зүүсэн загалмай арай л дэндүү хүнд юм. Миний мэдэх бусад хүмүүсийн зүүсэн загалмай хамаагүй хөнгөн байна. Та миний загалмайг арай жаахан хөнгөхөн болгох арга байна уу? ” гэхэд Бурхан хариуд нь: “Бололгүй яахав, би чамайг загалмай хадгалах сан руу илгээе.
Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Results 181 - 200 of 408
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB