|

|
Статистик
Members: 57
News: 507
Web Links: 5
Visitors: 2938791
|
БИДНИЙ ЭЦЭГ, ЭХТЭЙГЭЭ ХАРЬЦАХ ХАРЬЦААНЫ ЦААНА |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Баасан, 01 Бар сарын 2019 |
Ертөнцийн хуулийн дагуу бид энэ ертөнцөд ирж, эцэг, эхийнхээ ачаар энэхүү физик биеэ хүлээн авдаг. Энэ үнэнийг бид мэддэг ч ихэвчлэн бид үүнд төдийлөн онцгой ач холбодол өгдөггүйн зэрэгцээ эцэг, эхийнхээ бидний амьдралд үзүүлэх үүрэг ролийг зохих ёсоор нь үнэлж цэгнэж чаддаггүй. .. Бидний биеийн баруун тал эр эрчимтэй, зүүн тал нь эм эрчимтэй холбоотой байдаг. Эцэг, эх гэдэг бол чухамхүү энэхүү хоёр эрчмийг бэлэгддэг. Үнэн хэрэгтээ тэдгээрээр дамжин дээрхи эрчим энергүүд бидний амьдралд ирдэг. Ийм учраас хэрвээ таны ээжтэйгээ харьцах харьцаа сөрөг байдлаар хаагдсан аваас таны биеийн зүүн талд асуудал тулгарах болно. Хэрэв эцэгтэйгээ харьцах харьцаа тань асуудалтай бол таны биеийн тань баруун тал асуудалтай байх болно. “Эцэг, эхтэйгээ холбоотой харьцааг хаадаг проблемууд” гэж юуг хэлээд байна гэж та асууж болох юм. Энэ проблемууд нь гэвэл таны эцэг, эхдээ гомдох гомдол, таны, таныг сургаж хүмүүжүүлсэн байдалд сэтгэл ханамжгүй байх явдал, таны, тэдний танд хандаж байгаа хандлагыг үл тэвчих байдал болон өөр бусад мэдрэмжүүдийг хэлнэ. |
Read more...
|
|
ӨӨРИЙГӨӨ УХААРАХУЙН ЗАМД АНХААРАХ ГОЛ ЗҮЙЛ |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Даваа, 03 Гахай сарын 2018 |
Би өөрийгөө энэ гэр бүл, энэ үндэстэн, энэ итгэл бишрэлийн систем, энэ арьсны өнгө зэрэгт харьяалагддаг гэж тооцож байгаа цагт Кришна ухамсрыг олж авч чадахгүй. Хүн өөрийнхөө тухай өөрийгөө америк, энэтхэг, хар арьстан, ийм, тийм гэр бүлийн гишүүн, аав, ээжийнхээ хүү, охин, нөхрийнхөө эхнэр, эхнэрийнхээ нөхөр гэж бодож байсан цагт тэрээр материаллаг нэршлүүдийн хальсан дор оршсоор байна. Би бол бурханлаг сүнс. Харин энэ бүх нэршлүүд зөвхөн бие махбодид л харьяалагддаг. Гэвч би бол бие биш. Бидний хэн маань ч ойлгож мэдвэл зохих зүйл энэ. Хэрэв би бие биш юм бол би хэн нэгний ээж эсвэл эцэг нь байж чадах уу? Дээд эцэг бөгөөд ээж бол Кришна. Бид зүгээр л эцгийн, ээжийн, ах, эгчийн дүрд тоглож буй тайзан дээрхи жүжигчид.. Майяа буюу материаллаг байгаль биднийг “Энэ бол чиний гэр бүл. Энэ бол чиний ард түмэн” хэмээн шогшрон дуудаж бүжиглүүлж байна. Бид яг л сармагчин шиг бүжиглэж байна. |
Read more...
|
|
Ведийн тоон зурхай болон алганы зураас судлалын курс |
Ведийн тоон зурхай болон алганы зураас судлалын курс -
Ведийн тоон зурхай болон алганы зураас судлалын курс
|
Баасан, 12 Гахай сарын 2008 |
ВЕДИЙН ЗУРХАЙ- СЭТГЭЛ ЗҮЙН КУРС -“ГАРУДА”  | Ведийн тоон зурхай болон алганы зураас судлалын курс нээгдлээ. Та ведийн зурхайн ухааныг сонирхдог бол энэ курсэд биечлэн эсвэл зайны сургалтын хэлбэрээр суралцаж болно. Та фотозураг болон жишээ бүхий текст лекцүүдээс тогтох сургалтын материалын тусламжтай-гаар сургалтын бодит үр дүнд хүрнэ. | Түүнээс гадна та өөрийн асуултынхаа дэлгэрэнгүй хариултыг э-майлээр болон утсаар хүлээн авч болох ба шинэ шинэ лекцүүдийг (pdf) сайтын тусгай хэсгээс тогтмол татан авч байх болно. Утас: 99786426, 86468336
This e-mail address is being protected from spam bots, you need JavaScript enabled to view it
|
Read more...
|
|
“ӨӨРИЙГӨӨ САХИУЛСАН ТЭНГЭР ГЭЖ БИТГИЙ БОД!” |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Даваа, 03 Гахай сарын 2018 |
Шрила Прабхупадын шавь нарын нэг нь бүх амьд амьтад тэр ч байтугай сахиулсан тэнгэрүүд болон чөтгөрүүд бүгд Кришнад үйлчлэн зүтгэдэг тухай уншаад Шрила Прабхупадагаас гайхан асуусан нь: |
Read more...
|
|
УЛС ТӨР БА БУРХАНЛАГ АМЬДРАЛ |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Даваа, 03 Гахай сарын 2018 |
Улс төрийн тоглоомонд татагдан оролцох хэрэггүй. Ялгаагүй тэндээс хэн ч ялагчаар гарч ирдэггүй. Үнэний эрэлч гэдэг нь хуулиа дуулгавартай дагадаг иргэн хүн юм. Тэрээр одоо байгаа засаглалыг хувь тавилангаар түүнд илгээсэн засаглал гэдгийг ойлгож байдаг бөгөөд өөрийнхөө хийх ёстой зүйлээ л хийдэг. Энэ хийх ёстой зүйл нь нийгмийг эрүүл саруул болгоход туслах бурханлаг мэдлэгийг түгээх явдал. |
Read more...
|
|
АМЬД БОДГАЛИУД НЬ БУРХАНЫ ӨЧҮҮХЭН ЖИЖИГ ДУУРАЙМЛУУД ЮМ |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Баасан, 05 Тахиа сарын 2018 |
Бурханыг нээн танихуй бичээсүүдэд өгүүлснээр, Дээд Эзнийг сач-чид-ананда хэмээх үгсээр тодорхойлсон байдаг. Сат гэдэг нь “мөнх”, чит гэдэг нь “мэдлэгээр дүүрэн”, ананда нь “цэнгэл жаргалаар дүүрэн”, виграха нь “бие даасан бодгаль” гэсэн утгуудыг илэрхийлдэг. Тиймээс Дээд Эзэн буюу Дээд Бурхан нь цор ганц, дахин давтагдашгүй, мөнх, цэнгэл жаргалаар бялхаж байдаг, өөрийгөө бүрэн таньж мэдсэн нэгэн болж таарч байна. Энэ бол Дээд Эзний талаархи ердөө л товч өгүүлэмж. Түүнтэй эн тэнцэх хийгээд Түүнийг даван гарах нь үгүй. Амьд бодгаль нь (жива) Дээд Бурханы өчүүхэн жижиг дуураймал юм. Ийм ч учраас түүнд мөнх амьдрал, мэдлэг, аз жаргалд тэмүүлэх тэмүүлэл угаас оршин байдаг. Амьд бодгалиудын эдгээр гурван чанар Дэлхий дээр ч, дээд гаригсын систем болох Бхуварлока, Сварлок, Жаналок, Таполок, Махарлок, Брахмалок гэх мэт гаригууд дээр ч илэрч байдаг. Тэр гаригууд дээрхи байдал олон дахин хүчтэй илрэх ба тэдэнд илүү их цэнгэл эдлэх боломжийг олгодог... |
Read more...
|
|
РАХУ БОЛОН КЕТУ ГАРИГУУД. ТЭДНИЙГ АРГАДАХ, ЗАСАХ АРГА ТЕХНИКҮҮД |
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
Баасан, 05 Тахиа сарын 2018 |
1-р хэсэг Өнөөдөр би та бүхэнд энэ хоёр гаригт ямар засах арга хэрэгсэл авбал эерэг нөлөөтэй байдаг тухай бага зэрэг ярьж өгье. Тэр ч байтугай таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч... Миний хүсч байгаа зүйл гэвэл та бүхнийг Раху, Кету битгий хэт их түгшээгээсэй гэж л бодож байгаад юм. Өнөөдөр таны Раху, Кету бүрэн дүүрэн хэвийн байлаа ч дурын мөчид, ямар нэг гаригийн мөчлөгийн улмаас эсвэл ямар нэг таагүй үйл явдлаас болж идэвхижчих магадлалтай учраас тэр. Тийм болохоор эртнээс тэдэнтэй учир зүйгээ олж байвал дээр. .. Рахугийн хувьд засах аргууд нь загас хооллох, бэлэвсэн эмэгтэйд болон уяман өвчтэй хүнд өглөг хандив өгөх явдал байдаг. Хэрвээ та тийм хүмүүсийг олвол шүү дээ. Мөн мансууруулах төрлийн зүйлд ямар нэг байдлаар донтон татагдсан хүмүүс туслах нь маш сайн нөлөөтэй. Жишээлвэл, архичид, мансууруулах зүйл хэрэглэгчид гэх мэт...Өөрөөр хэлбэл хүнд тэрхүү зуршлаас нь ангижрахад туславал маш сайн нөлөөтэй. Ингэснээрээ та Раху, Кету гаригуудыг амирлуулан тайвшруулчихаж буй хэрэг юм. |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Даваа, 03 Бич сарын 2018 |
Бүгд л Бхактиведанта Свами Прабхупадаг Жо Пайны нэвтрүүлэгт очихыг хориглож байлаа. Жо Пайн өөрийн нэвтрүүлэгтээ урлагийн одод, улс төрчид гээд аль л нэр алдартай хүмүүсийг урьдаг байсан юм. Тэрээр тэднийг өөрийн ёс зүйгүй ёжтой авир, өршөөлгүй хатуу зан байдал, өө эрэмтгий чанар, хурц огцом, байж боломгүй шүүмжлэлээрээ нухчин дардаг байв. Жо Пайн өөрийгөө яг л боксын рингэн дээрхи боксчин шиг авч явдаг байсан юм. Тэрээр ар араас нь угсруулсан цохилтыг хийж, өрсөлдөгчөө нокаутаар ялахыг эрмэлздэг байлаа. Прабхупада хөмсөг өргөн, огт эргэлзэх зүйлгүйгээр: -Би тэр нэвтрүүлэгт орох болно, - хэмээн тэдний үгийг тасласан юм. Жо Пайн нэвтрүүлгээ ээлжит харгис асуултаар эхлүүлсэн юм. Тэр тун баяртай, бараг л нисч байлаа. Хуучин тэнгисийн явган цэргийн дайчин байсан түүний бүдүүлэг зан, сэтгүүлч хүний хурц ухаан, олон нийтийн дэмжлэг түүнд ямагт ялалтыг авч ирдэг байлаа. |
Read more...
|
|
КРИШНА ЖАНМАШТАМИЙН БАЯРТ УРЬЖ БАЙНА |
Нийтлэл өгүүллүүд -
Бишрэлтэн
|
Бямба, 25 Хонь сарын 2018 |
Та бүхнийг Дээд Бурханы Бодгаль Шри Кришнагийн газар дэлхийд морилон заларсан өдрийн баярын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна. Бурхан Кришна нь 5000 жилийн өмнө залран ирсэн бөгөөд Түүний болон Түүний хувилгаан дүр, аватарууд айлчлан ирэх үйл явцыг нар, мандах жаргахтай зүйрлэсэн байдаг. Өөрөөр хэлбэл өнөөдөр манай энд нар бүтэн өдрийн турш гэрлээрээ гийгүүлж байгаад шөнө болоход уулсын цаагуур шингэн бидний нүдэнд үзэгдэхгүй болдог ч энэ нь нар мөнхөд алга болсон гэсэн үг биш. Тэрээр өөр нэгэн газарт өөрийн гэрэл туяагаар өөр хэсэг газар орныхныг гэрэлтүүлэн гийгүүлсээр байгаа. Үүн шиг бүхий л аватарууд, хувилгаадын эх үндэс болсон Бурхан Кришна нь (кришнас ту бхагаван сваям) манай дэлхийд 5000 жилийн өмнө айлчлан ирсэн бөгөөд одоо өөр нэгэн гаригт Өөрийн мөнхийн тоглоом наадмаа өрнүүлж байгаа. Тэрээр нэг гариг дээр Брахмын нэг өдөр нэг удаа л ирдэг хэмээсэн. Брахмын нэг өдөр нь 4 тэрбум 320 сая жилтэй тэнцэх бөгөөд Тэрээр энэ хугаццаанд нэг удаа манай дэлхийд морилон залардаг гэсэн үг юм. Эндээс бид хэдий Кали эрин буюу Төмөр эринд амьдарч байгаа ч өөрсдийн үнэхээрийн аз завшаантайг ойлгох боломжтой. |
Read more...
|
|
КАЛИ –ЭРИНИЙ ТУХАЙ ЗӨГНӨЛ- 1 |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Лхагва, 22 Хонь сарын 2018 |
Шримад-Бхагаватам нь таван мянган жилийн өмнө буюу Кали-юга эхлэхийн өмнөхөн бичигдсэн. Түүнд айлдагдсан зүйлсээс нилээд олон нь одоо ирээдүйд болох ёстой. Ийм учраас бид Шримад-Бхагаватамыг шастир гэж үздэг. Шастирыг туурвигч нь заавал, өнгөрсөн, одоо, ирээдүйг дүрслэн хэлэх чадвартай ангижирсан бодгаль байх ёстой. Шримад-Бхагаватамд олон зүйлийн талаар зөгнөн айлдсан. Жишээ нь Бурхан Буддагийн морилон ирэх тухай, Калки Бурханы залран ирэх тухай болон мөн Бурхан Чаитаньягийн айлчлан ирэх тухай өгүүлсэн байдаг... Энэ шүлгэнд Шукадева Госвами манай эрин цагийн шинж тэмдгүүдийг дүрслэн өгүүлжээ. Тэрээр, таташ чанудинам буюу энэ эрин цаг (Кали юга) өрнөн дэлгэрэхийн хирээр, дхарма (шашны зарчмууд), сатйам(үнэнч шударга байдал), шаучам(цэвэр ариун байдал), кшама(бүгдийг уучлан өршөөх чанар), дайа(энэрэл нигүүлсэл), аюух(насны хэмжээ), балам(хүч чадал), смрити(ой ухаан) - энэ бүхэн багасан буурах бөгөөд эцэстээ бараг юу ч үгүй болно хэмээсэн. |
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| Results 21 - 40 of 408 |
 |

|
|
|