spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Тийм, үгүй, их сайн”
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Даваа, 07 Гахай сарын 2009
Тосгоны нэгэн эр хэдхэн англи үгийг хальтхан сонсоод өнгөрчээ. Тэгээд тэдгээр үгсээс мань эр “тийм”, “үгүй”, “их сайн” гэсэн үгүүдийг л тогтоож амжсан байна. Харин энэ үгүүдийн утга санааг ойлгох гэж хэзээ ч нухацтай оролдож байгаагүй авч харин дотроо энэ хэдэн үгүүдийг хүмүүс дунд хэрэглэвэл “англиар ярьдаг эрхэм” хэмээн бусад хүмүүс түүнийг хүндлэнэ хэмээн сэтгэв.  
Read more...
 
Мокшада экадаши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Бямба, 28 Нохой сарын 2009
Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай бүгдийн эзэн Вишну минь ээ, ай гурван ертөнцийн бахархал, ай орчлонгийн Бурхан, ай ертөнцийг бүтээгч, ай хамгийн ахмад, ай бүх оршнолуудын хамгийн шилдэг нь минь ээ, Таны өмнө би бишрэл хүндэтгэлтэйгээр мөргөе. Ай бурхдын Бурхан минь ээ, бүхий л амьд оршнолуудын ач тусын тулд миний асуултуудад хариу айлдаж соёрхоно уу. Бүх нүглийг арилган зайлуулах, Маргаширша сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн зөв баримтлах вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн залбиран мөргөх вэ? Ай Бурхан минь ээ, надад энэ бүхний талаар бүрэн дүүрэн хариу айлдан соёрхоно уу?
Read more...
 
Хүсэлт
Мэдээ - Сүүлийн үеийн мэдээ
Лхагва, 25 Нохой сарын 2009

1. www.fleischverbot.info/petition  Энэ хүү сайт нь цагаан хоолны дэмждйг 10,000 хүний гарын үсгийг цуглуулах зорилготой юм. Цугласан саналын дагуу Копенхагенд болох олон улсын хуралд "өргөдөл бичиж " барих юм. Та бүхэн санлаа өгөөрэй.

Read more...
 
Дэлхийн байгаль цаг уурын өөрчлөлт ба цагаан хоол
Мэдээ - Сүүлийн үеийн мэдээ
Пүрэв, 19 Нохой сарын 2009

Дэлхийн дулаарал түүний хор уршиг

 

Хүн төрөлхтөнд заналхийлж буй хамгийн аюултай үйл явцын нэг нь дэлхийн дулаарал болж байгааг цаг уур судлалын хүрээлэнгүүд анхааруулж байна. Цаг уур судлаачдынхаар дэлхийн температур өнгөрсөн мянгантай харьцуулахад ихээхэн нэмэгдсэн бөгөөд цаг агаарын энэхүү огцом, хурдацтай  дулаарал нь хүний хүчин зүйлээс ихээхэн шалтгаалж байгаа талаар тэд санал нэгдэж байна.  Дулаарлын энэ өөрчлөлт нь дэлхийд нүүрлэж буй цаг агаарын эрс тэс өөрчлөлтийн нэг шалтгаан болоод зогсохгүй дэлхийн мөс, цасан бүрхүүл хайлснаас далай, тэнгисийн усны түвшин ихээхэн нэмэгджээ. Түүнчлэн дэлхийн хурдацтай дулаарлын нөлөөгөөр Хойд мөсөн далайн мөсний дор хуримтлагдсан асар их  метан хий дэгдэх аюул тулгараад байгаа талаар АНУ-ын Сансар судлалын үндэсний төвөөс (NASA) сэрэмжлүүлж байна. Метан нь далайн гүнд мөстэй холбогдож метан гидрат хэлбэрээр хуримтлагдсан байх бөгөөд хэрэв мөс хайлж усны температур нэмэгдэх буюу мөсний дээрх даралт буурвал метан хий чөлөөлөгдөж агаарт дэгдэхэд эзэлхүүн нь 170 дахин тэлж агаарын метаны хэмжээ үлэмж нэмэгдэн дэлхийн дулааралт илүү эрчимтэй явагдах бөгөөд цаг агаарын энэхүү өөрчлөлтийг тогтоон барих боломжгүй болох ажээ.

Read more...
 
“Бхагавад-гита” намайг эмчилсэн юм.
Нийтлэл өгүүллүүд - Кришнагийн ухамсрын зам мөрд орсон түүхүүд
Лхагва, 18 Нохой сарын 2009

Намайг “Бхагавад-гита” эмчилсэн юм.

1990 онд нөхөр маань надаас салж өөр эмэгтэйтэй нийлэв.  Бид уг нь 19 жил хагас хамт амьдарсан юм л даа. ......

Сэтгэл санааны хямралаас болж би хүндээр өвдөв. Эмч нар эхэндээ намайг эдгээчихнэ  гэж найдаж байсан ч дараахан нь надад: “Хамгийн багадаа хоёр долоо хоногийн дараа, ихдээ хоёр жил болоход та үхнэ. Тийм болохоор та жаахан бэлтгэлтэйхэн  байгаарай” гэв. Сайхан л санаа! “Бэлтгэнэ” гэж юу гэсэн үг вэ? Цагаан тапочки худалдаж авах хэрэгтэй юу? Хэн хүүг маань 18 насанд хүртэл өсгөж бойжуулах вэ? Одоо тэрэнд маань эцэг хэрэггүй. Эцэг нь харин залуухан ганц бие бүсгүйтэй ухаан санаа самуурам хайрын роман бичиж байгаа.

Read more...
 
Утпанна экадеши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Баасан, 13 Нохой сарын 2009

Сута Госвами айлдсан нь: Ай номч мэргэн брахманууд минь ээ, олон жилийн өмнө Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна Шри Экадашийн  өршөөл ивээлт таатай сайхан шинж чанаруудыг тайлбарлаж, энэ ариун гэгээн өдөр нэг бүрт хэрхэн мацаг  барих дүрэм журам, зааврыг тогтоож өгсөн билээ. Ай шилдэг брахманууд минь ээ, экадашийн өдөр барих энэхүү ариун гэгээн мацгийн гарал үүсэл болон  алдар цууны талаар сонсож байгаа хэн бүхэн  энэ материаллаг ертөнц дэх  өөрийн оршнолоо  төгсгөл  болгонгоо  Бурхан Вишнугийн орон тийш шууд одох болно.

Притхын хүү Аржуна Бурханаас  асуусан нь: Ай Жанардана минь ээ, экадашийн өдөр бүтэн мацаг барих эсвэл зөвхөн орой (накта) эсвэл үдэд хоол идэх аваас  ямар ач тустай  байх вэ? Мөн тэрчлэн экадашийн өөр өөр өдрүүдэд ямар журмаар мацаг барьдаг вэ? Энэ бүхний  талаар надад  айлдан соёрхоно уу.

Read more...
 
“Алтлаг” чулуун ваар
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Даваа, 09 Нохой сарын 2009

     Нэгэн газрын эзэн хөрш тосгоны уран дархныг дуудан авч ирээд хэлсэн нь: “За чамд энэ жаахан алтан ембүүг өгье. Түүгээр надад сүү хийж байх ваар хийж өг. Гэхдээ намайг хуурна гэж битгий бодоорой. Ваар алтан байх ёстой шүү. Түүн дээр юу ч бүү холиорой” гэв. Инжаан ч “Тэгэлгүй яахав” хэмээн өчөөд явж одов.

    Уран дархны гарт цэвэр алтан ембүү орж ирвүү үгүй юу түүнийг шуналын сэтгэл эзэмдэв. Ингээд тэрээр түүнээс чимхлэх арга чарга бодож эхлэв. Чингэвч тэрээр хэрэв газрын эзэн мэхэлснийг нь мэдвэл түүнийг шийтгэнэ гэдгийг сайн ойлгож байлаа. Ийм учраас мань эр чулуугаар ваар сав хийгээд жаахан алтаар бүрэв.

Уран дархан ч алтаар бүрсэн чулуун ваараа газрын эзэнд аваачиж өгтөл тэрээр ихэд гайхан: “Чи юу аваад ирэв?”хэмээн асуув.

Read more...
 
Харибодхини экадаши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Мягмар, 27 Тахиа сарын 2009

Брахма бурхан Нарада Мунид хандан хэлсэн нь: Ай хайрт хүү минь ээ, ай мэргэдийн шилдэг нь минь ээ, Бүхний Дээд Бурханд чин бишрэлээр зүтгэдэг мэргэн хүмүүст аугаа их ач тусыг хийгээд дээдийн дээд ангижралыг  хайрлан хүртээдэг болон бүхий л нүглийг устган зайлуулдаг Харибодхини экадашийн яруу алдрын тухай би чамд өгүүлье.

Ай брахмануудын шилдэг нь минь ээ, Ганга мөрөнд угаал үйлдсэнээр хүртдэг ач тус нь  Харибодхини экадаши гэж бий болох үе хүртэл л ач холбогдолтой байсан. Картика  сарын гэрэлтэй хагаст тохиодог энэхүү экадаши нь мөргөлийн газар орон болон далайд угаал үйлдэхээс ч хавьгүй илүү хүчтэй. Энэ ариун гэгээн экадаши нь нүглийг устган зайлуулахдаа Рашасуйя тахилга өргөлийг 100 удаа болон Ашвамедха тахилга өргөлийг 1000 удаа үйлдсэнээс ч илүү хүчирхэг билээ.

Read more...
 
Тэс үсэрсэн тэнэгхэн мэлхий
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Мягмар, 27 Тахиа сарын 2009

     Цөөрөмд нэгэн мэлхий амьдардаг байжээ. Нэгэн удаа түүний хүү цөөрмийнх нь хажуугаар явж өнгөрсөн том зааныг харсан байна. Мэлхийхэн ч ээж рүүгээ яаран гүйж ирээд, хөөрч догдолсноосоо болоод хахаж цацан байж, энэ өдөр ямар аварга том амьтныг харснаа ярьж эхлэв.

-         Үнэн гэж үү? хэмээн ээж-мэлхий гайхаад, - Тэгээд тэр амьтан чинь хир зэрэг том юм бэ дээ?

-         Өө, маш том, танаас хамаагүй том  гэж мэлхийн зулзага хариу өчив.

-           Ийм үү ? гэж ээж- мэлхий өөрийн хэвлийгээ бага зэрэг үлээн хүнхийлгээд, сониучирхав.

-         Өө, үгүй дээ, хамаагүй том!  гэж хүү нь мэтгэв.

-         Тэгээд ийм гэж үү дээ? гээд тэрээр өөрийгөө улам хүчтэй үлээн том болгов.

-         Үгүй, үгүй ээжээ, бүр ч илүү том! гэж жаал нь хариуллаа.

Read more...
 
Рама экадаши
Экадешийн өдрүүд - Экадешийн өдрүүд
Лхагва, 14 Тахиа сарын 2009

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана, ай бүх оршнолыг хамгаалагч минь ээ, Картика (10-11) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ тухай эрхэм нандин мэдлэгийг надад нээн хүртээх ажаам уу.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын дундах арслан минь ээ, Картика сарын харанхуй хагаст тохиодог экадашийг Рама экадаши гэж нэрлэдэг. Тэрээр  хамгийн их нүглийг ч хоромхон зуурт устган зайлуулж, бурханлаг оронд орох зөвшөөрлийг хүртээдэг нэн их өршөөл ивээлтэй билээ. Би чамд түүний түүх хийгээд яруу алдрын талаар айлдъя.

Read more...
 
<< Start < Prev 11 12 13 14 15 16 17 18 19 20 Next > End >>

Results 301 - 320 of 408
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB