|

|
Статистик
Members: 57
News: 507
Web Links: 5
Visitors: 2941836
|
Экадешийн өдрүүд -
Экадешийн өдрүүд
|
Даваа, 17 Хонь сарын 2009 |
Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт үйлүүдийнхээ бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг. Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой. |
Read more...
|
|
Шри Жанмаштами-ийн мэнд хүргэе |
Мэдээ -
Сүүлийн үеийн мэдээ
|
Баасан, 14 Хонь сарын 2009 |
Харе Кришна Та бүхэнд гүн хүндэтгэлээ илэрхийлэе. Өнөөдөр Бурхан Кригна-гийн дэлхий дээр зарлан ирсэн өдөр бөгөөд үүнд тохиолдуудхан 2 номыг та бүхний гар дээр хүргэж байгаадаа таатай байна. 1. АЧАРЬЯ-ВАЙШНАВУУДЫН ДУУНУУД 2. Бурхан Чайтаньягийн сургаал Эдгээр номыг pdf форматтай тавсан бөгөөд танд зарим шүлгэгийг нь уншихад криллийн санскрит галигийн фонт хэрэг болно. Доор байгаа “Фонтийн файл” гэсэн дээр дарж татаж аваад Zip эсвэл Rar-аар задлаад Control Panel-ийн Font хавтас рүү хуулна. Дараад pdf файлаа нэхээд болно. · Фонтийн файл |
|
Арван гурав дахь өглөөний аялал |
Нийтлэл өгүүллүүд -
Өглөөний зугаалга
|
Баасан, 14 Хонь сарын 2009 |
1973 оны арван хоёр сарын 2. Лос-Анжелес орчмын Номхон далайн эрэг. Шрила Прабхупадаг доктор Сингх, Хридайананда дас Госвами, Кришнаканти дас адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Чин бишрэлтэн хүн хүслээс ангид байдаг Шрила Прабхупада: Карми, гьяни, йогч, бхакта нарын ялгааг хэн мэдэх вэ? Хридайананда дас Госвами: Карми нь өөрийн бүдүүлэг мэдрэхүйнүүдээ хангахыг хүсч байдаг. Гьяни нар нарийн ухаанаа хангахыг буюу өөрөөр хэлбэл цэцэрхийлсэн гүн ухаанд автдаг байхад харин йогч нь орчлонг өөрийн ид шидийн хүчний тусламжтайгаар удирдан залахыг хүсч байдаг. Шрила Прабхупада: Энэ бүгд цөмөөрөө материаллаг чадварууд. Хридайананда дас Госвами: Харин бхактад материаллаг хүсэл байдаггүй. |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Дуу, яруу найраг
|
Пүрэв, 06 Хонь сарын 2009 |
Бурханы Бодгалийг харах гэж Буурал Гималайг зориод хэрэггүй Үнэмлэхүй Үнэнийг олох гэж Үүргэвч таяг шүүрээд хэрэггүй Зүүдлээд хүрэмгүй алсад гэвч Зүрхэн тушаа минь заларч бий шүү Сэтгээд барамгүй тэртээд гэвч Цээжин дотор минь морилж бий шүү |
Read more...
|
|
Пудрада (Павитраропани) экадеши |
Экадешийн өдрүүд -
Экадешийн өдрүүд
|
Бямба, 01 Хонь сарын 2009 |
Юдхиштхира Махаража айлтгасан нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу. Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн мориор тахилга өргөл өргөж байгаатай адил ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя. |
Read more...
|
|
Арван хоёр дахь өглөөний аялал |
Нийтлэл өгүүллүүд -
Өглөөний зугаалга
|
Лхагва, 29 Морь сарын 2009 |
1973 оны таван сарын 17. Чевиот-Хиллз цэцэрлэгт хүрээлэн, Лос-Анжелес. Шрила Прабхупадаг доктор Сингх, Карандхара дас адхикари болон бусад шавь нар дагалдан явна. Йогийн зэвсэг Шрила Прабхупада: Та энэ мананг арилгачих зүйл хийж чадахгүй. Эрдэмтэд хөнгөн хуумгай, хуумгай хэдэн үгээр тэр бол ийм тийм химийн элементүүдээс тогтоно хэмээн ярьж манан гэж юу болох талаар тайлбарлацгаадаг.(Инээв) Гэвч тэд түүнийг сарниаж чадахгүй. Д-р Сингх: Тэд манан хэрхэн үүсдгийг тайлбарлаж чадна. Шрила Прабхупада: Тэд тайлбарлаж чадна. Би ч тайлбарлаж чадна. Гэвч энэ бол тийм том ололт амжилт биш. Эрт дээр цагт, ведийн дайны үед брахмастра хэмээх атомын зэвсгийг ашиглаж байсан. Түүнээс хамгаалахын тулд эсрэг талын арми нь түүнийг ус болгон хувиргах тийм зэвсгийг ашиглаж байв. Гэвч өнөө цагт ийм эрдэм ухааныг хаанаас олж болох вэ? |
Read more...
|
|
Зурхайн нийтлэл -
Зурхайн нийтлэл
|
Мягмар, 21 Морь сарын 2009 |
Судаша Врата нь Нарайаны Бурханы гэргий Лакшми охин тэнгэрт зориулсан эртний зан үйл юм. Врата буюу зан үйлийг хийж эхлэх өдрийг Жаганнатха Пуригийн удам дамжсан зурхайч Санжайа Ратх маш няхуур сонгож олсон. Мригашира сарын Пүрэв гариг нь, гариг эрхсийн нөлөөг өөрчлөх төдийгүй мөн Шри Лакшмигийн адсилалаар хүний ерөнхий кармаг өөрчлөх энэ вратаг эхлэх хамгийн тохиромжтой өдөр. Энэ сарын Пүрэв гариг бүрт мацаг барьж, Лакшми тэнгэрийн залбирлын хамтаар Махалакшмид мөргөл хүндэтгэлээ өргөх хэрэгтэй. Энэ врата нь Таны санхүүгийн байдал болон амьдралын тань өөр бусад нөхцөл байдлуудыг бүрэн өөрчлөх чадвартай. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд илүү таатай нөлөө үзүүлдэг гэж тооцдог. Учир нь энэ нь тэдэнд тэгш сайн гэр бүл болон амьдралын хань ижилтэйгээ сайн харьцаатай байх боломжийг хайрлана. |
Read more...
|
|
Бхагавада-гитагийн Оршил лекц /төгсгөл хэсэг/ Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Мягмар, 21 Морь сарын 2009 |
1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Чин бишрэлтэн: “Үүнийг Шанкарачарйа болон Шри Чаитанйа Махапрабху гэх мэт аугаа багш нар зарлан мэдэгдсэн байдаг. Энэтхэгт Ведийн мэдлэгийн олон нэр хүндтэй хүмүүс байдаг хийгээд тэд бүгд Шри Кришнаг Бурханы Дээд Бодгаль гэж жинхэнэ ёсоор хүлээн зөвшөөрдөг. Тийм болохоор бид Бурханы Дээд Бодгалийн заан чиглүүлсэн Бхагавад-гита байгаа төрхөөрөөг хүлээн авч байна...”. Прабхупада: Энд чухал сэдвийг хөнджээ. Нэгэн удаа би алхаж яваад жуулчны баазын нэгэн зарлалыг харсан. Энэтхэгт. ... тийм гайхамшигтай газар нутгийг олж харж чадна. Гайхамшигтай газар нутаг. Ямар ч гэлээ би Картиккйеагаас асуулаа. “Энэтхэгийг маш гайхамшигтай гэдэг үү? ” гэхэд тэрээр “Тиймээ” гэж хариулсан юм. Ямартай ч гэлээ Энэтхэг бурханлаг соёлын өлгий нутаг гэж тооцогддог. |
Read more...
|
|
Бурханы Өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадагийн Бхагавада-гитагийн оршил хэсгээр хийсэн лекц |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Мягмар, 07 Морь сарын 2009 |
1968/11/23 Лос-анжелес, Бхагавад-гита 2.8-12 Прабхупада: Хэн нэг нь гарч ирээд Бхагавад-гитаг унш. Чи унших уу? Нааш ир. Макмиллан компаниас гаргасан манай хэвлэл Бхагавад-гита. Чин бишрэлтэн: Хаанаас унших вэ? Прабхупада: Оршил Чин бишрэлтэн: Бхагавад-гита анх айлдсан төрхөөрөө номын оршил. нама ом вишну падаяа кришна-прештхаяа бху-тале шримати бхактиведанта свамин ити намине "Бхагавад-гита нь мөн Гитопанишад гэж алдаршсан. Энэ бол Ведийн мэдлэгийн охь нь бөгөөд Ведийн утга зохиол дахь хамгийн чухал Упанишадуудын нэг. Бхагавад-гитад өгсөн маш олон тайлбарууд байдаг бөгөөд өөр нэг хувилбарыг дараахь шаардлагын улмаас гаргах болсон юм. Нэгэн америк эмэгтэй надаас Бхагавад-гитагийн англи орчуулгыг гаргахыг санал болгосон юм. |
Read more...
|
|
Маха-прасад түүний хүч чадлын тухай |
Бхакти йога -
Бхакти йога
|
Мягмар, 07 Морь сарын 2009 |
Маха-прасадын хүчин чадлын тухай Шрутакирти прабху Шрила Прабхупадатай байнга л хамт аялдаг байлаа. Нэгэн удаагийн онгоцоор аялах аяллын үедээ тэд мури буюу жирийн цагаан будаа идэж явав. Идэж дуусаад тэрээр хоолоо Шрутакиртид өгсөн бөгөөд тэр ч түүнийг цааш нь хоёр хувааж, түүнийг өөрийн найз Парамахамса Свамитай хамт хуваан хүртэв. Энэ үед хажуугаар нь онгоцны үйлчлэгч эмэгтэй явж таарав. Прабхупадын хооллож буй хоёр шавь дээр хүрч очоод тэрээр: - Энэ чинь юу вэ? хэмээн гайхан асуув. Тэд ч: - Зүгээр л цагаан будаа гэж хариуллаа. - Өө! Гэхдээ их сайхан харагдаж байна шүү! гэснээ гэнэт тэдний тавган дээрхи будаанаас шууд идэж эхлэв. Чин бишрэлтнүүд ч үйлчлэгч эмэгтэй тэдний хоолыг булаан авлаа гээд юу хийхээ ч мэдэхгүй байлаа. Мөн үүний хамт тэр бол Прабхупадын маха-прасад байсан шүү дээ. Үйлчлэгч бүсгүй ч: “Их амттай юм” гээд цааш явж одов. |
Read more...
|
|
| | << Start < Prev 11 12 13 14 15 16 17 18 19 20 Next > End >>
| Results 321 - 340 of 408 |
 |

|
|
|