spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

БУРХАН БУДДА, ШАНКАРАЧАРЬЯ НАР ЮУНЫ ТУЛД ЗАЛАРСАН БЭ?
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Пүрэв, 12 Туулай сарын 2018
Хүн адгуус амьтныг алж хөнөөхөө зогсохгүй бол тэрээр шашин болон  Бурханыг танин ойлгож чадахгүй. Энэ нүгэл хилэнц нь түүнд саад болно. Бурхан Будда нь хэдийгээр Кришнагийн хувилгаан ч гэлээ тэрээр Бурханы тухай юу ч яриагүй. Учир нь  ялгаагүй, хүмүүс түүнийг ойлгохгүй байх байсан. Тэрээр  ганц л зүйлийг буюу адгуус амьтдыг алж хөнөөх явдлыг зогсоохыг хүссэн.
Read more...
 
БЯЦХАН ХОШИГНОЛ
Нийтлэл өгүүллүүд - Бишрэлтэн
Пүрэв, 12 Туулай сарын 2018

Ням гаригийн орой прасад тараах үе.

-Прабху, Та дахиад нэмэх үү?

-Үгүй ээ, баярлалаа. Би зургаагаас хойш иддэггүй.

Read more...
 
ШРИЛА ПРАБХУПАДЫН ЗАРЧИМ
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Пүрэв, 12 Туулай сарын 2018

Би сахиулсан тэнгэрүүдэд мөргөх болон имперсонализм үзлийг, ерөөсөө  Кришнад өөрийгөө бүрэн даатгадаггүй бүх үзлийг нээлттэйгээр шүүмжилдэг Энэтхэгийн цор ганц хүн. Тиймээ, энэ үнэн. Миний Гуру Махараж(номын багш) өөрийн номлолдоо хэзээ ч эвлэрэх үзлийг баримтлаж байгаагүй. Би ч тэгэхгүй, миний шавь нарь ч ингэх ёсгүй.

Read more...
 
ХЭН НЬ ХУУЛИЙГ ЗӨРЧИЖ БАЙНА ВЭ?
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Пүрэв, 12 Туулай сарын 2018

Нэг шавь нь Шрила Прабхупадад, түүний номлол явуулахаар зэхэж буй африкийн нэг улсад төр засаг нь ном хилээр оруулахыг хориглодог, үүнийг контрабандын(тус улсын зөвшөөрөлгүйгээр бараа бүтээгдэхүүн хилээр нэвтрүүлэх) гэмт хэрэг гэж тооцдог бөгөөд ялангуяа шашны номуудыг бол бүр ч хориглодог хэмээн гомдол мэдүүлэв.

Тэгэхэд нь Шрила Прабхупада түүнээс: “Тэд тэгвэл юу оруулахыг зөвшөөрдөг юм бэ? Тийш нь юу оруулвал болох вэ?” гэж асууж. Хариуд нь шавь, “Үгүй яахав, бүх төрлийн бүтээгдэхүүнүүд, жишээ нь хуурай сүү” гэж хариулав. Шрила Прабхупада: “Хуурай сүү гэнээ?! Сайн байна! Нилээд хэсэг хуурай сүү авч, сүүг нь савнаас гаргаад оронд нь хайрцаг болгонд “Бхагавад-гита”-г хийгээд тийш нь нэвтрүүл. Тэгээд тэнд түгээ” хэмээн хэлж гэнэ.

Read more...
 
СҮНС ШИЛЖИХ ҮЙЛ ЯВЦ
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Мягмар, 13 Бар сарын 2018

Майк Робинсон(Лондонгийн радиогийн сурвалжлагч): .. Тэгэхээр ямар нэг шашныг шүтэх ёстой гэж үү? Хүн заавал Кришнагийн бишрэлтэн болох ёстой юу?

Шрила Прабхупада: Хэргийн учир шашинд биш. Энэ бол шинжлэх ухаанч зүйл. Та сүнсний мөн чанартай амьд бодгаль. Гэвч материаллаг болзолт байдлаас болж материаллаг байгалийн хуулиудын нөлөөнд автсан. Ийм учраас та христийн шашинд, би индуизмд итгэж болох ч энэ нь та өтлөж хөгшрөөд би өтлөж хөгшрөхгүй гэсэн үг биш. Бид өтлөж хөгшрөхүйн ухааны талаар ярьж байна. Энэ бол байгалийн хууль. Та христ шүтлэгтэн болохоор өтлөнө, харин намайг  индуизм шүтлэгтэн болохоор  өтлөхгүй  гэж бодох хэрэггүй. Бүгд л өтлөж хөгширнө. Үүн шиг байгалийн хууль хэн ямар шашныг шүтэж байгаагаас үл хамаарч бүгдэд нь адилхан үйлчилдгээрээ  үйлчилсээр байх болно.

Read more...
 
ТАНЫ ХҮҮХЭД ХААНААС ИРДЭГ ВЭ?
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Мягмар, 13 Бар сарын 2018

Хүүхдүүд Орчлонгийн янз бүрийн түвшингээс нааш ирдэг. Тэднийг гурван төрөлд хувааж болно: доод, дунд, дээд ертөнцийн гэж.

Амьд бодгалиудыг ямар түвшнээс ирснийг нь хэрхэн  тодорхойлох вэ?

Read more...
 
ТӨМӨР ЭРИНИЙ АЛТАН АВАТАР ШРИ ЧАИТАНЬЯ МАХАПРАБХУ
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Баасан, 02 Бар сарын 2018

...Махапрабху – энэ бол Кришна. Тэрээр Кришнагаас ялгаагүй. Гэвч өөр төлөвт оршдог. Кришна, Махапрабхугийн дүрээр морилон ирсэн нь, Кришнад өөрийгөө хэрхэн даатгах аргыг бидэнд заан сургахуйд оршиж байсан юм.

намо маха ваданаяа

кришна према прадаяа те

кришнаяа кришна-чаитанья

намне гаура-твише намаха

 

Рупа Госвами энэ пранама мантрагаараа Гаурангад хандан залбирал өргөжээ. Маха-ваданаяа нь хамгийн харамгүй, өгөөмөр хувилгаан Шри Кришна Чаитанья гэсэн утгатай. Яагаад? Яагаад гэвэл Кришна-према-прадаяа те – Тэрээр кришна-премаг (Бурханыг хайрлах хайр) түгээдэг. Кришна анхдагч дүрээрээ энэ дэлхийд морилохдоо кришна-премаг түгээгээгүй. Тэр түүнийг далдын далд, батаас бат, бөхөөс бөх цоожоор цоожилж орхисон. Нэг хайрцгийг нөгөөд нь хийгээд, түүнийгээ гурав дахид нь хийгээд, гурав дахийг нь дөрөв дэхид нь хийгээд гэх мэтчилэн. Премаг ийн цоожилсон. Кришна премаг түгээгээгүй. Тэр түүнийг бат бөх цоожнуудтай олон тооны хайрцагнуудад хийгээд бат найдвартай нуусан.

Read more...
 
“УС ЗӨӨДӨГ САГС”
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Баасан, 02 Бар сарын 2018

Настай тариачин эр уулын мухарт, бяцхан ач хүүгийн хамт амьдрах ажгуу. Өглөө бүр өвөө нь эртлэн босч, гал тогооныхоо ширээний ард суун, Бхагавад-Гитаг уншина. Ач хүү нь ч өвөөгөө чадахаараа дуурайхыг хичээнэ.

Нэгэн удаа ач нь өвөөгөөсөө: “Өвөө! Би Бхагавад-гитаг яг л тан шиг уншихыг хичээдэг ч бараг юу ч ойлгодоггүй. Ойлгосон жаахан зүйлээ номоо хаамагц мартчихдаг. Бхагавад-гитаг ингэж уншсаны ач тус гэж байна уу?” хэмээн асуужээ.

Өвөө нь яаралгүйхэн пийшиндээ нүүрс хийгээд жаалхүү рүү эргэн: “Май, энэ сагсыг аваад гол руу явж ус аваад ир” гэжээ.

Жаалхүү ч өвөөгийнхөө хэлснээр ус авахаар явсан ч сагсанд хийсэн ус  гэртээ харихаас нь өмнө асгарч орхижээ. Өвөө нь инээмсэглэн: “Дахиад явахдаа арай хурдан явах хэрэгтэй шүү” гэв. Ач хүү ч дахин оролдоод үзэхээр гол руу харайлгажээ.

Read more...
 
ХАМГИЙН ЧУХАЛ ХОЁР ХҮСЭЛ (сургамжит, хошин өгүүлэл)
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Ням, 11 Үхэр сарын 2018

Нэгэн сүмд гурван брахмачари амьдардаг байсан агаад Шүтээндээ дуулж өгөх их дуртай байжээ. Тэдний нэг нь каратал(дэншиг), нөгөө нь мриданг(бөмбөр), гурав дахь нь фисгармон хөгжим дээр тоглодог байж. Нэг орой манай гурав Шүтээнийхээ өмнө гайхамшигтай бхажан дуулж байтал киртаны яг оргил үед нь онгод хөөрөлдөө болсон уу мридангаа цоо цохиж орхисон бөгөөд киртан ч зогслоо. Урам хугарсан гурав Шүтээн рүүгээ харж: “Ай Бурхан минь, Танд бидний дуулах таалагдсангүй гэж үү дээ?” хэмээн бодоцгоов. Тэд үнэн сэтгэлээсээ харамсаж байсан тул Шүтээн Бурхан нь тэссэнгүй тавцангаасаа буун ирээд:

      -Бүү сэтгэлээр унацгаа! Та нарын дуулах үнэхээр сайхан байсан бөгөөд өмнө нь би хэзээ ч сонсож байсангүй. Би та нарт сэтгэл дүүрэн ханамжтай байгаа болохоор та нарын дурын хүслийг тань биелүүлье!   - гэжээ.

Read more...
 
ӨВЧЛӨЛҮҮД БА ТҮҮНИЙ ӨНӨӨДРИЙН ШАЛТГААН (2-р хэсэг)
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Даваа, 15 Хулгана сарын 2018

Халдварт өвчин  - цухалдуу, яхир зан, гомдол, уур хилэн, харамслаас

Ханиад – өөртөө бүхний анхаарлыг татах гэсэн хүслээс

Өвдөгний өвчин – бардамнал, зөрүүд зан, бууж өгдөггүй, уян хатан биш чанар, айдсаас

Цусны даралт ихсэх – шийдэгдээгүй архаг хууч, сэтгэл санааны хүнд асуудал проблемуудаас

Цусны даралт багасах – хүүхэд насанд хайр, халамж дутсанаас. Уруу дорой, гутранги үзлээс

Сарын тэмдгийн тэнцвэрт бус байдал- өөртөө уурлах, зарим эмэгтэй хүнд эсвэл бүх эмэгтэйчүүдэд атаархах атаархлаас

Хоол боловсруулалт муудах – адгуусны чанартай айдас, амар тайван бус байдал, байнгын үглэх, хэрүүл хийхээс

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Results 41 - 60 of 408
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB