spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Цаг хугацаанаас ангид орших соёл” цуврал лекц №4
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Бямба, 27 Бич сарын 2008

 Бхакти йогийг хэрхэн хэрэгжүүлэх вэ 

 

Одоо би Та бүхэнд бхакти-йогийг бодит байдалд хэрхэн хийж гүйцэтгэх талаар ярья.

Энэ бол онцгой мэдлэг ухаан юм гэдгийг үүнийг анх удаа уншиж байгаа болон, энэ талаар урьд өмнө бага сага сонирхож эхэлсэн хэн бүхэн мэдэх нь чухал. Юуны өмнө - энэ туйлын төгс эрдэм ухаан юм.

Хүн бүхэнд өөрийн гэсэн мэдээллийн талбар байдаг. Хэрвээ Та хэн нэгний мэдээллийн ийм талбарт өөрийн мэдээллээр нэвтрэн орохыг оролдон хандвал тэд хоорондоо эс тохирч, зохицохгүй байдал бий болно. Үүний үр дүнд юу болох вэ? Тэнд нэг ёсондоо “ Тэсрэлт “ бий болно. Еүсүсийг цовдлох үед чухамдаа яг ийм тэсрэлт болсон юм.

Read more...
 
Мөнхийн цэнгэл жаргалын эх булаг /2-р бүлэг/
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Баасан, 19 Бич сарын 2008

Эхийн хэвлийдээ залран байгаа Бурхан Кришнад хандан

сахиулсан тэнгэрүүд залбиралаа өргөсөн нь

            Камса хаан зөвхөн Йаду, Бходжа болон Андхака удмынхныг болон Шурасена хааны эзэнт гүрнийг түрэмгийлэн эзэлсэн төдийгүй бусад бүхий л демон хаад Праламба, Бака, Чанура, Тринаварта, Агхасура, Муштика, Аришта, Двивида, Кеша, Дхенука болон Путана шуламтай холбоо сүлбээ тогтоосон. Тэр цаг үед Джарасандха Магадха (одоогийн Бихар муж улс)  мужийн хаан байв. Ийнхүү Камса Джарасандхагийн ивээлийн доор өөрийн чадварлаг бодлогын ачаар тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг хаант улсыг байгуулан бэхжүүлэв.

Read more...
 
“Цаг хугацаанаас ангид орших соёл” цуврал лекц №1
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Бямба, 13 Бич сарын 2008

Мөнхийн мэргэн цэцэн Ведийн эрдэм ухаан

Ведийн сургаал нь орчин үеийн  материалист эрдэмтдийн  хүлээн зөвшөөрсөнөөр  манай гаригийн хамгийн  эрт дээр үеийн  сургаал номлол юм. Тухайлбал, Риг-Ведийн  анхны сурвалж нь МЭӨ 6500 жилийн үед, дээр нь 2000 жилийг  нэмбэл, нийлээд  8500 жилийн өмнө бий болсоныг баталж байгаа юм. Гэтэл Ведийн өөрийн нь бичээс  5000 жилийн өмнө бичигдсэнийг тодорхойлж байгаа юм. Харин энэ цаг үеийг хүртэл  брахма-шабдын  хэлбэрээр буюу брахмануудын хүрээнд амаар дамжин ирсэн байна.

Брахман  гэдэг нь  оюун ухааны хувьд гэгээрсэн   хүмүүсийн дээд хүрээ юм. Энэхүү  брахманууд  нь  тодорхой авьяас чанарыг эзэмшсэн бөгөөд  ведийн бүх сургаалыг  зөвхөн нэг удаа  сонсоод л цээжлэх чадвартай байжээ.  Орчин цагт бид энэ чадвараа алдсан бөгөөд бага хэмжээний текстийг ч амархан цээжлэх чадваргүй болжээ.

Read more...
 
“Цаг хугацаанаас ангид орших соёл” цуврал лекц №2
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Даваа, 08 Бич сарын 2008

 

Дахин төрөл  олох ба Кармын хууль

 

Өнөөдөр би Та бүхэнд “Бхагавад Гита” болон “Шримад Бхагаватам” зохиолуудаас зарим нэг шүлгийг сонирхуулъя .”Бхагавад Гита ” бол бурханлаг амьдралын цагаан толгой юм.Энэ зохиолыг олон эрдэмтэд сайшаан үзэж гүн ухааны ихэд алдаршсан аугаа суурь шастир гэж хүлээн зөвшөөрдөг .Альберт Эйнштейн өөрийн бүхий л нээлт , бүтээлүүдээ энэхүү шастир дээр тулгуурлан хийж байсан байна. Л.Н.Толстой мөн л энэ бүтээлийн нөлөөн дор “Дайн ба Энх ” алдарт романаа туурвисан юм.Энэ тухай өгүүлсэн олон гар бичмэл тэдний өдрийн тэмдэглэлүүдэд хадгалагдан үлджээ.

Read more...
 
Өнгөрсөн, одоо, ирээдүй
Зурхайн нийтлэл - Зурхайн нийтлэл
Бямба, 23 Хонь сарын 2008

Хэрмэл номлогчийн өдрийн тэмдэглэл” номын 6-р ботиос

Хорьдугаар бүлэг  (2005 оны арван нэгдүгээр сарын 9-15)

Indradyumna Swami.jpg


Вриндаванаас Өрнийг зүглэн хөдлөхийн өмнө би Прахлада дасад Ражастан дахь нэр алдартай Шүтээн болох Шри Натхажаас даршан авахыг хүсэж буйгаа хэлэв. Энэ Шүтээн нь Бурхан Чаитанйаг ч залрахаас өмнө одоогоос таван зуу орчим жилийн тэртээ Говардхан ууланд аугаа чин бишрэлтэн Мадхавендра Пуригийн олж байсан тэр Шүтээн билээ. Хожим нь Шүтээнийг Вриндаванаас одоогийн Удайпур хотын ойрхонтой орших Натхдварт зөөж аваачсан юм.

 

Read more...
 
Мөнхийн цэнгэл жаргалын эх булаг /3-р бүлэг/
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Ням, 24 Хонь сарын 2008

Кришна Бурханы морилон залрахуй

Газар дэлхий дээр хаанчилж байсан хаад манай гариг— дэлхийн дааж тэсвэрлэх хир хэмжээнээс хэтэрсэн их цэргийн хүчинг хуралдуулсан тийм цаг үе байлаа. Тэдгээр хаад бол үнэн хэрэгтээ хааны хувцас өмсгөл бүхий демонууд байсан. Тэр цаг үед дэлхий бүхэлдээ тайван бус байдалд орсон тул газар дэлхийг удирдан захирагч охин тэнгэр Бхуми тэдгээр хаадын зүгээс өөрт нь учруулж байгаа аюул занал, гай зовлонгийн талаар мэдүүлэхээр Брахма тийш зорин одов.

Read more...
 
Эргэн төрсөн нь
Нийтлэл өгүүллүүд - Шинжлэх ухааны баримт
Пүрэв, 14 Хонь сарын 2008

Орчин үеийн шинжлэх ухаанд дахин төрөлтийн гайхалтай үзэгдлийн бодитойг нотолсон хангалттай олон баримт нотолгоо хэдийнээ хуримтлагджээ. Өнөөдөр манай сонины уншигч та бүхэнд өөрийн урьд төрлөө маш тод санадаг цөөн хүмүүсийн нэгд тооцож болох эгэл бус нэгэн эмэгтэйн тухай гайхалтай өгүүллийг толилуулах гэж байна.

Read more...
 
Бид их болгоомжтой байх ёстой
Нийтлэл өгүүллүүд - Хоол
Даваа, 18 Хонь сарын 2008

Бидний идэж буй зүйлийн талаар буюу бидний биеийг юу бүрдүүлж байна вэ?

Энэ бүхэн бидний бие болоодч зогсохгүй бидний ухамсарт шууд нөлөөлөх болно. Бид айж зовоосон зүйлсийг өөрийн биеийн нэгэн хэсэг болгоод түүнийгээ соёл хэмээн бардамнах нь тэнэглэл билээ. Хамгийн гол нь бид эрүүл ухаанаар цаад утга учирыг нь сайн тунгаах хэрэгтэй билээ. Өөрийнхөө махтай танилц нэртэй вэб сайтийг үзнэ үү.

http://veg-tv.info/Meet_your_Meat

 
<< Start < Prev 21 Next > End >>

Results 401 - 408 of 408
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB