|

|
Статистик
Members: 57
News: 507
Web Links: 5
Visitors: 2938729
|
ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УТГА УЧИР (Эдийн засгийн талаасаа) |
Нийтлэл өгүүллүүд -
Хоол
|
Лхагва, 21 Могой сарын 2017 |
Хүмүүс гол хэрэглээ болсон мах болон үр тариагаа гарган авахын тулд мал сүргийг өсгөж үржүүлдэг. АНУ-ын ХАА н яамны мэдээлснээр Америк улсын үйлдвэрлэж буй нийт үр тарианы 90 орчим хувийг тэжээмэл амьтад болох гахай, үхэр, хонь, тахиа гэх мэтийн тэжээлд зарцуулдаг ажээ. Мах гарган авахын тулд үр тариаг ашиглах нь дэндүү ухаалаг бус алхам юм. АНУын ХААн яамны нотлож байгаагаар, нэг килограмм мах гарган авахын тулд 16 килограмм үр тариагаар мал сүргээ тэжээдэг гэжээ. Баян чинээлэг улс орнууд мал сүргээ үр тариагаар тэжээдэг төдийгүй, ядуу буурай улс орнуудаас худалдан авдаг уургаар баялаг бүтээгдэхүүнээр тэжээдэг аж. Хоол хүнс тараах газар зүйн мэргэжилтэн Георг Боргстрём, африкийн газрын самарны(газрын самар нь уургийн агууламжаараа махнаас дутдаггүй) гуравны нэгийг Баруун Европын мал сүрэг болон шувуудын тэжээл болгон ашигладаг гэсэн байна. Ядуу буурай хөгжилтэй орнуудад хүн жилд дунджаар 200 кг орчим үр тариа хэрэглэдэг ба түүний дийлэнхи нь хоол хүнсэнд агуулагддаг бол хоол хүнсний мэргэжилтэн Лестер Брауны үзэж байгаагаар дундаж европ, америк хүн жилдээ 1000 орчим кг үр тарианы бүтээгдэхүүн хэрэглэдгээс 90 орчим хувь нь малын тэжээлд зарцуулагддаг гэжээ. Ийм мэт баримтууд нь дэлхий дээрхи өлсгөлөнгийн асуудал бол хиймлээр бий болсон гэдгийн баталгаа болно. |
Read more...
|
|
ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УЧИР (Карма буюу үйлийн үр талаасаа) |
Нийтлэл өгүүллүүд -
Хоол
|
Лхагва, 21 Могой сарын 2017 |
Карма хэмээх санскрит үг нь “үйл” гэсэн утгатай ба энгийнээр ойлгоход ямар ч материаллаг үйл нь өөртөө үр дагаврыг дагуулдаг бөгөөд энэ нь хүнийг материаллаг ертөнцөд уядаг. Хэдийгээр кармын тухай ойлголт нь дорнын гүн ухааны ойлголт авч Барууны олон хүмүүс кармын хуулийг цаг хугацаа, таталцлын хүч гэх мэт байгалийн суурь, хэн ч зөрчишгүй хууль гэдгийг ойлгож эхэлж байна. Бидний үйл бүхэн өөртөө тодорхой үр дагаврыг дагуулдаг. Кармын хуулиар бол хэрэв бид өөр бусад амьтдад өвдөлт, зовлонг учруулвал бид тэр хэмжээгээр зовлонг амсах болно. Энэ нь дан ганц хүнд ч биш нийгэмд бүхэлд нь хамаатай. Яаж карма нь дайн дажинд хүргэдэг болохыг ойлгуулахын тулд энгийн нэг жишээг Ведүүдэд иш татсан байдаг. Заримдаа хулсан ойд хулсны мөчир хоорондоо үрэлдсэнээс болж түймэр гардаг. Гэвч түүний гарсан жинхэнэ шалтгаан нь мод биш, түүнийг ганхуулагч салхи байдаг. Мод бол зүгээр л түүний дамжуулагч. Үүнтэй адилаар кармын хуулийн ойлгоц дээр үндэслэн, тэдний хооронд цөмийн дайны түймрийг асаах жинхэнэ буруутан нь Нэгдсэн Улс ч биш, ЗХУ ч (хуучнаар) биш юм гэсэн дүгнэлтэнд хүрч болно. Жинхэнэ шалтгаан бол гэм зэмгүйдэлхийн оршин суугч мэт царайлсан нөхдийн хураан хуримтлуулсан кармын үл мэдэгдэм салхи билээ. |
Read more...
|
|
АЛТНЫ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЭХ ҮҮСВЭР |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Пүрэв, 18 Луу сарын 2017 |
Жунагадхийн хөдөө аж ахуйн их сургуулийн судлаачид (энэтхэгийн Гужарат муж) гир үүлдрийн үхрүүдийн шээсэнд алт байгааг олж илрүүлсэн тухай Indian Express сайт мэдээлжээ. Гирийн үнээд нь Гужарат мужийн Гир дүүргийн нэрээр нэрлэгдсэн үнээдийн удам юм. Судлаачид хромат-масс-спектрометрийн хийн аргыг ашиглан энэ дүгнэлтэд хүржээ. Профессор Балу Голакиагаар ахлуулсан шинжлэх ухааны судлагааны багийн ахлагчдын мэдэгдэж байгаагаар нэг литр үхрийн шээсэнд гурваас арван милиграмм алт агуулагдаж байна хэмээн мэдээлсэн байна. Гэхдээ алтыг шээсийг талстжуулах аргаар гаргаж авсан ажээ. “Өнөөдрийг хүртэл бидэнд үхрийн шээсэнд алт байдаг болон түүний эмчлэн анагаах хүч чадлын тухай эртний эх сурвалж судар болох Атхарва Ведийн мэдээлэл байсан билээ. Үүнийг батлах нягт няхуур судлагаа шинжилгээний үр дүнд бид дараахь дүгнэлтийг гаргалаа. Бид 400 орчим гир үнээдийн шээсэнд шинжилгээ хийсэн ба тэндээс алт агуулагдаж буйн ул мөрийг олсон юм” – гэж профессор Голакиа мэдэгджээ. |
Read more...
|
|
ҮНЭЭГ ХАЙРЛАДАГ ХҮНИЙГ БУРХАН ХАМГААЛЖ БАЙДАГ |
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Пүрэв, 18 Луу сарын 2017 |
Куба Улсад үнээг алах хориотой! Үнээг алсан эдгээдэд хүн алснаас илүү буюу шоронд 15 жил хорих ял оноодог. Куба улсын үнээнүүд зөвхөн сүү саахад ашиглагдаж, байгалийнхаа үхлээр үхнэ. Ресторануудад үхрийн мах байх боловч түүнийг АНУ-аас экспортолдог. |
Read more...
|
|
Нийтлэл өгүүллүүд -
Сонирхолтой
|
Лхагва, 26 Туулай сарын 2017 |
Гонконгийн мал нядалгааны газруудын нэгэн дээр ердийн л нэг ажлын өдөр үргэлжилж байлаа. Гэтэл нядлуулах ээлжээ хүлээж байсан нэгэн бух гэнэт өвдөг дээрээ сөхрөн унаад уйлж гарчээ. Энэхүү уйлагч бухын түүх нядалгааны газрын ажилчид тэр том сүрлэг амьтныг нядлах цех рүү хөтлөх үед болсон байна. Тэднийг цех рүү дөхөн ирэх үед бух гэнэт урд хоёр хөлөө нугалан сөхрөн унасан ба нүднээс нь нулимс яг л үерийн ус шиг асгарч байсан аж. “Бухыг нүдэндээ айдас, гунигтайгаар уйлж байхыг хараад би бүр дагжтал чичирч эхлэсэн. Тэгээд би бусад ажилчдыг дуудсан бөгөөд тэд ч энэ явдлыг хараад маш ихээр алмайран гайхацгаасан. Бид бухыг татаж, чангааж, чирж, гулдарч, түлхсэн боловч тэр огт хөдлөхийг хүсэхгүй байлаа. Тэр бух зүгээр л хэвтчихээд, уйлаад л, уйлаад л байсан. Тэр үед миний бүх биений шар үс өөрийн эрхгүй боссон шүү. Тэр бух яг л хүн шиг аашлаж, аяглаж байсан болохоор арга ч үгүй бизээ. Хэрхэхээ мэдэхээ больсон бид бие биен рүүгээ харцгаалаа. Байдлыг ажихад тэнд байгчдаас хэн нь ч түүнд гар хүрч чадахгүй нь ойлгомжтой болсон байлаа”. |
Read more...
|
|
ЦАГААН ХООЛ ИДЭХИЙН УТГА УЧИР (Ёс суртахууны талаасаа) |
Нийтлэл өгүүллүүд -
Хоол
|
Лхагва, 19 Туулай сарын 2017 |
Олон тооны үзэл онолоос цагаан хоолны ашиг тусын тухай хамгийн чухал аргумент бол ёс суртахууны үзэл юм. Ийм ёс суртахууны үзлээр цагаан хоолтон бологсод нь, өөр бусад амьд амьтад нь хүнийхтэй адил эмоцитой, мэдрэмжтэй гэдэг нотолгоог үндэс болгодог. Ийм итгэл үнэмшил нь хүнийг өөрийн үйл хэрэгтээ илүү анхаарал болгоомжтой байлгаж, өөр бусад амьд амьтдад зовлон зүдгүүрийг учруулахгүй байхыг хичээдэг. Эртний нэрт математикч Пифагор: “Ах дүүс минь ээ, өөрийн бие махбодио нүгэлт хоол ундаар бүү бохирдуулаач. Бидэнд улаан буудай байна, бидэнд алим байна. Тэдний хүнд, жинтэйгээс болж алимны мод хүртэл бөхийн унжсан байдаг. Мөн сайхан амтат усан үзэм байна. Мөн гал дээр бэлтгээд идэж болох цэвэр шинэхэн ургамал, хүнсний ногоод байна. Үнэр танар нь анхилан үнэртэх сүү, зөгийн балыг ч хэлэх хэрэгтэй. Дэлхий маань бидэнд цэвэр сайхан хоолыг өргөн барьж, өөрийн эрдэнэсээ харамгүйгээр өргөн барьж, биднийг цусны үнэр үл шингэсэн тансаг сайхан найранд урьж байна. Зөвхөн адгуус амьтас л өөрсдийн өлсгөлөнг мах цусаар хангана. Гэвч тэд бүгд бишээ. Морь, үнээ, хонь гэх мэт амьтас өвсөөр хооллодог шүү дээ” гэжээ. |
Read more...
|
|
СЭТГЭЦИЙН ЭМГЭГ БА МАНТРА (1-р хэсэг) |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Лхагва, 19 Туулай сарын 2017 |
Чөтгөр, шулам судлалыг Аюурведэд граха-чикитса хэмээн нэрлэдэг. Энэ салбар ухаан янз бүрийн сэтгэцийн эмгэг, өвчлөлүүдийг судладаг ба тэдний олонхи нь хорон муу буг, энергийн вампиризм, эвдэн сүйтгэгч программын нөлөө буюу сэтгэцийн вирусуудтай холбоотой. Физик ертөнц маань нарийн ертөнцтэй холбоотой байдаг бөгөөд энэ хоёр ертөнцийн хооронд энерги мэдээллийн харилцан үйлчлэл байнгад явагдаж байдаг. Нарийн төлөвт орших хүчнүүд нь бидэнд эерэг ба сөрөг, устгах нөлөөллүүдийн аль алийг нь үзүүлж болно. Энэ нөлөөлөл нь ямар төрлийн бодгалиас үүсэлтэйгээс нь хамааруулаад Аюурведэд шүглэлтийнх нь төрлөөр ангилж үздэг. .. Сэтгэцийн эмгэгийг муу сүнс, буг чөтгөр шүглэсэнтэй холбон тайлбарладаг ба эмчлэхийн тулд түүнийг биеэс хөөн зайлуулах процедурыг гүйцэтгэдэг. Энэ эмчилгээний үндэс нь авран хамгаалагч-сахиус бурхдад хандсан мантра, мөргөл залбирлууд байдаг. |
Read more...
|
|
САНСАР ОГТОРГУЙ БА БИДНИЙ БАЙР СУУРЬ |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Лхагва, 05 Туулай сарын 2017 |
Тамал Кришна Госвами: Дээхэн үед би Лос Анжелес хотын Ла Синега цэцэрлэгт гудамжин дахь сүмийн тэргүүн байлаа. Нэгэн удаа Прабхупада намайг дуудаж, түүнд Бхагаватам судар авч ирэхийг хүссэн юм. Тэр нь хавтсан дээрээ сүнслэг ертөнцийн зурагтай, түүний Бхагаватамын анхны хэвлэлт байв. Тэрээр: “Энд байгаа сүнслэг ертөнцийн зургийг харж байна уу? Тэр маш том. Түүний хичнээн агуу том орон зайг эзлэдгийг чи төсөөлж ч чадахгүй. |
Read more...
|
|
КАЛАРИ ПАЯТТУ –ВЕДИЙН ТУЛААНЫ УРЛАГ |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Даваа, 20 Бар сарын 2017 |
Калари-паяттуг газар дэлхий дээрхи нэн эртний тулааны урлагуудын нэг гэж үздэг. Түүнийг ойролцоогоор 6000 орчим жилийн өмнө үүссэн гэж ч яригддаг. Түүний тухай дайн тулааны урлагийн дүрэм, хууль журмын талаар өгүүлдэг Дханур ведэд дурдсан нь бий. Чухамхүү энэ л урлагийг Дроначарья Пандавууд болон Кауравчуудад заан сургасан юм. |
Read more...
|
|
УХАМСРЫН ХӨГЖИЛ БА ЧАКРУУД |
Нийтлэл өгүүллүүд -
Ведийн мэдлэг
|
Пүрэв, 09 Бар сарын 2017 |
Ухамсрын шинэ шат Амьдралын жинхэнэ хөгжил дэвшил бидний ухамсар хөгжлийн шинэ шатанд өгсөн дээшлэх үед ирдэг. Энэ бол өсч хөгжих цорын ганц боломж. Ухамсрын хөгжил нь бусад хүмүүстэй харьцах, хандах хандлагын өөрчлөлтөөр хэмжигддэг. Чухамхүү ухамсрын хөгжил нь цорын ганц тохиолдолд л боломжтой. Энэ нь бид хариуцлагыг өөр дээрээ үүрч байна уу, үгүй юу гэдэг нь юм. Бусад хүмүүсийн өмнөөс хариуцлага үүрэх. Биднийг хүрээлж буй хүмүүсийн азгүй, жаргалгүй байгаагийн өмнөөс бид хариуцлага үүрдэг бил үү. Амьдрал өөрөө бидний ухамсрыг нас ахих тусам хувьсан өөрчлөгдөхөөр төлөвлөсөн байдаг. Хэрэв бид өөрсдөө бие даан өөрчлөгдөхийг үл хүсэх аваас бидний амьдралд хямрал, гамшиг тохиодог. Ухамсрын хувьсал өөрчлөлт 7 жил тутамд болж байх ёстой. Энэ нь хүрсэндээ батжиж, дараагийн түвшиндээ бэлтгэх хангалттай хугацаа. Шилжилтийн насууд нь 7, 14, 21, 28, 35, 49 ... зэрэг насууд юм. Хөгжлийн долоон жилийн систем нь хүмүүний чакрын үйл ажиллагаатай холбоотой. |
Read more...
|
|
| | << Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>
| Results 61 - 80 of 408 |
 |

|
|
|