spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Ухамсрын түвшин ба зүүд
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Баасан, 25 Нохой сарын 2016

Орчин үеийн материалист эрдэмтэд зүүд зэрэг байгалийн физик болон  онцгой үзэгдэлийн талаар мэдлэг хомс, баттай эх сурвалж бүхий мэдлэггүй байдаг. Энэ талаар Ведийн судар бичгээс олж, судалж болно.

Шримад Бхагаватамын 6.16.53-54, 7.7.25 болон 7.15.61 – д ухамсрын талаар гурван түвшинд хуваан тайлбарласан байдаг.

1.      Жаграта, сэрүүн үе /бета, 14-40 герц, альфа 7-14 герцэд/

2.      Свапна, зүүд нойрын үе /тхета, 4-7 герц/

3.      Сусупти, гүн нойрны үе /делта, 0.5 – 4 герц/

 Энэ гурваас гадна 4 дэх үе /туриа/ гэж байх ба энэ материаллаг биш юм. /ШБ. 6.5.12, 7.9.32, 7.15.54/. Энэ түвшинд Бурхантай харилцаж, түүнийг мэдрэх боломжтой. Багш шавийн гинжин хэлхээнд  мөн дараагийн 5 дах /турйатитах/ буюу бие даасан сүнс болон Бурхан Кришнагийн хоорондох хайрын харилцаа үүсч байдгийг дурдан тодорхойлсон байдаг.

Read more...
 
Энергийн багажны гайхамшиг
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Баасан, 25 Нохой сарын 2016

Рама навами баярын өмнөхөн бид Тушинская метро станц дээр номоо түгээж байлаа. Би метроны гарах хаалган дээр зогсож байв. Оюутнууд ч  ном тун сайн авч байсан юм.

Гэтэл гэнэт ард минь:

-Энэ юун номууд вэ ? – гэх дуу сонсогдов.

-Энэтхэгийн эртний гүн ухаан, - гэж би эргэж ч харалгүй  дуржигануулав.

-Одоохон шалгаадхая, - гэхэд нь харвал, нэгэн халзан эр жинсэн хантаазныхаа дотор халаас руу гараа явуулснаа тэндээс “энергийн багаж” гарган ирж байлаа. Тэгснээ гараа номон дээр тавиад багажиндаа хандан:

-Энэ номонд надад шаардлагатай мэдлэг байна уу?   - гэв. Багаж нь ч огцомхон хөдлөж номыг заалаа!

Read more...
 
Бурханы тухай мэдлэгийг хаанаас, хэнээс олох вэ?
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Баасан, 11 Нохой сарын 2016

Хүмүүс Бурханыг хайж байна. Сэтгэгчид гэж нэрлэгдэгчид, аугаа том эрдэмтэд Бурханыг танин мэдэхээр тэмүүлж байна. “Бурхан тийм байж магадгүй, тийм л байж болох юм” гэх мэтчилэн. Яагаад “тийм байж магадгүй” гэж. Та Бурханыг мэдэхгүй байна. Та тэр тухай мэдэхгүй гэдгээ зүгээр л хүлээн зөвшөөр. Яагаад та хууран мэхлээд байгаа юм бэ? “Магадгүй” гэдэг нь би мэдэхгүй ээ гэсэн үг. Гэвч та яагаад “би мэдэхгүй” гэж хэлэхгүй байгаа билээ? Гэвч эдгээр үл бүтэх этгээдүүд “магадгүй тийм л байж болох юм” гэж хэлдэг. Яагаад “тийм байж магадгүй” гэж? Бурхан гэдэг энэ. “Би ийм” хэмээн Кришна Өөрөө Бхагавад-гитад айлдсан. Кришна: “Энэ бол Би” гэж хэлсэн.

Ахам сарвасйа прабхаво маттах сарвам правартате (Бгита.10.8).. Түүнд бүх мэргэдүүд, ариун гэгээнтнүүд мөргөдөг...

Read more...
 
“Дэлхий ертөнцийг удирдагч”
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Баасан, 11 Нохой сарын 2016

Арван хоёр сарын 9нд би ердийнхөөрөө л ном түгээж явлаа. Тэгээд хажуугаар өнгөрсөн нэг эрэгтэйд ном авахыг санал болгов. Тэрээр номуудыг итгэлгүйхэн гар дээрээ авснаа юун тухай номууд болох надаас асуув. Би ч түүнд энэ номууд бол Бурханы тухай болон Түүнд үйлчлэхүйн чухлын талаар номууд болох тухай хариуллаа.

-Шал дэмий зүйл. Бурхан хамгийн чухал нь гэж та бодож байна уу?! – гэж тэр эрэгтэй өдсөн янзтай дуугарав.

-Тэгэлгүй яахав. Гэхдээ та арай өөрөөр бодож байна уу ?

-Хамгийн чухал чинь би, бас миний мэргэжлийн хүмүүс.

-Та хэн бэ? Эрдэмтэн үү эсвэл сайд ч юм уу... Гэхдээ тэдэнтэй нэг их адилгүй ...

Read more...
 
Бурхантай өрнүүлсэн яриа
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Даваа, 07 Нохой сарын 2016

Бурхан: Байна уу? Сайн уу? Чи намайг дуудсан уу

Хүн: Үгүй, гэхдээ би хааяа залбирдаг. Миний сэтгэл тайвширдаг болохоор би залбирах дуртай. Гэхдээ яг одоо би завгүй байна.

Бурхан: Бүгд л завгүй байдаг. Шоргоолж хүртэл завгүй.

Хүн: Мэдэхгүй юм даа. Амьдрал хэцүү, цаг хугацаатай уралдаж байна. Байнгын л завгүй байх юм.

Бурхан: Мэдээж. Бүхий л зүйлд цаг хэрэгтэй. Гэхдээ гарч буй үр бүтээл  чинь үр дүн нь юм. Үйл ажиллагаанд цаг хугацаа зарцуулагддаг. Үр бүтээмж нь үүнээс чөлөөлдөг.

Хүн: За ойлголоо. Гэхдээ надад амьдрал яагаад ийм болоод байгааг тайлбарлаад өгөөч.

Бурхан: Анализ хийх нь бүхнийг хэцүү болгодог. Амьдралыг анализдахаа зогсоо. Анализ хийж эхлэхэд бүхнийг сэжиглэн хардаж боддог. Харин итгэх цагт амжилт олно.

Хүн: Яагаад би дандаа аз жаргалгүй байна вэ?

Бурхан: Чиний өнөөдөр бол маргааш, өчигдөр өнгөрсөн зүйлдээ чи их харамсдаг. Чи анализ хийгээд байгаа учраас сэтгэл чинь түгшүүртэй. Санаа зовох нь чиний зуршил болсон. Иймээс л чи аз жаргалгүй байна даа.

Read more...
 
Арван мянган жил үргэлжлэх Алтан Эриний тухай зөгнөл
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Баасан, 04 Нохой сарын 2016

Дээд Эзэн Шри Кришнагийн газар дэлхийд өрнүүлсэн зугаа наадмын дуусах мөч ойртож байлаа. Тэр үед, Дээд Эзэний бурханлаг ертөнцдөө буцах цаг хугацаа дөхөж байгааг харгалзан, болгоомж сэрэмжийн үүднээс, бүх ариун гол мөрнүүдийг төлөөлөн  Ганга мөрөн ээж,  Шри Кришнагийн үүсгэн байгуулсан хот Дваракад хүрэлцэн ирж Түүнтэй уулзсан байдаг.

“Ганга эх хэлсэн нь: “Ай Дээд Эзэн минь ээ, Таны зугаа наадам өндөрлөх тийшээ болж байгааг бид мэдэрч байна. Хүмүүс улам улам материаллаг болж байна... Та хэзээ ямагт бидэнд өршөөл нигүүлсэлтэй байдаг билээ. Таныг буцан одмогц Кали эриний хүмүүс бидний усанд хичнээн ихээр угаал үйлдэх болно гэдгийг бодоод үз дээ! Ай Эзэн минь, тэгэхээр бид тэдний тэнд орхисон нүгэл хилэнцийг даан тэсвэрлэж чадахгүй шүү дээ””.

Read more...
 
АХИМСА БУЮУ ХҮЧ ҮЛ ХЭРЭГЛЭХҮЙ ГЭЖ ЮУ ВЭ?
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Лхагва, 26 Тахиа сарын 2016
Ахимсын зарчмыг дагана гэдэг нь нэг ч амьд бодгалийн хөгжилд саад болохгүй байхыг хэлнэ. Хэн нэг нь сүнсний очийг алж устгаж болохгүй юм чинь, тэр ч байтугай биеийг нь устган хөнөөж байлаа ч ингэх боломжгүй болохоор мэдрэхүйгээ хангаж, махыг нь идэхийн тулд түүний биеийг хөнөөхөд буруудах зүйл байхгүй гэж бодох ёсгүй. Өнөө цагийн хүмүүс хангалттай хэмжээний үр тариа, жимс, жимсгэнэ, сүү, сүүн бүтээгдэхүүн байсаар байтал амьтны мах идэхэд маш ихээр дурлан татагдаж байна. Угтаа бол хүмүүст амьтдыг алах ямар ч хэрэгцээ шаардлага байхгүй. Хүн бүхэнд энэ нь хамаатай. Өөр ямар ч сонголтгүй болсон үед хүмүүнийг амьтны мах идэхийг зөвшөөрдөг ч, тухайн амьтныг тахилга өргөл болгосны дараа идэхийг зөвшөөрдөг. Ямартай ч хоол хүнс хангалттай байсаар байгаа тохиолдолд бурханлаг өөрийгөө танин ухаарахуйн зам мөрдөө үнэхээрийн дэвшил гаргахыг хүсч байгаа хүмүүс нь ямар ч тохиолдолд адгуус амьтдад хүч хэрэглэх ёсгүй.
Read more...
 
ХЭН НЬ АГУУ ВЭ? (сургамжит түүх)
Нийтлэл өгүүллүүд - Сургамжит түүхүүд
Бямба, 15 Тахиа сарын 2016

Өөрөөс нь  илүү агуу хэн нэгэн байхвий гэхээс байж сууж чаддаггүй нэгэн хаан амьдардаг байжээ. Нэг удаа тэр бүх сайд түшмэдүүдээ дуудан ирүүлээд, тэдэнд ийм нэг асуулт тавьж гэнэ:

-Бурхан бид хоёрын хэн нь илүү агуу болохыг хэл ?

Сайд нар айснаасаа болж дагжин чичирцгээв. Тэгээд тэд хаанаасаа жаахан бодох хугацаа өгөөч хэмээн хүсэцгээжээ. Бүх сайд түшмэдүүд нас нь нилээд хэвийсэн хүмүүс байсан болохоор хэн нь ч албан тушаалаасаа хөөгдөж, аз жаргалтай гэр бүлийн амьдралаа бусниулахыг хүссэнгүй. Үүний зэрэгцээ тэд сүсэг бишрэлтэй хүмүүс байсан тул мөн Бурханы уур хилэнг хөдөлгөхийг ч бас хүссэнгүй ээ. Удаан удаан бодож бодож, толгой тархиа гашилгаж гашилгасан боловч олигтой санаа огт орж ирсэнгүй гэнэ. Гэтэл хамгийн ахмад түшмэл гэнэт:

-Бүх зүйлийг надад даатгачих. Маргааш би өөрөө хаантай очиж ярилцах болно ,    гэв.

Read more...
 
“АЛДАА”
Нийтлэл өгүүллүүд - Сонирхолтой
Лхагва, 12 Тахиа сарын 2016

Шрила Прабхупада дээр нэг удаа нэгэн майвади гүн ухаантан иржээ. Тэрээр түүний “Бхагавад-гита”-гийн орчуулгыг шүүмжлэхийн тулд л ирсэн байлаа. Тэр санскрит хэлийг зэгсэн сайн мэддэг байсан бөгөөд  Шрила Прабхупадад хандан: “Свамижи, таны орчуулганд байгаа алдаануудыг хэлэхийг минь зөвшөөрнө үү”  хэмээн хүсэв. Прабхупада ч “Бололгүй яахав!” хэмээн хариулжээ. Бишрэлтнүүд, Шрила Прабхупада түүнийг хэрхэн  дийлэхийг харахаар цугларцгаалаа. Маявади ч ярьж гарлаа: “Энийг хардаа: Та энд Кришна гэж бичсэн байна. Гэтэл шүлгэн дээрээ Кришнагийн тухай юу ч алга. Энд Йога гэсэн байхад харин та энд “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гэж бичсэн байна. Тэнд бас бас “карма” гэж бичсэн байтал харин та дахиад л “Кришнад чин бишрэлээр үйлчлэн зүтгэх” гээд биччихэж”.

Read more...
 
ШРИЛА ГОУР ГОВИНДА СВАМИ: ВАЙШНАВ НЬ ХОЁР НҮҮРЭЭС АНГИД ХҮҮХЭД МЭТ ЭГЭЛ ЖИРИЙН БАЙХ ЁСТОЙ.
Нийтлэл өгүүллүүд - Ведийн мэдлэг
Бямба, 08 Тахиа сарын 2016

..Жишээ нь, багш нь сурагчиддаа математикийн хичээл зааж байсан гэж бодьё. Ангид олон хүүхдүүд бий. Тэдний түвшин янз бүр. Зарим нь хангалттай ойлгох чадвартай, зарим нь чадваргүй. Шавь нар бүгд янз бүр. Тодорхой нэг сэдвийг заагаад багш: “За ойлгосон уу, хүүхдүүдээ? Чи ойлгосон уу? Бас чи?” гэх мэтээр асуудаг. “Тэгсэн, тэгсэн, ойлгосон” л гэцгээнэ. Гэвч мулгуу толгойтой шавь юу ч ойлгоогүй  хэдий ч, хэзээ ч: “Би ойлгосонгүй ээ” гэж хэлдэггүй. Тэрээр: “Хэрэв би ойлгоогүй гээд хэлчих юм бол бусад хүмүүс намайг юу гэх бол” гэж дотроо боддог. Багш маш гайхамшигтай байдлаар тайлбарлаад байхад ч юу ч ойлгодоггүй тийм мулгуу. Ичимхий бүргээсээ юм уу эсвэл өөр бас бус шалтгаанаар: “Тиймээ, би бүгдийг ойлгосон” гэж хэлдэг. Үр дүн нь ямар байх вэ? Тийм шавь өсөж хөгжиж чаддаггүй. Түүнийг дараагийн ангид нь оруулдаггүй. Тэрээр шалгалтан дээрээ унадаг. Ийм байдлаар төгс төгөлдөрт хүрч болно гэж үү? Капатья буюу хоёр нүүр нь төгс төгөлдөрт хүрэх замд бий болох асар том саад юм.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 5 6 7 8 9 10 Next > End >>

Results 81 - 100 of 408
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB