spacer.png, 0 kB

Экадешийн өдрүүд
Мохини экадаши Print E-mail
User Rating: / 2
Мягмар, 05 Луу сарын 2009

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Жанардана минь ээ, Вайсакха (4-5) сарын гэрэлтэй хоёр долоо хоногт тохиодог экадашийг юу  гэж нэрлэдэг вэ? Түүнийг хэрхэн яаж баримтлах ёстой вэ? Намайг өршөөн соёрхож энэ бүхний талаар надад айлдаж хайрлана уу?

 Бурхан Шри Кришна хариу айлдсан нь: Ай Дхармын хүү минь ээ, Васиштха Мунигийн нэгэн удаа Рамачандра Бурханд айлтгасныг Би одоо чамд айлдъя.

Read more...
 
Варутхини экадеши Print E-mail
User Rating: / 1
Даваа, 20 Туулай сарын 2009

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Васудева минь ээ, Танд гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлье. Одоо Та надад Вайсакха (4-5) сарын харанхуй хагаст тохиодог экадашийн яруу алдрыг хийгээд түүнийг хэрхэн яаж баримталдаг тухай тодорхойлон айлдаж соёрхоно уу.

Бурхан Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Энэ хийгээд дараа хойтын ертөнцөд хамгийн өршөөл нигүүлсэлтэй болоод өгөөмөр экадаши бол Вайсакха сарын харанхуй хагаст тохиодог экадаши байдаг. Энэ ариун гэгээн өдөр бүтэн мацаг барих хэн бүхэн бүх нүглээсээ салан ангижирч үргэлжийн аз жаргалтай болохын зэрэгцээ түүнийг зол завшаан, амжилт бүтээл үргэлж дагалдаж байх болно. Варутхини экадашид барьсан мацаг нь урагш муутайхан эмэгтэйг ч аз жаргалтай болгодог.

Read more...
 
Камада экадаши Print E-mail
User Rating: / 3
Баасан, 03 Туулай сарын 2009

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Шри Сута Госвами хэлсэн нь: “Ай гэгээнтэн мэргэд  минь ээ, Та бүхэн намайг Деваки болон Васудева нарын хүү, Бүхний Дээд Бурхан, Хари, Бхагаван Шри Кришнад гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэхийг минь зөвшөөрөх ажаам уу. Түүний өршөөл нигүүлслээр л би  бүх төрлийн нүглүүдийг арилган зайлуулах, мацаг барих өдрийг тодорхойлон өгүүлж чадах билээ. Бурхан Кришна Юдхиштхира хаанд бүхий л нүглийг устган арилгах 24 үндсэн экадашийн яруу алдрын талаар айлдсан бөгөөд би одоо тэдгээр айлдваруудаас нэгийг нь та бүхэнд дамжуулан хүргэе. Аугаа мэргэд эдгээр 24 айлдваруудыг 18 Пурануудаас түүвэрлэн авсан бөгөөд тэд үнэхээрийн эрхэм дээд бөлгөө.

Read more...
 
Папамочани экадаши Print E-mail
User Rating: / 2
Бямба, 21 Бар сарын 2009

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, Пхалгуна (2-3) сарын гэрэлтэй хагаст тохиодог Амалаки экадашийн талаар Таны айлдахыг сонслоо. Одоо Та Чайтра (3-4) сарын харанхуй хоёр долоо хоногийн экадашийн тухай, юу гэж нэрлэдэг? болон түүнийг баримталснаар ямар ач тус, үр дүнд хүрдэг талаар айлдаж соёрхоно уу.

Бурханы Дээд Бодьгал, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаадын шилдэг нь минь ээ, бүх нийтийн ач тус, сайн сайхны төлөө Би Папамочани гэж нэрлэгддэг энэхүү экадашийн яруу алдрын талаар чамд баяртайгаар тодорхойлон айлдъя. Энэ экадашийн түүхийг Мандхата хаанд нэгэн удаа Ломаша Риши  өгүүлсэн билээ.

Read more...
 
Амалаки экадаши Print E-mail
User Rating: / 5
Даваа, 02 Бар сарын 2009

Хэрвээ та энэ тухай илүү ихийг мэдэхийш хүсвэл бид жилийн 24 ба өндөр жилийн 2 нийт 26 экадешийн тухай түүхийг орчуулан бүрэн эхээн нь доорх хайгт pdf форматаар тавсан болно. [татах]

 Мандхата хаан нэгэн удаа Васиштха Мунид хандан: “Ай аугаа гэгээнтэн минь ээ, намайг өршөөн соёрхож мөнхийн ач тусаа хүртээх ариун гэгээн мацгийн талаар ярьж өгөөч.” гэж хэлсэнд Васиштха Муни хариулт  болгон өгүүлэхдээ: “Ай хаантан минь ээ, мацаг барьдаг бүхий л өдрүүдээс шилдэг нь болох  Амалаки экадашийн талаар миний ярихыг сонсоно уу. Энэ экадашид мацгийг итгэл бишрэлтэйгээр барих хүн хэмжээ хязгааргүй баялгийг хүртэж, бүхий л нүглээсээ аврагдан ангижралд хүрдэг.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 Next > End >>

Results 19 - 27 of 28
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB