spacer.png, 0 kB

Экадешийн өдрүүд
Индира экадаши Print E-mail
User Rating: / 1
Мягмар, 15 Бич сарын 2009

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Мадхусудана минь ээ, Ашвина (9-10) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Та түүний яруу алдрын талаар айлдан соёрхоно уу?

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Энэхүү ариун гэгээн өдрийг Индира экадаши гэж нэрлэдэг. Хүн энэхүү өдөр мацаг барих аваас түүний бүх нүгэл нь устан арилахын зэрэгцээ тамд унасан түүний өвөг дээдсүүд нь тэндээс чөлөөлөгдөн ангижрдаг. Ай хаадын шилдэг нь минь ээ, энэхүү экадашийн тухай зүгээр л сонсож байгаа хүн мориор өргөл өргөсөнтэй адил аугаа их ач тусыг хүртдэг.

Read more...
 
Паривартини экадаши Print E-mail
User Rating: / 1
Даваа, 31 Хонь сарын 2009

Юдхиштхира Махаража Бурхан Кришнад айлтгасан нь: Бхадрапада (8-9) сарын гэрэлтэй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ? Энэ өдөр ямар Бурханд бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөдөг вэ? Түүнийг баримталснаар ямар ач тусыг хүртдэг вэ? Энэ бүгдийн талаар Та надад нээн хүртээнэ үү.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай Юдхиштхира минь ээ, энэхүү экадашийг Вамана экадаши гэж нэрлэдэг бөгөөд тэрээр аугаа их ач тусыг болон материаллаг боолчлолоос салан ангижрах дээдийн дээд  ангижралыг хүртээдэг. Нүгэлт үйлийн бүхий л үр дагавруудыг устган арилгадаг учраас түүнийг мөн Жаянти экадаши гэж нэрлэдэг бөгөөд түүний яруу алдрын тухай зөвхөн сонссоноор л хүн өнгөрсөн үедээ үйлдсэн  бүх нүглээсээ чөлөөлөгдөн ангижирдаг. Энэ экадашаас илүү сайн гэж үгүй бөгөөд ангижралд маш амархан хүргэдэг.  Материаллаг ертөнцийн хүлээснээс  чөлөөлөгдөн ангижрахыг  хүсэж байгаа хүн бүр Вамана экадашид мацаг барих хэрэгтэй.

Read more...
 
Ажа экадаши Print E-mail
User Rating: / 1
Даваа, 17 Хонь сарын 2009

Юдхиштхира Махаража асуусан нь: Ай Жанардана, бүх амьд оршнолуудын хамгаалагч минь ээ, Бхадрапада (8-9) сарын харанхуй хагаст тохиодог экадашийг юу гэж нэрлэдэг вэ?

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, Намайг анхааралтай сонс. Бүхий л нүглийг арилган зайлуулагч  энэхүү ариун гэгээн экадашийг Ажа гэж нэрлэдэг. Энэ өдөр бүтэн мацаг барин, мэдрэхүйн эзэн Хришикешад бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөж байгаа хүн нүгэлт  үйлүүдийнхээ  бүх үр дагавраас салан ангижирдаг. Тэр бүү хэл энэ экадашийн тухай зүгээр л сонссон хүн  өнгөрсөн үедээ үйлдсэн нүглээсээ ангижирдаг.  Ай хаан минь ээ, газар дэлхийн болон тэнгэрийн гаригуудад үүнээс илүү сайн өдөр гэж үгүй билээ. Энэ бол ямар ч эргэлзээгүй үнэн болой.

Read more...
 
Пудрада (Павитраропани) экадеши Print E-mail
User Rating: / 4
Бямба, 01 Хонь сарын 2009
 

Юдхиштхира Махаража айлтгасан  нь: ай Мадхусудана минь ээ, Та намайг өршөөн соёрхож, Шравана (7-8) сарын гэрэлтэй хоёр долоо хоногийн экадашийн тухай тодорхойлон айлдана уу.

Бүхний Дээд Бурхан, Шри Кришна хариу айлдсан нь: Ай хаан минь ээ, энэ ариун гэгээн экадашийн тухай зөвхөн сонссоноор л хүн  мориор тахилга өргөл өргөж байгаатай адил  ач тусыг хүртдэг учраас Би түүний яруу алдрын талаар баяртайгаар айлдъя.

Read more...
 
Камика экадаши Print E-mail
User Rating: / 1
Мягмар, 26 Хулгана сарын 2010

Юдхиштхира Махаража айлтгасан нь: Ай Бүхний Дээд Бурхан минь ээ, би Танаас  Ашадха сарын гэрэлтэй хагаст тохиодог Дева-шаяни экадаши дахь мацгийн яруу алдрын тухай сонсож хүртсэн билээ. Харин одоо Та надад Шравана (7-8) сарын шинэ сарны хоёр долоо хоногийн экадашийн талаар айлдан соёрхоно уу. Ай Говинда минь ээ, намайг өршөөн соёрхож, түүний яруу алдрын талаар айлдаж хайрлана уу. Ай Васудева минь ээ, Танд би гүн бишрэл хүндэтгэлээ илэрхийлэн мөргөе.

Read more...
 
<< Start < Prev 1 2 3 4 Next > End >>

Results 10 - 18 of 28
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB