|

|
Статистик
Members: 57
News: 507
Web Links: 5
Visitors: 2997517
|
Номын багш нар
Бурханы Адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупадын товч намтар |
|
|
Лхагва, 06 Хулгана сарын 2016 |
Абхай Чаран (Бурханы адислалт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада) нь 1896 онд Энэтхэгийн Калькутта хотод Гоур Мохан нэрт вайшья буюу худалдаачны гэр бүлд төрсөн. Энэтхэгт даган баримталдаг уламжлал ёсоор түүнийг төрмөгц нь эцэг, эх нь гэртээ ведийн зурхайчийг урин залж хүүхдийнхээ төөрөг зурлагыг асуусан байдаг. Зурхайч хүүгийн хувь төөргийг үзээд “дал гарсан насандаа алс далайг гатлан туулж, аугаа их шашин соёлын номлогч болох бөгөөд зуун найман сүм хийдийг дэлхий даяар нээх болно” хэмээн зөгнөсөн. Эцэг нь вайшнав хүн байсан тул тэр бага наснаасаа л ведийн соёл бурханлаг ухамсрын зам мөрөөр замнаж эхлэсэн байна. 1922 онд тэрээр оюутан байх үедээ тухайн үедээ Арслан Гуру гэж нэрлэгддэг байсан Бхактисиддханта Сарасвати Тхакуртай уулзан учрах аз тохиожээ. Анхны энэ уулзалтан дээр л Бхактисиддханта Сарасвати Тхакур түүнийг англи хэл дээр Бурхан Шри Чаитаньягийн сургаалыг дэлхий нийтэд түгээн дэлгэрүүлэх хэрэгтэй юм гэж хэлсэн байдаг. Энэ ч ёсоор тэрээр гэр бүлтэй болсныхоо дараагаар “Back to Godhead” буюу “Бурхан зүгт буцахуй” сэтгүүлийг гаргаж эхлэжээ. |
Read more...
|
|
ГАУРАКИШОРА ДАС БАБАДЖИ МАХАРАДЖИЙН НАМТАР |
|
|
Ням, 12 Гахай сарын 2010 |
 Шрила Гаурокишора дас Бабаджи Махарадж 1830 онд Зүүн Бенгаль буюу одоогийн Бангладешд төржээ. Түүнийг өсөж том болох үед эцэг, эх нь түүнийг гэрлүүлсэн бөгөөд тэрээр хорь гаран жил гэр бүлийн амьдралаар амьдарсан байна. |
Read more...
|
|
БУРХАНЫ ӨРШӨӨЛТ А.Ч.БХАКТИВЕДАНТА СВАМИ ПРАБХУПАДА |
|
|
Пүрэв, 07 Хонь сарын 2008 |
prabhupada_japa.jpgБурханы өршөөлт А.Ч.Бхактиведанта Свами Прабхупада энэхүү хорвоод 1896 онд Калькутта /Энэтхэг/ хотноо мэндэлжээ. Анх удаагаа тэр өөрийн номын багштан Шрила Бхактисиддханта Сарасвати Госвамитай Калькуттад 1922 онд учрав. Шашны салбарын гарамгай эрдэмтэн, жаран дөрвөн Гаудийа Матхыг /Ведийн нийгэмлэг / үндэслэсэн Бхактисидханта Сарасвати танаа ухаалаг боловсролтой залуу таалагдсан дээрээс тэрвээр ведийн мэдлэг ухааныг түгээхэд өөрийн амьдралаа зориулахыг түүнд хэлж итгэл үнэмшлийг төрүүлвэй.
|
Read more...
|
|
БУРХАНЫ ӨРШӨӨЛТ А.Ч.БХАКТИВАЙБХАВА СВАМИ |
|
|
Пүрэв, 07 Хонь сарын 2008 |
Бидний хайрт номын багш Шрила Бхактивайбхава Свами 1952 гуравдугаар сарын 28-нд Латвийн Рига хотноо мэндэлжээ. Тэрээр хүүхэд ахуй нас болон залуу насаа Германы Гамбург хотноо өнгөрөөсөн байна. Гамбург нь 60-аад оны сүүлчээр Кришнагийн Ухамсрын Олон Улсын Нийгэмлэг/ИСККОН/-ийн Герман дахь цорын ганц сүм нээгдэж байсан анхны хот юм. Тэнд л анх тэрээр чин бишрэлтэнгүүдтэй учирч байжээ.
Тэдний хэн нэг нь гудамжинд түүнд Шрила Прабхупадагийн лекц бүхий(тэр үед герман хэл дээр номууд хараахан хэвлэгдэн гараагүй байв) хуудсыг өгсөн байна.
|
Read more...
|
|
АУГАА НОМЫН БАГШ ШРИЛА БХАКТИВИНОДА ТХАКУР |
|
|
Пүрэв, 07 Хонь сарын 2008 |
Бхактивинода Тхакурын бүхий л амьдрал Бурханы Дээд Бодгаль Шри Кришнад үйлчлэн зүтгэхэд чиглэгдсэн байлаа. Дэлхий нийтэд түүний үйл нь ямархан сайн сайхныг авчирсныг Шри Чайтаньягийн аугаа үйл, зургаан Госвамийн үйлтэй адилтган ойлгож болно. Түүний бурханлаг үйл хийгээд бурханлаг судар номууд нь оюун ухааант, боловсрол бүхий хүмүүст томоохон нөлөө үзүүлсэн бөгөөд Бурхан Чайтаньягийн номлол хийгээд эгэлгүй сургаалд нь итгэх итгэлийг бий болгосон юм.
Зуун жилийн цаадтай эргэн өнгийж харахуйд бид Чайтанья Махапрабхугийн цэвэр ариун, гүн гүнзгий, аугаа бурханлаг гүн ухаанаас эхлэлтэй вайшнавын шашин тэр үед ямаршуу уналтын байдалд орсон байсныг гайхан харах болно.
|
Read more...
|
|
|
 |

|
|
|