Бишрэлтэнгүүдийн хоорондын харилцааны ёс зүй |
![]() |
![]() |
Баасан, 04 Нохой сарын 2011 | |
4. Гуругийн шавь, бурханлаг номын ах нараа гуру адил хүндэтгэх хэрэгтэй. 5. Саннйаси хүнийг гуру мэт хүндэтгэх хэрэгтэй. 6. Вайшнавын нийгэмлэгт хүн бүр хүлцэнгүй болохоор чармайдаг. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэдэгтэй адил бурханлаг өндөр түвшинд хүрэх бүрт хүн эгэл даруу болдог. 7. Заримдаа ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд тэдний хүлцэнгүй байдлыг нь үнэлж хүндэтгэж байж болох ч уг бишрэлтэн ахлах бишрэлтэнд үзүүлэх хүндэтгэлээ үгүй болгоно гэсэн үг биш юм. Мөн ахлах бишрэлтэн залуу бишрэлтэнд хүндэтгэл үзүүлэх үед тэрээр Кришнад баярлаж талархсанаа илэрхийлж залбирч байх хэрэгтэй. 8. Бишрэлтэн хүн ямагт өвснөөс ч илүү хүлцэнгүй даруу, модноос ч илүү тэсвэр тэвчээртэй байж, өөртөө хүндлэл хүлээлгүй, бусдад хүндэтгэлээ ямагт илэрхийлж байх хэрэгтэй. 9. Вайшнавын ёс зүйг үл баримталж, гажуудуулах аваас хүний бурханлаг амьдрал сөнөн мөхөх аюултай. 10. Ахлах бишрэлтэнгүүдийн хооронд зөрчил зөрөлдөөн гарах үед аль нэгнийх нь тал руу хөлбөрч орох хэрэггүй. Тэдний хийж буй үйлс бидний ойлгох хүрээнээс хальсан, Вайшнавын нэгэн зугаа юм. 11. Шавь хүн багшаа ямагт Бурхан мэт хүндэтгэх хэрэгтэй. 12. Номлогчид гэм зэмгүй, унан доройтсон сүнснүүдэд энэрэнгүй хандаж, харин Бурханд алдас хийгчидтэй харилцахгүй байвал зохино.
Bhaktivedanta Vedabase, Vaishnava etiquettes by Bhakti Charu Swami
Орчуулж бэлтгэсэн: Т.Цэвэлмаа
|
< Prev | Next > |
---|