spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

Хөгжлийн түлхүүр Print E-mail
User Rating: / 2
PoorBest 
Баасан, 30 Хулгана сарын 2015

Гудамжинд унасан архичинг хараад

Гутлаа чирсэн гуйлгачинг тойроод

Жижигхэн гартаа дүүгээ хөтлөөд

Чичрэн зогсоо жаалхүүг өрөвдөөд

 

Ажилдаа та ирдэг байх

Автобус унаанд суудаг байх

Ягтаа тулсан энэ нийгмийг

Яаж өөрчлөе дөө гэж боддог ч байх

 

Техник машин хөгжих тусам

Тэрэг түрсэн нь улмаа хоцорно

Дээл хувцас гоёжих тусам

Тэрлэг нөмөрсөн нь холдоо тасарна

 

Хөгжөөд байхад үлдээд байх юм

Хөөе энэ чинь хөгжил мөн үү?

Хөрөнгөлөг хүн төрөхийн хирээр

Хөөрхий ядуус үржээ юм уу?

 

 

Завтай хүн багасах тусам

Зартай баян ихсэх мэтээ

Зальтай хүн олшрох тусам

Чанартай хүн хорогдох мэтээ

 

Булингарт унасан энэ нийгмийг

Тунгалаг болгох арга байна уу?

Булай доройг хурдхан хөнгөлөх

Дуулсан мэдсэн сураг байна уу?

Яндангийн утаа, вандангийн бараагаар

Ёндонгийн яриа, Гэндэнгийн уриагаар

Ямбий, дүмбий энэ нийгмийг

Яагаад ч өөрчлөх арга байхгүй

 

Ад үзэгдсэн 19-р зуунд

Аллага, таллага байхгүй байлаа

Ард нь ард шиг, ноён нь ноён шиг

Амар тайван оршдог байлаа

 

Шашин суртлаар нүдийг нь боож

Дажин үймээнийг хорьсон гэх юм

Шаргал хувцсаар сүрийг нь хааж

Дарь шиг омгийг нь дарсан гэх юм

 

Үнэн худал нь хамаа алга энэ

Үндсэн юм нь хүн шиг байж тэд

Буух үрийг нь санан байж

Хийх үйлээ тарьдаг байж

 

Эрдэнэт номын сургаалыг

Зүрхэн гүндээ манадаг байж

Эрхэт төрийн тушаалыг

Зүүдэн дундаа ч санадаг байж

 

Ахас, ихсээ хүндлэх сэтгэл

Амьтан бүхнийг энэрэх уясал

Авралт номыг дээдлэх бишрэл

Амар тайван амьдралын угшил

 

Бурханы ном сонссон хүн

Булгиад одох хэрэг хийхгүй

Нулиад зугатах арга хайхгүй

Буруугаар зөвийг худалдаж авахгүй

 

Гадна өнгөний боловсрол мэдлэгээр

Гаднах хөгжлийг тод шиг болгоно

Дотор гүний ухаарал, ариуслаар л

Тунгалаг нийгмийг цогцлоож чадна

 2013-12-22

Балабхадра дас

 

 

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB