Хануман Чалиса |
![]() |
![]() |
Бямба, 25 Туулай сарын 2015 | |
shriiguru charana saroja rajaa buddhihiina tanu jaanike Өөрийн мунхаг харанхуйг ухамсарлан би Танаас гуйн залбирч байна, ай Хануман, Паванын (Салхины бурхан)хүү минь ээ. Надад хүч чадал, мэргэн ухаан, эрдэм мэдлэгийг хайрлана уу. Надаас бүхий л төрлийн аюул осол, азгүйтлийг холдуулж хайрлана уу. jaya hanumaana gyaana guna saagara Ай Хануман, Мэргэн ухаан, өгөөмөр чанарын далай болсон таны алдар бадартугай. Түүнчлэн гурван ертөнц дахинаа алдар нэр нь түгсэн сармагчны хаан таны алдар бадартугай. raama duuta atulita bala dhaamaa Ай Бурхан Раамын элч минь, ай дуусаж барагдашгүй их хүчний эзэн минь ээ. Та вээр мөн Анжанипутра, Паванапутра нэрээр алдаршсан билээ. mahaabiira bikrama bajara.ngii Аянга мэт хүчирхэг Махавира минь ээ, ай мэргэн ухааны нөхөр минь ээ. Та вээр миний мунхаг харанхуйг үлдэн хөөх бүлгээ. kanchana barana biraaja subesaa Ай Хануман, ай эгэлгүй алтлаг туяат нигуурт минь ээ. Таны үс хийгээд таны чамин ээмэг юутай гоёхон билээ. haatha bajra au dhvajaa biraajai Та вээр гартаа аянга цахилгаан болон туг далбаагаа барьж байдаг бөлгөө. Мунья нэрт ургамлан ариун уяа таны хүчирхэг мөрийг чимнэм билээ.
sankara suvana kesariinandana Ай Бурхан Шанкарын хувилгаан, ай Кешарын хүү минь ээ, Таны алдар суу бүх гурван тивээр түгнэм бүлгээ. vidyaavaana gunii ati chaatura Ай өгөөмөр чанараар дүүрсэн бүх эрдэм мэдлэгийн эзэн минь ээ. Та бээр хэзээ ямагт Бурхан Раамад үйлчлэн зүтгэхүйд бэлэн байдаг билээ. prabhu charitra sunibe ko rasiyaa Та вээр Дээд Эзнийг магтан дуулахад үргэлж автнам бөлгөө. Таны зүрхэнд хэзээ ямагт Рама, Лакшман, Сита нар оршном. suukshma ruupa dhari siyahin dikhaavaa Та найз нөхрийн дүрээ Сита ээжид толидуулан харуулж, чөтгөрийн дүрийг авч Ланка хотыг шатаасан билээ. bhiima ruupa dhari asura sanhaare Дээд Бурханы заасан үүргийг биелүүлэхдээ та вээр аварга дүрд хувирч туйлын олон чөтгөр шулмуудыг устган дарсан билээ. laaya sajiivana lakhana jiyaaye Та вээр Санживани ургамлыг авч ирж Лакшманыг амьдруулсан ба Рамачандра Бурхан үүнд тань баярлан туйлын их баяр баясалтайгаар таныг тэвэрсэн билээ. raghupati kiinhii bahuta badaaii Рамачандра Эзэн бээр хэлэхдээ, та Түүний хувьд Түүний дүү Бхарат шиг нь л эрхэм хэмээж, таныг магтан алдаршуулсан билээ. sahasa badana tumharo jasa gaavain Цэцэглэн мандахын дарь эх болон Рамачандра Эзэн бээр, Шешанага Бурхан таны алдрыг магтан дуулдаг хэмээн магтаж таныг тэвэрсэн бөлгөө. sanakaadika brahmaadi muniisaa Бас Санака, Брахма бурхан, Нарада, Шарада болон өөр бусад сахиулсан тэнгэрүүд зогсоо чөлөөгүй таныг магтан алдаршуулдаг бүлгээ. jama kubera digapaala jahaan te Тэр ч бүү хэл Яма, Кубера, Дикапаала нар ч таны алдар сууг магтан дуулах үгээ олж чадахгүй байхад өөр бусад яруу найрагчид хийгээд зөнч мэргэдийн хувьд юу ч хэлэх билээ. tuma upakaara sugriivahin kiinhaa Раамын адислалаар та вээр Сугриваг хаан ширээгээ эргүүлэн авахад нь тусласан билээ. tumharo mantra bibhiishhana maanaa Вибхишана таны л зөвлөсний дагуу Ланкын хаан болж, бүхий л ертөнц даяар алдаршсан билээ. juga sahastra jojana para bhaanuu Та вээр нэгэнтээ алс холын Нарыг амтат жимс байна хэмээн залгиж байсан билээ. prabhu mudrikaa meli mukha maahiin Бурхан Раамын бөгжийг та амандаа зуугаад гадаад их далайг номхотгосон билээ. durgama kaaja jagata ke jete Таны өршөөл адислалаар бишрэлтэн бүхий л саад тотгор, орчлон ертөнцийн бэрхшээл саадыг хялбархнаар туулнам бүлгээ. raama duaare tuma rakhavaare Ай Дээд Эзний гар дахь зэвсэг минь ээ, хэрэв та үүнийг хүсэж Бурханаас хүсвэл дурын хэн ч Раамын хаант улсад морилж чадах билээ. saba sukha lahai tumhaarii saranaa Танаас тусламж хүссэн хэн ч аз жаргалыг амсах бөгөөд таны хамгаалалт, бишрэлтэнг тань бүхий л айдас хүйдсээс авран хамгаалах бүлгээ. aapana teja samhaaro aapai Хэрэв та хүрхрэн дуугарах аваас бүх гурван тив дагжин чичрэх бүлгээ. bhuuta pisaacha nikata nahin aavai Ай Махавира, таны нэр алдрыг магтан дуулагч бишрэлтэнд чөтгөр шулмууд хэзээ ч үл нөлөөлж чадах билээ. naasai roga harai saba piiraa Таны нэр алдрыг байнга магтан дуулснаар, ай Хануман, бишрэлтэн тань бүхий л төрлийн өвчин эмгэг, зовлон зүдгүүрээс ангижрах бөлгөө. sankata ten hanumaana chhudaavai Түүнийг өөрийн зүрхэндээ байнгад бясалгагч бишрэлтэнгээ Хануман бүхий л зовлон шаналлаас нь ангижруулнам бүлгээ. saba para raama tapasvii raajaa Өгөөмөр хийгээд бүхий л бүтээлийн эзэн Раамачандра Бурхан буюу. Та вээр Түүний л захиас даалгаврыг биелүүлнэм. aura manoratha jo koii laavai Тан руу ямар ч зүйлийг хүсэж, хэн ч ирлээ гэсэн та түүний хүслийг биелүүлдэг билээ. chaaron juga parataapa tumhaaraa Таны алдар нэр бүх дөрвөн галавт дуурсан түгнэм билээ. Таны биеийн гэрэл туяа бүх Орчлон даяар түгэн тархнам бүлгээ. saadhu santa ke tuma rakhavaare Рааман Бурхан таныг туйлаас хайрладаг билээ, ай Махавира, чөтгөрүүдийн эрлэг, бишрэлтэнгүүдийнхээ хамгаалагч минь ээ. ashhta siddhi nau nidhi ke daataa Сита ээжийн адислалаар та хэнбэгуйд ч найман төрлийн ид шид, есөн төрлийн нидхийг хайрлаж чаднам бүлгээ. raama rasaayana tumhare paasaa Та чин бишрэл зүтгэлийн амтат рашаанд уусан автаж байдаг хийгээд Бурхан Рагхупатид үргэлжид үйлчлэн зүтгэнэм билээ. tumhare bhajana raama ko paavai Таны ариун алдар нэртйг зүгээр л давтан дуулснаар дурын хэн ч Бурханы Раамын хаант улсад морилж чаднам. anta kaala raghubara pura jaaii Нас нөгчиснийхөө дараагаар таны бишрэлтэн Раамачандар Бурханы оронд морилон очдог хийгээд хэрэв Дэлхийдээ дахин төрвөл Бурхан Раамын үнэнч бишрэлтэн болдог билээ. aura devataa chitta na dharaii Өөр сахиулсан тэнгэрийг мөргөн шүтэх шаардлагагүй буюу.Таны бишрэлтэн бүх төрлийн ач тусыг хүртдэг билээ. sankat kata mitai saba piiraa Ай хүчит Хануман минь ээ, танд мөргөж биширсэн хэн бүхний бүхий л асуудал бэрхшээл, зовлон зүдгүүрийг арилгаж хайрла. jai jai jai hanumaana gosaaiin Ай Хануман таны алдар бадартугай. Танаас гуйя, миний номын багш болж хайрла. jo sata baara paatha kara koii Энэ дуулал залбирлыг хэн бээр зуунтаа уншнам бэ тэрээр энэ материаллаг ертөнцийн гав гинжнээс салан ангижирч бурханлаг хаант улсад хүрдэг билээ. jo yaha padhai hanumaana chaliisaa Хэн бээр энэ дуулал залбирлыг давтан уншина вэ Шива, Парватиг тольдон харах адислалыг хүртнэм бүлгээ. tulasiidaasa sadaa hari cheraa Бурхан Харигийн мөнхийн бишрэлтэн Туласидас бээр Шри Хануман та вээр үргэлж миний зүрхэнд орштугай хэмээн гуйн залбирч байна. dohaa Ай Хануман, ай Паваны хүү минь ээ, ай аврагч, ай бүхий л адис ерөөлийн хувилгаан минь ээ, миний зүрхнээ Раама, Сита, Лакшман нартай үргэлж хамт орших болтугай.
Тайлбар: Энэхүү дуулал залбирал болох Хануман чалиса нь хүний амьдралд учирч байгаа бүхий л төрлийн материаллаг болон бурханлаг саад бэрхшээлүүдийг арилган зайлуулахад туслана. Бүх 9 гаригийн зүгээс учруулах саад бэрхшээлийг дан ганц Хануман чалиса дуулал залбирлыг уншсанаар шийдэж болно гэж ярьдаг. Бүх гариг эрхсүүд дотроос Санчир гариг нь зовлон шаналал, эдгэшгүй өвчин эмгэг, ядуурал гэх мэтийг учруулдаг гэдгээрээ алдартай. Тэгвэл Санчир гаригийг Хануман ганцхан сүүлээрээ л удирдан залуурддаг гэж ярьдгаас үзэхэд Хануманы ямар хүчтэй болох нь ойлгодох бизээ. Дуулал залбирлыг эндээс сонсож болно. https://www.youtube.com/watch?v=iLPgouWAnnk
Бэлтгэсэн: Балабхадра дас |
< Prev | Next > |
---|