Хичээл№2 Жйотиш буюу Ведийн зурхайн үндэс |
![]() |
![]() |
Мягмар, 12 Хонь сарын 2008 | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Жйотиш – энэ нь Ведийн одон зурхай хийгээд одон орны ухаан юм. Жйотиш нь гэрэл гэсэн утгатай тул энэ нь “Гэрлийн тухай эрдэм ухаан” гэдэг утгыг илтгэдэг. Ведийн талаар мэдлэг бүхий хүмүүсийн хувьд Жйотиш нь нэн эртний түүх уламжлалтай ба Ведийн уламжлалт эрдэм мэдлэг дээр үндэслэгдсэн гэдгийг мэднэ. Юуны түрүүнд Жйотишийн ерөнхий суурь ойлголтуудыг олж авах хэрэгтэй юм. Жйотиш буюу Ведийн зурхайн ухааны хувьд 9 грах буюу гариг, 12 раши буюу орд, 12 бхава буюу гэр гэдэг үндсэн ухагдахуунуудыг хэрэглэдэг. Граха гэдгийг ерөнхийдөө гариг хэмээн орчуулдаг ч энэ нь тийм ч оновчтой орчуулга биш юм. Граха буюу гариг нь энэхүү газар дэлхий дээр амьдран оршиж буй амьд амьтаст мэдэгдэхүйц нөлөө үзүүлж байдаг биет. Биднээс хол орших оддын үзүүлэх нөлөө бага харин Нар, Сар болон Нарны системийн бусад гаригууд бидэнд маш хүчтэй нөлөө үзүүлж байдаг. Дээр бид 9 гаригийн тухай өгүүлсэн. Нар, Сар, Ангараг, Буд, Бархасвадь, Сугар, Санчир гэсэн үндсэн 7 гаригаас гадна чайа грахууд буюу сүүдрийн гаригуудыг авч үздэг. Эдгээр нь Раху, Кету юм. Рахуг Лууны толгой, Кетуг Лууны сүүл хэмээн нэрлэх нь ч бий. Тэд бодитой орших гаригс биш бөгөөд математик тооцооллын үндсэн дээр тэдний оршин буйг нотолдог. Ведийн зурхайд Уран, Нейптун, Плутон гэх мэт гаригуудыг ашигладаггүй. Учир нь тэдгээр нь маш удаан хөдөлгөөнтэй тул хүн хийгээд бусад оршнолд тун бага нөлөө үзүүлдэг. Грахууд [гаригс]
Эдгээр 9 гаригаас гадна өөр 11 хөдөлгөөнт математик цэгүүд буюу дагуулуудыг тооцоололд ашигладаг. • Дхума • Вйатипат • Паривеша • Чапа • Упа-кету • Гулика буюу Манди • Пранапада • Калавела • Мритью • Ардрапрахара • Ямагантака Ведийн зурхайд мөн Лагна ( ургах орд ) хэмээх ухагдахууныг ашигладаг. Лагна гэдэг нь дорно зүгийн хэвтээ чигт ургах цэг юм. Мөн асцендант ч гэдэг. Үүнээс гадна мөн өөр бусад математик цэгүүд буюу өвөрмөц Лагнагуудыг ашигладаг. • Лагна • Чандра Лагна • Рави Лагна • Арудха Лагна • Пака Лагна • Каракамша Лагна • Гхати Лагна • Хора Лагна • Граха Лагна • Шри Лагна • Варнада Лагна гэх мэт Раши буюу Оддын орд Дээрх гаригс, дагуул гаригс, Лагна, тусгай Лагнагуудын байршил нь Ордын эхлэлээс(огторгуй дахь хөдөлгөөнгүй цэг ) градус, минут, секундээр хэмжигддэг. Гаригууд, дагуул гаригууд, Лагна, тусгай Лагнагууын байршлын хувьд бид түүнчлэн уртраг буюу спхута хэмээх ухагдахууныг ашигладаг. Дэлхийн хувьд ямар ч гаригийн уртраг нь 00 ° 00'00” ( 0 градус, 0 минут, 0секунд ) –аас 359° 59'59” хооронд байх болно. 00 ° 00'00” цэг нь Ордын эхлэлийг илтгэнэ. Оддын орд буюу тэнгэр нь 360 градусыг багтаасан байдаг ба 12 хэсэгт хуваагдд аг. Раши [Огторгуйн орд]
Тайлбар: хэрэв ямар нэг гариг 221 °37'- д оршиж байлаа гэж бодвол дээрх Таблицаас бид энэ гариг 210°00'00' –аас 239°59'59” хооронд оршиж байсныг мэдэж болно. Тйимээс дээрх гариг Хилэнцийн ордод оршиж байжээ. Тэрээр ордын эхлэлээс 11°37' өнгөрсөн байгааг харж болно. Түүнийг тэмдэглэхдээ Sc 11 °37' хэмээн тэмдэглэнэ.Бхава буюу гэрБхава үгчилбэл “гэр” хэмээн орчуулагдана. Гэр нь мөн ордын адил 30 градустай тэнцүү. Нэг дэх гэр гэдэг нь ургаж буй орд юм. Өөрөөр хэлбэл дорно зүгт оршин буй тухайн цаг мөчид эрхшээж буй орд. Хоёр дахь гэр нь Дорно зүгт түүний дараагаар орших орд болно. Ингээд л цааш гурав, дөрөв дэхь гэр гээд явна. Жишээ нь, төрөх үед Арслангийн орд ургаж байсан өөрөөр хэлбэл дорнын хэвтээ тэнхлэг Арслангийн ордыг “зүсч” байхад төрсөн бол:
1-дэхь бхава == 5-дахь орд (Симха [Арслан])
Бхава [гэр]
Чакра буюу Зурхайн Карт Зурхайн карт нь ( санскритаар чакра ) бүх гаригуудыг багтаасан бэлэгдлийн чанар бүхий 12 жижиг квадрат буюу эсвэл ромбоор тэмдэглэгддэг. Эхлээд бид бүх гаригс, тусгай гаригууд, Лагна, тусгай Лагна зэргийн эзлэх ордын байршлыг тогтооно. Энэтхэгт төөргийн карт босгох гурван янзын үндсэн хэлбэрийг ашигладаг.
Эдгээрээс ихэвчлэн эхний 1 ба 2 дахь загварыг ашигладаг. |
< Prev | Next > |
---|