Эрүүл саруул үр хүүхэдтэй болох зөв цаг мөчийг сонгохуй |
![]() |
![]() |
Мягмар, 12 Хонь сарын 2008 | |
Ведийн зурхайн судар номонд эрүүл саруул хүүхэдтэй болох тааламжтай цаг мөчийн тухай дэлгэрэнгүй тайлбарласан байдаг. Энэ тухай товч авч үзье.
Юуны түрүүнд унтлагын өрөө зөв, аятай тухтай байх ёстой бөгөөд гоёж чимэглэсэн, зандан, шинэхэн цэцэг гэх мэт ариун тансаг үнэртэнг уугиулж, унгатгах хэрэгтэй. Мөн тэрхүү өрөөнд ариун гол мөрний цэнгэг усаар дүүргэсэн сав суулгыг байрлуулж болно. Ингээд юу юунаас эрхэм нь хосуудын ухаан санааг үймээн самууруулах юу ч байх ёсгүй. Үр хүүхэдтэй болоход хамгийн тохиромжтой од буюу накшатрууд нь – Рохини, Мригашира, Дханишта, Уттарапхалгуни, Хаста, Свати, Анурадха, Уттарашадха, Шравана, Сатабхиша, Уттарабхадрапада. Пунарвасу, Пушйа, Читра одтой өдөр таатай нөлөөллийн хувьд дунд зэрэг. Бусад накшатруудаас зайлсхийх хэрэгтэй. Гариг өдрийн хувьд даваа, лхагва, пүрэв, баасан таламжтай хийгээд бямба, мягмар, ням таагүй сөрөг нөлөөтэй. Жанма-тара буюу хосууд өөрсдийн төрсөн одноос тоолоход 1 дэхь 10 дахь, 19 дахь одтой өдөр, мөн вадха тара буюу төрсөн одноос тоолоход 7 дахь, 16 дахь, 25 дахь өдрөөс зайлсхий. Чатуртхи буюу шинийн 4, шашти буюу шинийн 6, аштами буюу шинийн 8, навами буюу шинийн 9, чатурдаши буюу шинийн 14, шинийн 15, шинийн 1-нээс бусад титхи буюу сарны өдөр сайн. Жанма-накшатра буюу төрөх үеийн накшатр, 10 дахь накшатра буюу ану-жанма накшатра, тхри-жанма буюу 19 дахь накшатраас онцгойлон зайлсхийх хэрэгтэй. 12- дахь накшатр мөн тааламжгүй. Ургах орд Лагна – Үхэр, Ихэр, Мэлхий, Арслан, Охин, Жинлүүр, Загас байвал сайн. Бусад төрлийн ургах ордоос зайлсхий. Лагна буюу ургах орд нь түүнчлэн төрөх үеийн Сарны байршлаас 8 дахь гэрт байж болохгүй.
Ритху-дхинам – хэмээх санскрит нэр томъёо нь сарын тэмдгийн мөчлөгийн эхний өдрөөс тоолоод арван зургаан өдрийг илтгэдэг. Эдгээр өдрүүдийн тэгш бус буюу сондгой өдрүүд нь эмэгтэй, тэгш өдрүүд нь эрэгтэй хүхэдтэй болох бололцоог олгодог. Хүү төрүүлэхийг хүсч буй хосууд тэгш тоотой өдрийг сонгох хэрэгтэй. Мөчлөгийн эхний дөрвөн өдрийн хугацаанд эр, эмийн харьцаанд орвол сэтгэцийн болон бие махбодийн эмгэгтэй гэх мэтийн эрүүл саруул бус үр удамтай болох тул болгоомжил. Доор ритху-дхинамд хүүхэдтэй болохын үр дагаврыг дурдая:
Хосууд удам угсаагаа буянтай, аз жаргалтай, амжилт хийморьтой байлгахын тулд дээр заасан зөвхөн тааламжтай сайн өдрүүдийг сонгох ёстой юм. Үүний зэрэгцээ ирээдүйн хүйсийг сонгох тусгай зурхайн арга хэрэгсэл ч байдаг. “Медицинская астрология”номоос товчлон орчуулсан: Балабхадра дас |
< Prev | Next > |
---|