spacer.png, 0 kB

Дэлхийн нэртэй баян хүн Билл Гейтсийн төөргийг ведийн зурхайн үүднээс товчхон тайлбарлах нь: Print E-mail
User Rating: / 1
PoorBest 
Мягмар, 12 Хонь сарын 2008

Дэлхийн нэртэй баян хүн Билл Гейтсийн төөргийг ведийн зурхайн үүднээс товчхон тайлбарлах нь: 

Энэ бол дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтсийн төөргийн карт юм. Чухамхүү түүний картан дээр эд баялаг, хөрөнгө чинээг илтгэсэн цөөнгүй дхана-йог буюу гаригсын хосмог байх нь дамжиггүй.

Ургах орд буюу нэг дэхь гэр нь компьютерийн технологитой холбоотой Ихрийн орд байна. Нэг дэхь гэрийн эзэн Буд гариг нь 4 дэхь гэрт, өөрийн орд болох Охины ордод оршиж байна. Энэ нь шороон махбодитой орд тул материаллаг хөгжил дэвшлийг илтгэдэг. Энд мөн өндөр ашиг орлогыг илэрхийлэгч 11 дахь гэрийн удирдагч Ангараг оршиж байна. Санхүү, мөнгө төгрөгтэй холбоотой 2 дахь гэрийн удирдагч Сар нь алдар хүндийн гэр болох 10 дахь гэрт оршихын хамт эд баялагийг баттай нотлох Ангараг болон Буд гаригийн аспектыг өөртөө авчээ. 5 дахь гэр буюу арилжаа, наймааны гэрт 9 дэхь гэрийн удирдагч хүчтэй Санчир гариг мөн өөрийн орддоо оршин буй Сугар гариг зэргийн нөлөөллөөр Нарны унах ордод оршсоны сөрөг нөлөөлөл саармагжиж байна. Энэ бүгд арилжаа, наймаа, биржийн үйл ажиллагаанаас өндөр ашиг орлого олохыг зааж байна. Эд баялаг хурааж хуримтлуулахад нэн тааламжтай, хүчтэй 5 дахь гэр нь ажил бизнес маш сайн байхыг илтгэж байна.

Copy of vedy_cul_clip_image002.jpgCopy of vedy_cul_clip_image002_0000.jpg

 

 

 

 

 

 

 

 

 Сарнаас эхлэн тооцсоноор бүх таагүй нөлөөт гэрийн удирдагчид нэг ордод оршсоноор виприта-ража йог үүсдэг. Энэ нь тухайн хүний замд тохиох бүх саад тотгорыг арилган зайлуулах бөгөөд өөрөөр хэлбэл маш их аз хийморийг зөгнөдөг.

Гейтсийн тааламжтай цаг мөч буюу Сугар гаригийн их үе/даша/ 1982 оны 12 сард эхэлжээ. Мөн үлэмж тааламжтай үе болох Сугар болон Санчир гаригийн бага үе/антардаша/ 1995 оны 10 сарын 17-оос 1998 оны 12 сарын 17 хүртэл үргэлжилжээ. Чухм яг тэр мөчид Гейтс дэлхийн хамгийн баян хүн болсон байна. Хэдэн жилийн дараа Нарны үе( 2002 оны 12 сарын 16-наас ) эхлэсэн бөгөөд энэ нь зарим нэг бэрхшээл хүндрэл, хязгаарлагдмал байдлыг дагуулах хэдий ч Нар төөргийн картан дээр унах орддоо оршин буй тул гаригийн сөрөг нөлөө зөөлөрч саармагжих тул тэрээр ямарч л гэсэн хүндрэл бэрхшээлийг даван туулж гарна гэдгийг илтгэж байна.

 

Ведийн зурхайч: Давид Фроули

Орчуулсан: Балабхадра дас

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB