spacer.png, 0 kB
 
Сүүлийн Үеийн Мэдээ
 

“Цаг хугацаанаас ангид орших соёл” цуврал лекц №1 Print E-mail
User Rating: / 5
PoorBest 
Бямба, 13 Бич сарын 2008

Мөнхийн мэргэн цэцэн Ведийн эрдэм ухаан

Ведийн сургаал нь орчин үеийн  материалист эрдэмтдийн  хүлээн зөвшөөрсөнөөр  манай гаригийн хамгийн  эрт дээр үеийн  сургаал номлол юм. Тухайлбал, Риг-Ведийн  анхны сурвалж нь МЭӨ 6500 жилийн үед, дээр нь 2000 жилийг  нэмбэл, нийлээд  8500 жилийн өмнө бий болсоныг баталж байгаа юм. Гэтэл Ведийн өөрийн нь бичээс  5000 жилийн өмнө бичигдсэнийг тодорхойлж байгаа юм. Харин энэ цаг үеийг хүртэл  брахма-шабдын  хэлбэрээр буюу брахмануудын хүрээнд амаар дамжин ирсэн байна.

Брахман  гэдэг нь  оюун ухааны хувьд гэгээрсэн   хүмүүсийн дээд хүрээ юм. Энэхүү  брахманууд  нь  тодорхой авьяас чанарыг эзэмшсэн бөгөөд  ведийн бүх сургаалыг  зөвхөн нэг удаа  сонсоод л цээжлэх чадвартай байжээ.  Орчин цагт бид энэ чадвараа алдсан бөгөөд бага хэмжээний текстийг ч амархан цээжлэх чадваргүй болжээ.

Та бүхэн  ийм цээжлэх  ойтой /феномен/  гоц хүмүүсийг  их үнэлдгийг  мэдэх байх. Жишээлбэл, бүтэн хэвлэлийн хуудас бичлэгийг  2-3 удаа  уншаад бүх үсэг, тэмдэгт, цэг, таслалыг хүртэл цээжлэх чадвартай  хүмүүсийг феномен  буюу гоц ойтой гэж үздэг. Харин  эрт дээр  цагт эдгээр чадваруудыг  хүмүүс язгуур, давхаргаараа  агуулж байсан бөгөөд  тэднийг  брахманууд   гэж нэрлэж байжээ.Мөн эдгээр бүтээлүүд нь 5000 жилийн өмнө одоо нэгэнт үгүй болсон  санскрит хэл дээр бичигджээ. Ведийн зохиол бүтээлүүдийн баталж байгаагаар  ертөнц дахинд  пракрит, санскрит, пайша  гэсэн үндсэн гурван  хэлний төрөл  мөнхөд  оршиж байсан байна.Эрт дээр цагт пракрит хэлээр  тэнүүлчид болон хар ажилчид ярилцдаг байжээ.  Санскрит  нь ведийн талын мэдлэг ойлголт бүхий хүмүүсийн хэл байв. Ведийнсургаалыг баримталдаг хүмүүсийг  ария  гэж нэрлэдэг байсан бөгөөд  үүнтэй уялдан  арийн соёл  гэсэн ойлголт гарч ирсэн байна. Хэлний гуравдахь төрөл пайшасаар  доод амьд амьтад болох хий үзэгдэл, буг, чөтгөрүүд ... ярилцдаг болно. Маш олон төрлийн амьд амьтад байдаг бөгөөд  энэ лекцийн явцад тэр тухай мөн өгүүлэх болно. Ингээд ертөнцөд хэлний гурван төрөл байдаг  бөгөөд тэдгээр нь мөнхөд оршино гэдгийг  бид ойлголоо.

Одоо та бүхэнд  ведийн утга зохиолын  охь, бурханлаг амьдралын  цагаан толгой болсон бүтээлээс нэгэн шатлал шүлэг  хэлье. Энэ бүтээлийг  санскритаар “Бхагавад Гита” гэдэг бөгөөд  орчуулбаас “Бурханы дуулал” гэсэн нэртэй  болно.

“Манай гаригийн  тооллоор  олон мянган эрин  Брахмын нэгэн өдөртэй  тэнцэнэ. Шөнө нь ч  мөн л удаан  үргэлжлэнэ. Материаллаг ертөнцийн оршин тогтнох нь хязгаартай. Энэ нь давтан үргэлжлэх хугацааны кальпаар  хэмжгдэх болно. Кальпа  гэж  манай материаллаг ертөнцийг  бүтээгч бурхан Брахмын нэг өдрийг хэлнэ. Харин Брахмын нэг өдөр нь  дөрвөн  юга  бүхий мянган  үеэс тогтоно. Юга  гэдэг нь Сатья, Трета, Двапара  болон Калийн  эринг тэмдэглэж байгаа болно. Сатья юга-д  шашин шүтлэг, үнэнч чанар, мэргэн ухаан хамгийн ихээр цэцэглэн мандаж байх ба харанхуй бүдүүлэг, элдэв гажиг зэм буруу, шалиг завхайн тухай асуудал байдаггүй. Энэ эрин нь 1 сая 728 мянган жил үргэлжилдэг юм. Трета юга-д  эндүү, алдаа мадаг, гэм буруутай зүйл  бий болж эхэлнэ. Энэ эрин 1 сая 296 мянган  жил үргэлжлэнэ. Двапара юга-д  сайн чанарын болон шашны уналт бүр ихсэж гэм буруутай, муу зүйл газар авах бөгөөд энэ эрин нь 864 мянган жил үргэлжлэнэ. Харин төгсгөлд нь Кали юга залгах бөгөөд  энэ нь 432 мянган жил үргэлжлэнэ. Энэ эринд гай гамшиг, аюул зовлон,  нүгэлт үйлээр дүүрэн байхын зэрэгцээ бурхангүйн үзэл газар авч  хүмүүс нь доройтолд орно. Энэ эринд дээрх муу шалтгаануудын улмаас хүмүүс  урд эринүүдэд агуулж байсан  ведийн мэдлэгээ гээх болно.” гэжээ.

Ведийн сургаал  нь энэхүү материаллаг  ертөнцийн болон  түүний оршин тогтнохуйн үндэс   болсон  бурханлаг мөн чанар болон бурханлаг ертөнцийн зүй тогтолыг тайлбарласан байна. Ведийн сургаалын баталгаагаар бол энэ  орчлонгийн  хүмүүс нь материаллаг мөн чанар бүтээгдсэн үеэс эхлэн шууд бий болжээ. Материаллаг орчлонгийн  хамгийн анхны амьд амьтан нь Брахма  юм. Хүмүүсийг сармагчингаас гаралтай гэсэн орчин үеийн үзэл баримтлал нь хүлээн зөвшөөрөгдөхгүй нь.  Ведийн сургаалын энэ  үүднээс  бол хүн хөгжлийн явцад сармагчингаас бий болсон  гэх нь санаанаасаа зохиосон  дэмий зүйл бөгөөд санскритаар  авидья  буюу  хуурмаг  явдал болмой. Цаг хугацааг үндсэн дөрвөн  эринд хуваах ба эдгээр нь  дивь-юга  гэсэн үеийг бүрдүүлнэ. Өөрөөр хэлбэл  дивь-юга  нь дөрвөн эрин буюу  Сатья,Двапара, Трета, Кали  гэсэн дөрвөн  югаас  тогтоно.  Дээр өгүүлсэнээр  дивь-югын  хамгийн сүүлийн  эрин болох  Кали-югад   энэ орчлонг хамарсан  доройтол болно. Жилийн хавар, зун,  намар, өвөл гэсэн улирлын цаг хугацаатай зүйрлэж болно. Хүмүүс ,ер нь  амьд амьтад  өвөлд дуртай биш бөгөөд  энэ үед тэдний ихэнх үйл ажиллагааны эрч хүч сулардаг. Ведийн сургаалд материаллаг  орчлон нь дэлхийн тооллоор  311 триллион 40 миллиард жил оршин тогтнохыг заасан байна. Энэ нь манай орчлонг удирдан бүтээгч Брахмын 100 жилтэй тэнцэх юм. Тэр бол бидний оршин байгаа орчлонг бүтээгч юм. Энэхүү амь амьтан нь  бодитойгоор, бүр биднээс ч илүү бодитой оршин байдаг. Харин бид өөрсдийн  доройтлын улмаас түүний бодит  оршнолыг үгүйсгэх болжээ. Дахин хэлэхэд дээрх дөрвөн эрин энэхүү урт хугацааны туршид давтагдан үргэлжлэнэ. Энэ бүх үеүүдэд хүн байнга оршин байна. Иймд  ведийн соёл нь Сатья, Двапара, Трета  гэсэн  гурван югын  турш байсан нь тодорхой. Харин 432 мянган жил үргэлжлэх  Кали югад хүмүүс ведийн мэдлэгээ алдаж,  өөрийн гарал үүсэл, соёл , ахуй амьдралын зорилго болон үндсээ дамлан худалдаж эхэлжээ. Энэ нь  зөвхөн Кали югад болно.  Мөн ведийн сургаалд  энэ үед хуурамч номлол сургаал гарч ирнэ гэсэн байдаг. Хүмүүс доройтолд орохын хирээр  хэрэгцээтэйгээ уялдуулан  боломжит бүх номлол  сургаалыг өөрсдөө зохион гаргах болно.  Энэ зохиомол сургаал номлол нь  Калийн  эриний бүх төрлийн шашин, философийн гол үндэс болох бөгөөд  тэдгээр нь өөр эриний шашин, философи тэр үед байсан зорилго, бодлогод үндэслэгдэх юм. Энэ гурван эриний турш хүмүүс тодорхой практикын хүрээнд  бурханд чин бишрэлээр зүтгэж Түүний  зүг  эргэж очдог.  Хэн үнэн зөв хэлбэрийн үйлдлээс татгалзваас  кармын хуулийн дагуу  муу төрөлд, муу газар, муу бие болон бусад муу төрөлтний заяаг авах байдлаар  Калийн  эрин хүртэл амьдрана. Упанишад-  гэдэг сударт  Калийн  эринд хамгийн үл бүтэх этгээдүүд амьдрана гэжээ. Эндээс  үзвэл бүх хүмүүс, бид бүхэн өнгөрсөн эринүүдэд  мөн л амьдарч байжээ. Бид өнгөрсөн бүх эринүүдэд  тодорхой дүрэм журам, сургаал зааврын дагуу үйл үйлдэхээс татгалзаж байсан байна.

Иймд бид Калийн  эрин буюу  одоог хүртэл  энэ материаллаг ертөнцөд амьдарч, санскритаар самсара  гэх төрөлт-үхэлт ээлжлэн үргэлжлэх орчлонгийн хүрээнд үлджээ. Ведийн сургаалын үзлээр бол төрөх , өвчлөх, үхэх нь хуурмаг зүйл юм. Харин амьд амьтад нь өөрийн жинхэнэ  мөн чанарын хувьд  бурханлаг, өөрөөр хэлбэл сүнс бөгөөд  төрөлт үхэлтийн  орчлонгоос ангижрах ёстой.

Кали югын  үед Исус Христ Бурханы аврагчийн дүрээр ирж   “воскресение” буюу “дахин амилах, сэхээрэх” тухай ярих болно. Хүмүүсийн ихэнх нь “воскресение” бол амралтын өдөр гэсэн ойлголттой байдаг. Харин энэ  нь философийн “дахин амилах, сэхээрэх” гэсэн   тогтолцоот үзэл юм. Хүмүүс  пасхи буюу улаан өндөгний баярын үеэр өндөгийг тогшин  “Христос сэр, Үнэнийг бий болгох” тухай ярьж яагаад үүнийг хийж байгаагаа төдийлөн ойлгож мэддэггүй. Тэд ууж идэж, дуулж наргицгаах боловч, чухам юу хийж байгаагаа, энэхүү философийн гүн учир утгыг ойлгодоггүй. Өндөгийг шараар будаж “орчлонгийн алтан өндөг” гэж нэрлэцгээдэг. Орчлон гэдэг нь ведийн сургаалын үзлээр бол  зууван дугуй гадуураа бүрхүүлтэй  бөгөөд  өндөг шиг хэлбэртэй юм. Хэн энэ орчлонгийн бүрхүүлээс гарч чадна тэр  үүрд мөнхийн чанарт хүрнэ. Библьд: “Тэнд амьдрал мөнх байх болно” гэж өгүүлсэн байдаг. Энэ дахин амилах зарчим нь  библийн үнэн мөн гэдгийг иш үндэс болгон  хүн тодорхой практик арга замаар  хүрч болохыг сургадаг. Библьд  “Өөрийн зүрх сэтгэлээсээ Бурханыг хайрла, ойр дотныхноо хайрла,  бүү худал ярь, бүү хулгай хий...” гэсэн байдаг. өөрөөр хэлбэл тодорхой сургаалыг дагаснаар амьд амьтад нь өөрсдийн нүгэлт үйлийн үр дагавраас  ангижран салж, улмаар  кармаас ариусан аврагдаж болно. Чухамдаа  энэхүү аврах үүрэгтэйгээр бурханлаг  ертөнцөөс  ирсэн хүмүүсийг  Аврагч гэж нэрлэдэг. Энэ бүх номлогч, аврагчдыг  манай дэлхийд ирэхээс бүр өмнө  тэдгээрийн тухай  ведийн ном сударт  тодорхойлон бичсэн байдаг.  Бидний энэ сэдэв нь  шашин ба философийн   нэгдэлтэй холбоотой учир зарим үндсэн зүйлсийг   дурьдах нь зүйтэй гэж үзэж байна. Ведийн сургаалд Бхавишья пуран гэж нэрлэгдсэн бүлэг байдаг. Санскритаар  бхавишья  гэдэг нь  ирээдүй гэсэн утгатай бөгөөд  өөрөөр хэлбэл  энэ  пуранд Кали югын турш,  цаашилбал  кальпын  төгсгөл хүртэл  бий болох, айсуй яваа үйл явдлыг  урьдчилан өгүүлсэн байдаг. Тэнд бичихдээ: Кали югын  эхэн үед  /5000 жилийн өмнө  Кали  югын  эрин эхэлсэн бөгөөд астрологийн өөрчлөлт болж  соёл иргэншлийн шинэ үе эхэлсэн/  2500 жил өнгөрөхөд хүмүүс бүрэн доройтолд орж оюун санааны хувьд мөхөлд хүрч ведийн үзэл санаанаас хөндийрөх болно.  Шашин бүрэн хэмжээгээр уналтанд орж, гай барцад, муу үйл газар авах үе ирнэ. Тэр үед Бурхан Өөрийн  Аватар  буюу Бурхан Буддагийн дүрээр буун ирж  Гайа  хэмээх хязгаар газар   Анджаны  хүү байдлаар тодроно. Тэрээр шашны үйл, сургаал номлолыг жинхэнэ  ёсоор баримтлагчдад  дайсагнагчдыг хууран төөрөгдүүлж тэдний доройтлыг  зогсоон ведийн сургаалыг аажим аажмаар дахин сэргээх зорилготой ирнэ. Түүний үндсэн зарчим нь ахимса /хүч үл хэрэглэх/ болон нирван  юм.  өөрөөр хэлбэл дахиад карма ба реинкернаци /дахин төрөлт/-ийн зүй тогтоолыг болон кармын  янз бүрийн түвшний тухай  тайлбарлана. Пуран сударт  өгүүлсэнээр  түүний дараа  Энэтхэгийн нэгэн хаан  Митти  бясалгалын болон дотоод чичиргээнүүдийн   замаар  Гималайн орон зайн 2-р түвшинд  хүрч чадна. Ведийн сургаалын  батламжаар  бол Гималайд 3 түвшинтэй. Бид бүхэн  3 хэмжээст ойлгоцтой учир зөвхөн   тэр чадвартаа л илрэх Гималайг харж чадна. Гэвч түүнээс ч олон хэмжээс байна. Ведийн үзлээр бол цаг хугацаа, орон зайн  64 хэмжээс  байдаг байна. Мэдрэмжийн чадвар нь  нилээд хөгжсөн  хүмүүс өөрөөр хэлбэл карм сайтай хүмүүс  нэлээд ариуссан байдалтай байдаг тул  Гималайн 2-р түвшинг  буюу орон зайн хоёр дахь түвшинг   ойлгож,  хүлээн авч чадна. Бүр илүү ариуссан нь  гуравдугаар түвшинг хүлээн авч ойлгоно. Бид дэлхийн  хамгийн өндөр цэг бол Эверест гэж үздэг. Гэтэл дунд буюу  хоёр дахь түвшингийн Гималай нь далайн түвшинээс  16800 метр өргөгдсөн байдаг байна. Махарадж Митти  нь энэхүү дунд Гималайд  очиж, гэрэлтсэн цагаан хувцас бүхий  садху   буюу Бурханы чин бишрэлтэнтэй  уулзаж ярилцах болно.  Митти  түүнээс: “Чи хэн бэ? Садху  юу?” гэж асуухад  тэрээр “Би бол Деваас төрсөн  Бурханы хүү байна. Би энэ дэлхийд млеччх-үүдэд шинэ шашныг номлож, Калийн  эринийн доройтлыг зогсоохоор  бууж ирлээ” гэж хариулах ёстой. Санскритаар хэл хэлвээс: “ Иша путра мам веди кумари гарбхи самбавам”. Иша- нь Бурхан,  путра- хүү, веди- вед буюу мэдлэг, кумари-  Дева, гарбхи-  жирэмсэн, самбам- хүн төрөлт гэсэн үг болно. Бүгдийг нийлүүлбэл дээр өгүүлсэнчлэн “Би бол бурханы хүү болно” гэсэн үг юм. Энэ бол  мөхөл доройтлын үе, Калийн  эрин дэх хоёрдахь үүрэг буюу  Иесус Христын үүргийн тухай  урьдчилан хэлсэн явдал юм.

Мөн тэнд цааш нь хэлэхдээ “Тун удалгүй харанхуй мунхагийн  гуныг  удирдан зохицуулагч бурхан  Шива  нь Бурханы Дээд Бодгаль-Нарайнанаас ухамсарын 5 дахь түвшиний  хүмүүст зориулсан  фанатик практикийн шашин номлол бий болгох үүрэг авна. Тэгээд  Шива бурхан нааш нь манай дэлхий  рүү өөрийн албат Вайталаг  илгээнэ. Вайтала-  гэдэг нь “гэрийн хаан” гэсэн утгатай үг. Тэдгээр нь үнэхээр оршин байна. Энэ нь орчин үеийн сэтгэлгээтэй бид бүхнийг гайхашрал, балмагдалд оруулах боловч ведийн мэдлэгтэй хүмүүст  энэ бүгд нь бодитойгоор оршин байна. Ингээд Шива  бурханы зарлигаар Вайтал нь манай дэлхийд бууж ирэх бөгөөд түүнд “Чиний нэр бол Пророк” гэж хэлсэн байна. Та бүхэн Пророк буюу “Лүндэн буулгагч” гэж хэн болохыг сайн мэднэ. Тэр яг л Лүндэн буулгагч шиг орж ирэх бөгөөд  Шива  бурхантай тодорхой шашны чиглэлд тохируулан бие хүнээр дамжуулан тогтмол  холбоо барьж байдаг. Тухайлбал мусульманы шашинд түүнийг Джабриел, Католик шашинд Габриель гэж нэрлэдэг.

Энэ номлолын дараа Юга-санкхи-н  /Кали юга-нь  астрологийн тодорхой  үеүүд болох   санкхи-д хуваагдана. Анхны санкхи  буюу хүмүүсийн бүрэн доройтлын үе 5000 жил үргэлжлэнэ./  төгсгөлд Бхарат / Орчин үеийн Энэтхэг. Эрт цагт зөвхөн Бхарат  л байсан. Иймээс ведийн сургаалд  Бхаратын  тухай л өгүүлдэг/-ын   нутаг дэвсгэр Навадвип /энэ нь одоогийн Энэтхэгийн нутаг дэвсгэр болно/-д Бурхан Өөрөө Өөрийн алтан  аватар буюу  Шри Чайтаниа Махапрабху-ын дүрээр  Харинамасанкиртан-ыг номлох үүрэгтэйгээр  бууж ирэх юм. Энэ бол ведийн соёлын  сэргэн мандалтын эхлэл юм. Цаашилбал, орчин үеийн тооллоор 1896 онд Юга-санкхийн  үе дуусгавар  болох бөгөөд  ведийн соёл сэргэн мандах “Алтан үе”  эхлэх юм. Энэ үед бурханлаг ертөнцөөс Бурханы аугаа их  чин бишрэлтэн манай газар дэлхийд буун ирж ведийн сургаалыг гурван санскрит  үеэс бүтэх айн-климен-шанг хэл дээр  номлол болно. Энэ нь одоогийн англи хэл бөгөөд яваандаа бүх дэлхийн хэл болно гэжээ. Тэнд бас бага хэмжээний тодотгол байх бөгөөд  усыг вота гэж нэрлэх нь ватер  гэсэн санскрит үгтэй нийлнэ. Мөн энэ айн-климен-шанг  хэл дээр раговар  буюу нарны өдрийг сандэй  гэж нэрлэнэ гэсэн байдаг. Цааш  өгүүлэхдээ, ведийн сургаал  дэлхий дахинд түгэн дэлгэрч хүмүүс технологоос татгалзах ба  энэ “Алтан үе” 10000 жил үргэлжлэнэ гэжээ. Энэ философи үндсэн хоёр судар номтой бөгөөд  тэдгээоийг “Бхагавад Гита”, “Шримад Бхагаватам”  гэнэ.Э д өгүүлэхдээ, Бурхан болбоос Дээд Бодьгал бөгөөд аливаа  амьд амьтан нь трансценденталь /туршилтын гадна байх орчин/ бурханлаг ертөнцөд Түүний мөнхийн албат байх  ба Түүнд  жинхэнэ чин бишрэл, харйаар зүтгэх бхакти-йог  хэмээн нэрлэгддэг номлол байна. Йог нь холбоос гэсэн санааг илэрхийлэх санскрит үг юм.  Бид одоогийн цаг үед буддын, мусульманы, христосын шашны номлол сургаалыг мэдэх бөгөөд  тэдгээр нь бүгд л Үнэмлэхүй Үнэнтэй холбогдохыг зорьдог билээ. Хэрвээ бид христосын шашны тухай санскрит ухагдахуунаар ярьвал энэ нь мөн л йог юм. Учир нь тэд  эхлээд Иесустай, дараа нь түүгээр дамжуулан  Үнэмлэхүй Үнэнтэй холбогдохыг орлдож байгаа юм. Энэ бол йог бөгөөд тэдэнд  үүнийг хэрэгжүүлэх тодорхой  номлол буюу практик арга зам байдаг. Ведийн сургаалд, тэдний эдгээр практик арга замууд ямархуу байх, тэдгээр нь хэрхэн сулран доройтох, тухайлбал Кали югын нөлөөгөөр  Буддын философи хэрхэн  доройтох, өөрчлөгдөх тухай ч өгүүлсэн байдаг.

Ведийн сургаалд ухамсарын таван түвшний тухай  бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл  дэлхий дахинд ухамсарын  эдгээр түвшингүүд байнга байжээ. Энэ түвшин бүрийн  ойлголтонд харгалзсан  тодорхой философийн номлол, урсгалууд /сургуулиуд/ байдаг. Одоо энэ түвшинүүдийн тухай ярья. Ухамсарын нэгдүгээр түвшинг амьтны ухамсарын түвшин буюу анумайа гэнэ. Анумайа  гэж зөвхөн идэж уухын  түвшинг хэлэх бөгөөд, хүний ухамсар нь  хоол унд, хүнс тэжээлийн хүрээнд л эргэлдэнэ. Хоол унд  л байж байвал бүх юм сайн сайхан, байхгүй бол хэцүүдэж зовж шаналах болно. Энэ түвшингийн хүмүүс үүнээс өөр юу ч сонирхохгүй.  Өөрөөр хэлбэл бүх зүйлд  хоол тэжээлийн  хүрэлцээ хангалттай эсэх үүднээс хандана. Хүнс тэжээл хүний амьдралын  утга учир болж буй энэ түвшин хамгийн доод түвшин. Хүн хэзээ  энэхүү  хүнс тэжээлийн  асуудлаа шийдвэрлэсэн цагт эрүүл энх байж, урт удаан амьдрах хүсэл төрөх буюу амьдралынхаа үргэлжлэх  хугацааны талаар санаа тавьж эхлэх болно. Тэдний дунд  аль болох  урт наслаж удаан амьдрах асуудлыг хөндсөн  философи, сургаал, урсгал аяндаа бий болно.Иймэрхүү  категорийн нэг нь  хатха-йог  байж болно. Энэ бол хоёр дахь түвшин  бөгөөд  амьтны  анумайагаас  арай дээгүүр ба  пранамайа  гэж нэрлэгддэг. Прана- гэдэг нь санскритаар амьдралын агаар /хий/ гэсэн утгатай. Энэ хүмүүс урт удаан  амьдралын тухай санаа зовж эхлэхдээ тодорхой сувиллын  хоол хэрэглэх ба  бүхнээ урт наслах, маш  эгэл аргаар жаргалаа үргэлжлүүлэхэд зориулна. Тэдэнд мөн л тодорхой  философи, шашны номлол байдаг. Тухайлбал, Орос дахь хамгийн анхны олонд мэдрэгдсэн жишээ бол  П.К.Иванов юм. Хүмүүс өөрийн бие организмаа эрүүлжүүлэх зорилт тавина. Ведийн сургаалаар бол аливаа  өвчин эмгэг нь нүгэлт үйлийн  үр дагавар байдаг. Энэ нь ойлгомжтой. Шүдний өвчинөөс  эхлээд ханиад томуу г.м.  Ведийн сургаалд хүн өөрийн өнгөрсөн үед үйлдсэн нүгэлт үйлийн үр дагавраас тодорхой  аскезын  замаар ангижирч болохыг заасан байдаг. Аскез  гэдэг нь  хүн амьдралын турш өөрийгөө ямар нэгэн  физик таагүй нөхцөлд  байлгахыг хэлнэ. Хүмүүс   хоол хүнс, эрүүл мэнд, секс болон өөрийгөө  хамгаалахаас гадна өөр зүйлд анхаарч, өөрөөр хэлбэл “тэнд юу болж байна вэ?” гэх мэтийн асуудалд анхаарлаа  хандуулж эхлэх гуравдахь түвшинг  маномайа  гэнэ...

Жишээ нь сүүнээс сүүн бүтээгдэхүүн  буюу тараг хоормог, ээдэм, тос, бяслаг  зэргийг гаргаж авдаг. Харин сүүний талаар  юу ч дурдахгүй  бол  эд бүгд өөр өөр төрлийн бүтээгдэхүүн. Тэдгээрт нэгэн төрлийн  эх үндэс байхгүй гэж ойлгох болно, Үүний адил ведийн сургаал нэг мэдлэг л  оршин байна гэж сургадаг. Дэлхий дахинд нэг мэдлэг, нэг  шашин, нэг л Бурхан байдаг. Харин амьд амьтад болох бидний доройтлоос  хамааран  Түүнийг хувьсгах шаардлага бий болсон юм.  Амьд амьтдад ахиц дэвшил гаргах боломж олгохын  тулд, үнэн байдлыг тэдний хүлээн авч чадах  түвшинд хүртэл өөрчлөн хувиргах шаардлагатай болсон. Дээр өгүүлсэнээр, материаллаг ертөнцөд амьд амьтад нь гурван гунын нөлөөн доор оршдог. Эдгээр гунуудын  төрөлөөс хамааран шашин философийн бүхий л боломжит  номлол сургаалууд бий болсон. “Бхагавад Гита”-д өгүүлсэнээр  “Харнхуй мунхаглалын  гуна-д  байгаа хүн өвөг дээдсээ, шунал тачаалын  гуна-д  байгаа нь хэн нэгэн  аугаа их бие хүнийг, буяны  гуна-д  байгаа хүн  хагас бурхадыг шүтдэг. Харин материаллаг ертөнцийн буяны  гунаас  ангижран дээш гарч чадсан хэн бүхэн Дээд Бурханы Бодгалийг шүтэн биширдэг.” Ведийн сургаалын үзэж байгаагаар  амьд амьтан бүхэн  бурханлаг мэдлэгтэйгээр энэхүү материаллаг ертөнцөд ирдэг байна. Энэхүү мэдлэг нь  амьд амьтан бүрийн  зүрхэнд оршдог бөгөөд бузардахын хирээр багасаж, ариусахын хирээр  дахин сэргэж байдаг. Өөрөөр хэлбэл  амьд амьтан нь  бурханлаг ертөнцөөс мөнхийн байдал, мэдлэг, жаргал цэнгэлийг агуулсан буюу анандамайа-н  түвшинд ирдэг. Тэд бурханлаг зарчмуудаасаа хир зэрэг гажуудсанаас хамааран янз бүрийн  шашин философиуд бий болжээ. Амьд амьтадыг материаллаг ертөнц рүү чухам юу  ингэж татна вэ?  Тэдний Бурханаас хамааралгүй, ангид цэнгэж жаргах хүсэл. Ведийн сургаалд  биднийг / чухамдаа сүнсийг/  яагаад энд, материаллаг ертөнцөд унасаныг нарийн тайлбарласан байдаг. Дээрх хүсэл нь  Бурханы хүслээс ангид гадуур юм. Энэ бол атаархал, жөтөөрхөл.Амьд амьтан нь өөрөө Бурхан болж болох нь уу  гэж туршихаар шийдсэн хэрэг. Энэ бол огт боломжгүшй зүйл юм. Тэд Бурхан шиг  болохыг оролдож хэдийчинээн  их зүтгэж чармайх аваас материаллаг ертөнцийн кармын зүй тогтолцоонд улам бүр зууралдан төөрөлдөх болно. Нарада-Пурана нэртэй сударт Бурхан сургахдаа:”Би энэ материаллаг ертөнцийг, түүнд орсон тэнэгхэн амьд амьтад Надаас тусдаа  жарган цэнгэхийг эрмэлзэн, өөрсдийн нүгэлт амьдрал, үйлийнхээ үр дагаврыг амсаж, төөрөгдөн улмаар энэ  материаллаг үйлдэлдээ бүрэн урам хугарч итгэл алдаад Бхакти-йогийн  дагуу Надад  жинхэн чин бишрэлээр  зүтгэх замд  оруулахын тулд  бүтээсэн ба улмаар мөнхийн байдал, мэдлэг болон цэнгэл жаргалын ертөнцдөө буцаж ирэхийгхарах юм.” гэжээ. Ведэд хоёр ертөнцийн тухай  бичсэн байдаг нь нэг нь бурханлаг трансцендент ертөнц, нөгөө нь материаллаг ертөнц болно. Одоо бид бүхэн материаллаг ертөнцөд оршин байна. Тэгэхлээр бурханлаг ертөнц гэж бас байх нь. Библьд “Бурханы эзэмшил”ийн тухай бичсэн байдаг. Энэ эзэмшил үнэхээр оршин байх ба, хэрвээ тэрвээр огт оршдоггүй байсан бол  түүний тухай  юу ч  ярихгүй байсан байх билээ. Хэн ч , ямар ч тохиолдолд түүнийг үл орших тухай  ярьж хэлэлцэж чадахгүй. Энэ бол  оршин байх зүй тогтоол . Бид үл орших зүйлийн тухай маргалдаж чадахгүй, Жишээлбэл, бид Бурхан байна уу,  байхгүйн тухайн  ярьдаг. Хэрвээ бид ямар нэгэн  анхдагч эх үндэс / субстанц/-ийн тухай ярьж байгаа бол  тэрээр оршин байх нь гарцаагүй. Хэрвээ тэрээр огтхон ч оршин байдаггүй байсан бол  бидэнд тэр тухай ярилцах ухаан төрөхгүй нь мэдээж. Энэ бол маш энгийн философи.Гэвч энэ эринд хүмүүс ихээхэн доройтолд орсон тул Бурхан байгаа байхгүйн тухай сөргөлдөцгөөх болсон. Хэрэв бид  “Бурхан байхгүй” гэж үзээд  түүнийгээ баталбаас  энэ нь Бурхан байгаа  гэдгийн  шууд баталгаа  нь болно. Орчин үед хүмүүс  Бурхан байгаа  байхгүй гэдгийг хүндээр хүлээж авч  байгаа юм.   Үүнийг энгийнээр авч үзвэл  “эцэг нь гэртээ  байгаа” ба “эцэг нь гэртээ байхгүй” гэдэгтэй адил юм. Хэрэв бид  “эцэг гэртээ байгаа” буюу “эцэг гэртээ байхгүй” гэж ярих нь  тухайн эцэг гэртээ байхгүй ч  гэсэн ер нь эцэг  бол байгаа гэсэн  санаа бодитойгоор оршиж байна. Хэрэв тэр огт оршоогүйсэн  бол  бид эцэг нь гэртээ байгаа эсэх тухай  ер ярихгүй  байхсан билээ. Бид материализмын тухай их ярьдаг. Маркс, Ленин нар  гарч ирээд...”Бурхан гэж байхгүй...шашин мунхруулагч хар тамхи мөн” гэсэн байдаг. Мунхаг биш  хэсэг нь, тухайлбал сэхээтний  давхарга өөрсдөө төөрөлдөж “Бурхан байхгүй,хаачиж орхив оо” гэж гайхацгаах болсон. Бурхан яагаад  байхгүй гэж? Яагаад гэвэл Түүнийг хүлээж авах  ашиггүй. Хэрэв Түүнийг хүлээж авахад хүрвэл Түүний номлол сургаалыг дагах хэрэг гарч  тогтсон амьдралын хэв маягаа өөрчлөхөд хүрнэ. Бид жаргаж цэнгэхийг хүсч байдаг. Жишээлбэл хүмүүс тамхи татах нь хортой гэдгийг мэдсээр байвч татсаар байдаг. Яаагаад тэр вэ? Цэнгэхийг хүсч байна. Хүмүүс архи  их уудаг. Ямарч архичин, хэн ч байсан гэсэн,”Тиймээ, би өөрийн гэр  бүлдээ хичнээн ч их гай төвөг учруулав даа” гэж ярьцгаадаг. Тэд бүр согтуу байхдаа бүгдийг ойлгож байдаг. Тэд хүүхдүүдээ хэрхэн зовж байгааг, гэр бүл салж сарниж байгааг мэдэж байсан ч үргэлжлүүлэн архиа уусаар л байдаг. Эдгээр нь тэдний өнгөрсөн үйлийн уршиг мөн. Өнгөрсөн үйлтэй холбогдсон энэхүү “шидмэсэн холбоо”-г таслахын тулд  хүнийг ариусгах хэрэгтэй. Ариусаагүй  хүн ямарч  хэлхээ холбоог тасалж чадахгүй. Ямар ч сэтгэлийн хүч байхгүй. Тийм ч ойлголт тэдэнд байдаггүй. Хүч гэдэг юу юм бэ? Хүч бүх л юманд  үнэмлэхүй байдлаар оршин байдаг. Зарчмын хувьд хүмүүс бид бүгд адилхан. Бид түүнийг чухам хааш нь чиглүүлж байна вэ? гэдэгт учир нь байдаг. Хэн нэг нь “Надад сэтгэлийн ямар ч тэнхээ алга”  гэж ярьдаг нь  гагцхүү түүнийг  хааш нь ч чиглүүлэхийг хүсэхгүй байгаад  оршино. Чиглүүлж, дайчлахыг хүсэхгүй байна. Та бүхэн санаж байгаа байх.Архийг талоноор өгдөг үе байлаа. Би хүмүүсийн хатуужил тэсвэрийг гайхдаг юм. Тэд йогчид л гэсэн үг. Гадаа хасах  гучин градусын  хүйтэнд хаашаа ч дулаацахаар явахгүй дөрөв таван  цагийн турш  дугаарлан  зогсож байлаа. Тэдний чих гар нь хайрагдаж байсан ч зогссоор л байсан. Өөрсдийн дур, мэдрэмж, хэрэгцээг хангах  ямар их хүсэлтэй  байсан нь тодорхой. Ямар их тэвчээр хатуужил гаргаж байсан нь илт. Харин тэдэнд  “2 цаг лекц сонсож энэ сэдвээр бага ч гэсэн мэдлэг олж аваач” гэвэл  тэд  “хэрэггүй ямар ч зав, хүч алга” гэж хэлнэ. Яагаад хүч алга гэж . Учир нь тэд мэдрэмжээ үүнд зориулахыг хүсэхгүй байна.Тэдэнд аскетизм бол үнэхээр байна. Сэтгэлийн хүч байна. Харин тэр голдрилд л чиглүүлэхгүй байна. Харин өөрийн хувийн зүйлд  эсвэл өөр  материаллаг цэнгэл жаргалын тулд бол аскетизм, сэтгэлийн хүч, оюуны хүч, физик хүч илэрч, улмаар зориг тэвчээр авхаалж самбаа, юу л бол юу байна.

 

 Лакшми Нараяна дас “Цаг хугацаанаас ангид орших соёл” цуврал лекцийн хэсгээс товчлон орчуулав.

 
< Prev   Next >
spacer.png, 0 kB
spacer.png, 0 kB