БҮХ АМЬД БОДГАЛИУД НЬ БУРХАНЫ ХҮҮХДҮҮД
Ням, 28 Морь сарын 2019
Бид бүгд буюу амьд бодгалиуд нь Бурханы хүүхдүүд юм. Гэвч бид энэ тухайгаа мартсан болохоор нэг нэгэнтэйгээ хэрэлдэн тэмцэлдсээр. Аз жаргалтай гэр бүлийн бүх хүүхдүүд нь: “Эцэг маань бид бүгдийг тэжээдэг. Бид ахан дүүс. Яах гэж бид нэг нэгэнтэй хэрэлдэн тэмцэлдэх хэрэгтэй гэж?” гэдгээ мэдэж, ойлгож байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы ухамсар буюу Кришнагийн ухамсартай болох аваас дэлхий дээрхи дайн дажин бүгд аяндаа  зогсох болно. “Би америк, би энэтхэг, би орос, би хятад” гэх зэрэг энэ бүх дэмий тэмдэглэгээнүүд бүгд эцэс төгсгөл болно. Кришна ухамсрын хөдөлгөөн нь тийм л ариусгах хүчнийг шингээсэн байдаг бөгөөд хүмүүс Кришнаг ойлгон ухаарч эхлэмэгц тэдний улс төрийн болон үндэстэн хоорондын тэмцэл тэрхэн даруйд зогсоно.

Учир нь тэдний жинхэнэ ухамсар сэрж, бүх зүйл Бурханд харьяалагддаг юм байна гэдгийг ойлгох учраас тэр юм. Нэгэн гэр бүлийн хүүхэд болгон эцгийнхээ өв хөрөнгийг эзэмших эрхтэй байдаг. Үүн шиг хэрэв бид Бурханы салшгүй хэсгүүд, хэрэв бид бүгд Бурханы хүүхдүүд юм бол бидний хэн нь ч Бурханы өмчийг ашиглах эрхтэй байж таарна. Энэ эрхийг дан ганц хүмүүс эдлээд зогсохгүй. “Бхагавад-гитад” өгүүлснээр, энэ эрх нь хүн байна уу, араатан амьтан байна уу, мод байна уу, шувуу байна уу, хорхой шавьж байхаас үл хамаарч бүх амьд амьтаст олгогдсон байдаг. Энэ бол Кришнагийн ухамсар.

“Кунти хатны залбирал” “Худал хуурмагийн түймрийг даран унтраахуй” бүлэг

Орчуулж бэлдсэн: Балабхадра дас